|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн үйлдлээрээ өөртөө итгэлтэй харагдах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

body_languageӨдөр тутам, цаг минут тутам хүмүүс бие биендээ үйлдлээрээ яг юу хүссэнээ илэн далангүй хэлж байдаг. Хэдийгээр аман дээрээ нэг зүйлийн талаар ярьж байвч үйлдлээрээ түүнээс ч олон зүйлсийг таньд хэлж байдаг билээ. Хэрхэн үйлдлээрээ ярих урлагийг дээшлүүлэх талаар18 зөвлөгөөг таньд хүргэе.

Яг тогтсон үйлдлээр ярих дүрэм байхгүй нь мэдээж та хэнтэй ямар нөхцөлд ярьж байгаагаас дүрмүүд гарч ирж ч болно. Юун түрүүнд та ярьж байхдаа яг ямар үйлдлүүд хийж байна гэдгээ толинд өөртэйгээ ярьснаар мэдэж болно. Магадгүй тэнэг сонсогдож байж болох ч хэн ч таныг хараагүй байна. Яриад л үз.

Үйлдэл гэдэг үнэхээр хүчтэй байдгийг та магадгүй өдөр тутам мэдэрч байдаг бизээ. Инээмсэглэхийн бол илүү аз жаргалтай болж, цэх суугаад үзвэл илүү эрч хүчтэй болсон мэт, удаан байвал тайвшрах гэх мэт мэдрэмжүүдийг бид авч байдаг.
Ингээд мэдэж байх хэрэгтэй үндсэн зөвлөгөөндөө орьё.

1. Гар хөлөө хэрж зогсох хэрэггүй.
Магадгүй өмнө нь та хаа нэгтээгээс сонсож л байсан байх. Хөл гараа хэрж зогсох, суух нь "Болгоомжилсон", "Хамгаалсан" мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр хөл, гараа бүү хэрж байгаарай.
2. Нүд рүү нь хар, гэхдээ гөлрөх биш.
Хэд хэдэн хүнтэй харилцаж байхдаа бүгдэдтэй нь ээлжлэн харж ярь. Ингэж харснаар яриа тань сонирхолтой байж чадаж байна уу? Хүмүүс сонсож байна уу гэдгийг мэдэхэд тусална. Хүний нүд рүү эгцэлж чадахгүй байх нь "Айсан", "Ичсэн" эсвэл бүр гэмтэй зүйл хийсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Яг эсрэгээрээ хэт их гөлрөн харах нь харилцагчаа айлгах, ичгүүргүй мэт санагдах болно.
3. Өөрийн зайг эзлэж суухаас бүү эмээ.
Өөрийн тав тухыг бий болгож өөртөө орон зайг эзэлж суух нь итгэлтэй байдлыг илэрхийлдэг.
4. Мөрөө сул байлга.
Айж сандарсан үедээ л хүн мөрөө хавчдаг, тэгэхээр та сандарч тэвдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгаа бол тайвшраад мөрөө суллах хэрэгтэй. Магадгүй урагш хойш хийх хөдөлгөөн нь мөр сул байх нөхцөлийг бүрдүүлж өгнө.
5. Бусдыг ярьж байхад толгойгоо дохь.
Сонсож байгаагаа мэдэгдэн толгойгоо хөдөлгө. Гэхдээ хэтрүүлэн бүү хийгээрэй цэцэрлэгийн жаахан хүүхэд шиг санагдах болно.
6. Бүү бөгтийж суу.
Тэгш сууж бай гэхдээ тайван чөлөөтэй хэт өөрийгөө барьж тэгш суух нь бөгтийж сууснаас долоон дор санагдах болно.
7. Бага зэрэг хазайж өг.
Тухайн ярьж байгаа хүний яриа үнэхээр сонирхолтой байгаагаа мэдэгдэхийн тулд бага зэрэг тэр хүн рүүгээ хазайж өгөөрэй. Энэ нь өөртөө итгэлтэй байдлыг харуулдаг ч хэт олон хэт хазайх нь бас эргээд эвгүй байдалд оруулах талтай.
8. Инээмсэглэ
Инээмэглэл гэдэг дэлхий дээрх хамгийн сайхан зэвсэг гэдэг шүү дээ. Харилцагчийнхаа инээдтэй ярьсан зүйлсэд нь инээ, хэт албархуу байх нь хүйтэн хөндий санагддаг. Өөрөө өөрийнхөө хошигнолд түрүүлж бүү инээ энэ нь сандарсан, сул дорой харагдуулдаг. Хэн нэгнийг танилцуулахдаа үргэлж инээмсэглэж бай. Гэвч инээмсэглэл хадчихсан юм шиг байвал энэ нь үл хүндэтгэл мэт санагдана гэдгийг санаарай.
9. Нүүрэндээ бүү хүр.
Харилцагчийнхаа яриаг сонсохдоо нүүрэндээ хүрэх нь сандарсан байдлыг илтгэдэг. Магадгүй энэ нь харилцан яриаг зогсооход хүртэл хүргэж болзошгүй.   
10. Толгойгоо бүү гудайлга.
Толгойгоо гудайлгах нь өөртөө эргэлзсэн, ямар нэгэн зүйлээ алдсны илэрхийлэл. Толгойгоо цэх шулуун байлгаарай.
11. Бага зэрэг удаан бай.
Нэг дор хэтэрхий олон зүйл ярих хэрэггүй. Удаан байна гэдэг зөвхөн тайван байхыг бус мөн итгэлтэй байдлыг илэрхийлдэг. Хэн нэгэн таньтай шууд харилцахаар ирсэн бол удаанаар эхлэх нь бүр илүү чухал.
12. Эв хавгүй хөдөлгөөнөөс зайлсхий.
Хөлөө чичиргэн хөдөлгөж, ширээнд дээр гараа хурдан товших гэх мэт үйлдлүүдийг хийхгүй байх хэрэгтэй. Энэ үйлдлүүд таны сандарсанг илтгэж, тухайн хүнийг хүндэтгэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
13. Гарын хөдөлгөөнөөр өөртөө итгэх итгэлээ харуул.
Гараараа эв хавгүй үйлдэл хийхийн оронд юу ярьж байгаагаа дүрслэх хэрэглүүр болгон ашигла. Мэдээж хэт их гараа хөдөлгөх нь тааламжтай бус. Харилцагчаа зохиж гэмтээхгүй байхаас сэргийлж гарын хөдөлгөөнөө бас хяналттай байлгаарай.
14. Удаанаар уу.
Харилцан яриа мэдээж уух зүйлстэй хамт өрнөдөг. Хэт түргэн уух нь мөн байнгын стакан, аягаа барих нь сандарсан айсан мэт санагдах болно. Гартаа эвтэйхэн байдлаар уух зүйлээ тавин ойртуулж, тайвнаар уугаарай.
15. Хэт ойрхон бүү зогс
Харилцан ярилцахдаа тухайн хүндээ чөлөөтэй байх хангалттай зайг олгож бай. Учир нь хэт ойрхон зогсох нь айлган сүрдүүлэх, эвгүй сэтгэгдлийг төрүүлдэг байна.
16. Толь
Харилцаа сайжирч чөлөөтэй болох цагт та харилцагчийнхаа үйлдлийг ажиглаарай. Хэрэв тэр бага зэрэг хазайн тантай ярилцаж байвал адилхан бага зэрэг хазай. Гараа өвдөг дээрээ тавьсан байвал та ч мөн тавьж болно. Гэвч яг толь шиг хийсэн үйлдэл болгоныг нь дуурайвал элэглэх дооглох өнгө аяс орно гэдгийг санах хэрэгтэй.
17. Эерэг бай
Эцэст нь зөвхөн энэ зөвлөгөөний хувьд эцэс нь чөлөөтэй, энгийн нээлттэй байж эерэг дүр төрхийг харилцагчдаа харуул. Таны үйлдэл хөдлөл болгон тухайн хүнд үг болон уншигддагийг санаарай.
18. Өөртөө цаг олго
Дээрх өгүүлсэн үйл хөдлөлөөрөө үгээ илэрхийлэх зөвлөгөөг хэрэгжүүлэх цаг хугацааг өөртөө олго. Бүх зүйлсийг нэг дор өөрчлөх гэдэг бүтэшгүй мэт санагдаж та шантарч болно. Үүний оронд харилцан яриа бүр дээрээ нэг нэгээр ашиглан өөрийн зуршил болгон аваарай.

Ингээд ажиглахад аливаа үйлдлийг цаг нөхцөлд нь тохируулан хийх нь таны үзэл бодлыг гайхалтай илэрхийлэх боломжийг олгодог. Өдөр бүр бусдыг ажиглах нь үйлдлээрээ ярих урлагт суралцах хамгийн энгийн үр дүнтэй арга байх болно. Амжилт хүсье!

 


 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
Electron
бичсэн 1, Туулай сарын 03, 2011
Electron baraanii lombard ajillaj baina. Utas:91006695
0
HI
бичсэн zulzaka, Хонь сарын 10, 2011
Баярлалаа.Энгийн аятайхан зөвлөгөө байна.
Би яг одоогоор өөрийгөө нээн таних тал дээр их анхаарч байгаа.
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд