|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Тослог арьсыг хэрхэн арчилах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

oily_skin_mask.jpgТослог арьс бол бусад төрлийн арьсуудыг бодвол арчилахад хамгийн хэцүү байдаг. Тослог арьсанд зориулсан олон янзын тос байдаг боловч үйлчилгээ үзүүлэх нь муу байдгийг та сайн мэдэх байх.
Мэдээж тослог арьс ямар бүтэцтэй байдаг, юунаас болоод тослогттогийг мэдэж байж үйлчилгээ явуулна шүү дээ.

Доорхоос та эхлээд тослог арьсны бүтэц шалтгааныг унших ба харин дараа нь хэрхэн арчилах талаар унших болно. Тэгэхээр танд одоо доорхи зөвлөгөө их тус болно гэдэгт найдаж байна.

Тослог арьс ихэнхдээ том нүх сүвүүдтэй, батгатай, сэвтэй байдаг. Батганууд нь хар толгойтой байдаг. Арьсанд тос ялгаруулагч булчирхай байх ба тослог арьстай хүмүүсийн булчирхай хэвийн хэмжээнээс их тосыг ялгаруулдаг байна. Ингээд тос их ялгарсанаас болоод хүний нүр гялалзаж харагддаг байна.

Тэгвэл юунаас болж арьс тослог болдог вэ?

  1. -Удамшил
    -Хоолны дэглэм
  2. -Дааврын түвшин
  3. -Жирэмслэлтээс
  4. -Эм бэлдмэл
  5. -Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс
  6. -Чийг болон халуун уур амьсгалаас

Ихэнхдээ өсвөр насанд арьс тослогтох байдал илэрдэг боловч ер нь бол аль ч насанд илэрч болно. Нас ахих тусам арьс тослогоо алддаг. Жирэмсэн үед эсвэл сарын юм ирсэн үед дааврын баланс алдагддал тул тосны булчирхайг цочроож тос их ялгарах шалтгаан болж бас болно.
Зарим хүмүүсийн нүүр нийтдээ тослог байдаг бол зөвхөн зарим хэсэг нь тослог байдаг . Ийм нүүрийг цогцолсон нүүр гэж нэрлэдэг байна.

Хэрхэн арчилах вэ?
Тослог арьс бас тийм ч муу бишээ. Тослог арьсаны нэг том давуу тал бол тослог арьстай хүмүүсийн нүүр бусад хүмүүсийн нүүрийг бодвол хамаагүй сүүлд  хөгширдөг юм. Өөрөөр хэлбэл үрчлээ бага суудаг гэсэн үг.

Тослог арьсыг юуны өмнө маш их халуун усаар угаах хэрэгтэй. Энэ нь арьсны нүх сүвүүдийг цэвэрлэх зорилготой юм. Гэхдээ та тослогийг арилгах гэж байна гээд хамаагүй хүчтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.

Хэрвээ та гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж буй бол түрхэсний дараа ямар нэг таталдсан, хуурай мэдрэмж төрүүлж буй тоснуудыг түрхэхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл энэ нь дээд талын арьсыг тань агшаадаг юм. Дээд талын арьс агшина гэдэг нь доор байгаа тосыг гадагш сайн ялгаруулж чадахаа байна гэсэн үг. Гадагш сайн тос ялгарахгүй байна гэдэг нь тос савнаасаа гарч чадахаа байж, тосны сав томорч, мөн эцэстээ нүүрэндээр юм гарч том батга, үрэвсэл бий болдог юм.
Арьсаа хамгийн гол нь маш цэвэрхэн байлгах ёстой ба өдөрт 2-3 удаа угаахад болно. Хэтэрхий олон удаа угаах нь тос ялгаралтыг илүү их болгодог тал бий гэдгийг санахад илүүдэхгүй.

Та нүүр цэвэрлэгчээ сонгохдоо сайн анхаарах хэрэгтэй. Хэтэрхий хүчтэй нүүр цэвэрлэгч , саван, тосуудыг түрхэх хэрэггүй. Хэрвээ та саван хэрэглэдэг бол аль болох их хольц, нэмэгдэл зүйлс ороогүй цэвэр савангуудыг хэрэглэх хэрэгтэй.
Та нүүр цэвэрлэгчээ сонгохдоо бактерийн эсрэг нүүр цэвэрлэгчийг сонгох хэрэгтэй гэж зөвлөе. Эсвэл эмчилгээний зориулалттай саван байж болно. Мөн та нүүрээ крантны усаар угаахгүй байх хэрэгтэй.
Хүмүүс тослог арьсанд архи, спиртний агууламжтай тос, нүүр цэвэрлэгч хэрэгтэй гэж боддог. Гэтэл энэ нь буруу юм. Харин ч спиртний агууламжтай нүүр цэвэрлэгчээс татгалзаарай.
Харин та нүүрээ цэвэрлэсний чийгшүүлэгчээр дараа чийгшүүлж өгөх хэрэгтэй.

Халуун усаар нүүрийг угаах нь хүйтэн, бүлээн уснаас хамаагүй илүү нөлөөтэй ба нүүрийг сайн цэвэрлэж чаддаг юм.
Тэгээд нүүрээ угаахдаа дотор талаас гадагш нь байрлалаар угаах ба савангаар хамаагүй цанга дарж, үрж угааж болохгүй. Тэгэх аваас саван нүүрэнд хэтэрхий гүн орж,  нүх сүвийг бөглөдөг.

Тослог арьсанд мөн шавар их сайн байдаг. Тэгэхээр та шавран маск түрхэж болно.

Мөн шөнө унтахдаа ариутгах бодистой тосыг түрхэж байвал сайн ба долоо хоногт 2-3 удаа маск тавих хэрэгтэй.

Хэрвээ та нүүрээ будах гэж буй бол бактерын эсрэг ба тосны ялгаралтыг багасгадаг тосыг түрхэх хэрэгтэй. Та хамгийн гол нь найрлагад нь benzyl peroxide буюу бензилийн хэт исэл агуулсан эсэхийг нь хараарай.

Мөн алое буюу зуун наст тослог арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг.

Гэрийн нөхцөлд хэрхэн арчилах вэ?

  • Та нүүрэндээ 30 минутын турш огурцины шүүсийг тавьж болно.
  • Хэрвээ таны нүүр үнэхээр их тослог байвал түрхэх гэж буй маск, эсвэл тосондоо, эсвэл маскандаа хэдэн дусал үнэртэй ус дусаагаад түрхэх хэрэгтэй. Энэ нь тослогийг багасгаад зогсохгүй, нүүрний нүх сүвийг цэвэрлэж, соривноос таныг хамгаалах болно.
  • Хэрвээ таны тослог хэсгээс болоод таны нүүр будаг түрхэсний дараа эрээн цоохор харагдаад байвал тослог хэсэгтээ нүүрний будаг түрхэхээсэ өмнө тослог хэсэгтээ огурцины шүүсийг түрхээд хатасных нь дараа будгаа түрхээрэй.
  • Мөн нүүрний тослогийг багасгадаг зүйл бол лемон байдаг. Тэгэхээр та нүүрээ угаах усандаа лемоны шүүсийг хийгээд угаах хэрэгтэй.
  • Мө та ус их уух хэрэгтэй. Ус тослогийн хэмжээг тохируулж байдаг гэж болно.
  • Нүүрээ халуун усаар эсвэл халуун уураар утасны дараагаар мөс түрхэх хэрэгтэй. Энэ нь танй нүүрний цусны эргэлтийг сажуруулж, балансыг тэнцвэржүүлдэг сайн талтай юм.
Сэтгэгдлүүд (8)Add Comment
0
...
бичсэн ninjin, Туулай сарын 24, 2011
he he sa bn unen l bol turshaad uzii zaluusaa
0
Vibram Five Fingers Sale
бичсэн Vibram Five Fingers Sale, Луу сарын 04, 2011
Vibram Outlet is becoming more and more hot. Free shipping is offered for all the
Vibram KSO on our online store now
0
http://www.cheaphatssale.com
бичсэн Wholesale New Era Hats, Могой сарын 10, 2011
The slogan and commercial execution speak to the undying benefits of being " Wholesale New Era Hats " but an overwrought characterization by Ken Jeong is no way to achieve that end. Basketball is silly and frivolous and deserves to be poked fun at, but "Slim Chin" is at best a non sequitur that completely derails Nike Air Max 87 Men Shoes campaign.
Чойгий
...
бичсэн Чойгий, Нохой сарын 28, 2011
Гоё мэдээ байлаа ok kosmilies/wink.gif
0
Coach Outlet
бичсэн Coach Outlet, Хулгана сарын 04, 2012
Wedding Coach Outlet Stores Online will be an exceptional accessory to your wedding couture. Coach Outlet Online
0
michael kors tote
бичсэн michael kors tote, Үхэр сарын 13, 2012
I hope you never stop! This is one of the best topics I have ever read. You have got some mad skill here, man. I just hope that you do not lose your style because you’re definitely one of the coolest posters out there.
0
http://www.nikeairmaxo.com
бичсэн baseball cap, Бар сарын 19, 2012
How are you all? wholesale hats I achievement anybody will be fine. What do you anticipate about this blog.New era hats I feel actual acceptable about this blog and I achievement you like this Blog as well.
0
http://www.cheapnikeshooes.com/
бичсэн cheap nike shoes, Туулай сарын 08, 2012
What a wonderful site you got here! It is both inspiring and amusing; it can really make you think about lots of stuff. It made me so I guess the other also feel the same. Thank you for this wonderful and pleasant post you got here.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд