| Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Хүмүүс бид их олон дүр төрхийг үзүүлдэг. Ээж аав нартаа нэг дүр, найз нөхөддөө нэг дүрээр, ажлын газартаа нэг дүрээр гэх мэт олон янзын дүр гаргаж явдаг шүү дээ. 1. Та хэнтэй ч уулзсан бай уулзахдаа дандаа сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй. Бид сайн найзтайгаа уулзахдаа нэг зан, танихгүй хүнтэй уулзахдаа нэг зан, бага зэрэг таних хүнтэйгээ уулзахдаа нэг зан аашийг гаргадаг. Мэдээж бид сайн найзтайгаа уулзах үедээ баяртай байдаг ба тухайн хүнтэй байхдаа маш тааламжтай байдаг. Тийиээс ч тэд мөн бидэнтэй маш халуун дулаанаар ханддаг. Тэгэхээр хэрвээ та хүнд сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол тухайн хүн тань хэн ч байсан та сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй юм. 2. Биеийн хөдөлгөөн хүний хэлж буй үгээс илүүтэйгээр хүний юу бодож байгааг илэрхийлж чаддаг гэж ярьдаг. Энэ үнэхээр үнэн зүйл юм. Хүн хэдий бодож байгаа зүйлээ өөр үгээр илэрхийлж болох боловч үйл хөдлөл нь худал хэлж чададгүй. Тэгэхээр биеийн хөдөлгөөнөөр хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх аргууд гэвэл
a) Инээх. Инээх гэдэг бол хүчтэй зүйл. Инээж байгаа хүнд хүн үгүй гэж хэл чададгүй гэж ярьдаг. Инээж буй хүн хүмүүст ямар ч тохиолдолд итгэж болмоор, харьцаж болмоор, ба маш найрсаг болон харагддаг. Тэгэхээр та инээх аваас хүмүүст заавал таалагдана гэдгийг амлаж байна. 3. Эерэг байх хэрэгтэй. Та хүнтэй уулзахдаа тухайн хүнийг магтах эсвэл тухайн хүнд таалагдах ямар нэг эерэг зүйлийг хийх хэрэгтэй. Тухайн хүнд хэн нэгэн хүнийг муулах, муу зүйл ярих нь мэдээж тухайн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй юм. 4. Та хүнтэй зөв харилцах гээд нэг их зүйл бодох хэрэггүй юм. Та өөрийгөө буруу илэрхийлэх болов уу гэж айх хэрэггүй юм. Тэрний оронд та ярилцаж буй хүндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тухайн хүнийхээ тухай илүү ихийг мэдэхийг оролдох хэрэгтэй. 5. Сэтгэлгээ, бодлоо ашиглах хэрэгтэй. Хүн амьдралынхаа бүхий л хүрээнд санаа бодлоо ашиглах хэрэгтэй байдаг. Энэ аргыг хүмүүс бараг л ашиглаж мэддэггүй. Жишээ нь та ямар нэг клуб, ямар нэг олон хүн цугларсан газар очихоосоо өмнө өөрийн бодолдоо тэндэх хүмүүстэй сайн харилцаанд орж байгаа тухай төсөөллийг бий болгох хэрэгтэй. Энэ нь таны сэтгэийг амрааж, үр дүнг өөрчилдөг юм. 6. Таны хүнтэй хэрхэн харилцах нь таны юу гэж хэлж байгаад бус харин хэрхэн үгээ хэлж буй, ямар өнгөөр ярьж байгаагаас шалтгаалдаг. “ Хүмүүсийн буруу ойлголцолын 90% нь буруу хоолойн өнгөнөөс болдог “ гэсэн алдартай хүний хэлсэн ухаалаг үг байдаг. Тэгэхээр та маш найрсагаар ярих хэрэгтэй юм. 7. Та хэрвээ ярилцаж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Та өөрийхөө тухай бус харин тухайн хүнийхээ тухай ярих нь ямар ч тохиолдолд сайхан сэтгэгдэлийг түүнд төрүүлэх болно. Сэтгэгдлүүд (4)
![]() бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
own indelible marks. In Louis Vuitton Bags