|
Боловсрол
|
|
Бичсэн Халиун
|
|
Охид бүсгүйчүүдээ наашаа анхаарлаа хандуулаарай охидын сээтгэнэлийг эрчүүд мэдэж болдог шиг эрчүүдийнхийг ч бас бид яагаад сонжиж болохгүй гэж.
1. Хөмсгөө хөдөлгөх нь Залуучуудад хэрэв бүсгүй та таалагдсан бол тэдний хөмсөг ойр ойрхон дээш доош болон хөдлөхийг нь ажиглаж болно. /Хэрэв танд ч бас тэр таалагдаж байвал хөмсөгөө намжиртайхан хөдөлгөж үүнийгээ мэдэгдэж болно шүү дээ/ 2. Анхаарлыг тань татах үйлдэл хийх нь Энэ нь магадгүй олноос тасран тантай ойролцоо зогсох, найзуудаасаа зайгаа авч зогсон байрлалаа өөрчлөх гэх мэт үйлдүүдээр ихэвчилэн илэрнэ. 3. Бага зэрэг уруулаа салгах нь Таны харцанд түүний хоёр уруулаа хооронд нь өөрийн мэдэлгүй салгаж байгаа нь өртвөл та түүнд таалагдаж чаджээ. 4. Бага зэрэг хамар нь сархайх нь Магадгүй энэ нь сайн ажиглагдахгүй байж болох юм. Гэвч түүний хөмсөг хөдөлж, уруулаа бага зэрэг нээж, хамраа сархайлгасан байгаа нь нээлттэй нөхөрсөг дүр төрхийг бий болгосон байх болно. 5. Жентлемен байрлалаар зогсох нь Тэрээр эрхий хуруугаа бүс эсвэл халаасандаа хийж, толгойгоо бага зэрэг нэг тийш нь хазайлган хөлдөө мөрний хэмжээтэй зай аван эр хүний хүч чадал, эрч хүчийг мэдрүүлэх мэт зогсох болно. 6. Өөрийн нүүрэндээ хүрэх нь Магадгүй тэр эрүүгээ зөөлөн илж, хуруугаараа хацраа шүргэн, чихэндээ хүрж байж болно. /түүний эдгээр үйлдлүүд нь сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгааг өөрөө ч анзаарааргүй байгаа/ 7. Цамцныхаа энгэрийг засаж, өмдөө тэнийлгэх нь Цамцныхаа ханцуйг тэнийлгэж, эсвэл өмссөн хувцастаа засвар хийх нь тэдний таалагдсан гэдгийн нэг илэрхийлэл байдаг. Энэ нь эмэгтэй хүний уруулаа хөдөлгөн сээтгэнэхтэй тэнцдэг байна. 8. Үсээ оролдох нь Гараараа үсээ самнаж, эсвэл шилэн хүзүүгээ маажин инээмсэглэх нь бүсгүй танд талтай байгаагийн илрэл яахын аргагүй мөн. 9. Ярихдаа хөмсгөө нуман хэлбэртэй болгох нь Санаандгүй байдлаар тэр ярианыхаа дундуур энэ үйлдлийг хийх нь сэтгэлийн эерэг хөдлөлийг агуулж байдаг. /Хөмсгөө байдгаар нь тэнийлгэчихсэн байдалтай байх нь үүнийг андуурч болохгүй шүү! энэ тохиолдолд эрчүүд уйдсан байгаа дохиог өгч байдаг./ 10. Оймсоо Янзлах нь Хэрэв энэ үйлдлийг хийсэн бол энэ бол 100% та түүнд таалагдсаны дохио болдог. Тэр танд байдгаараа сайхан харагдахыг хүсэж байна.
Анхааруулга: Нөхцөл байдал бүр дээр хувь хүний үйлдэл өөр өөр байх тул нийтлэг чанаруудыг дээр дурьдсан болно. Бүсгүй хүний гярхай нүдээр тэднийг ажиглаарай.
 |
louis vuitton outlet online