|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Та өөртөө хэр итгэлтэй вэ? Энэ асуулт хаа саагүй тавигдах болж үүнтэй холбоотой олон ном зохиолууд ар араасаа цувран гарсаар байгаа билээ. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг таныг тодорхойлох эхний зүйлсүүдийн нэг яахын аргагүй мөн. Тэгвэл энэхүү итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар бяцхан зөвлөмжүүдийг тантай хуваалцах гэсэн юм.

1. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх

Танд хэзээ нэгэн цагт хэлсэндээ хүрдэггүй найз байсан уу? Тэр” За маргааш би яг утасдана аа” гэж хэлчихээд мартчихдаг, “Би яг одоо хийчихнэ ээ” гэж хэлээд хэлсэндээ хүрдэггүй найз байсан уу? Таны түүнд итгэх итгэл яваандаа буурч эхэлдэг шүү дээ.

 Яг үүнтэй адилаар та “Би яг маргааш 6 цагт босно” гэж төлөвлөөд босоогүй бол, олон удаа өөртөө хэлсэн үгэндээ хүрээгүй бол та ч мөн өөртөө итгэхээ больж эхэлдэг.
Тэгэхээр өөртөө амалсан багахан ч гэсэн амлалтуудаа  биелүүлж байгаарай. Энэ нь танд бодсоноос тань их итгэл найдварыг авчрах болно. Гайхалтай бүхэн энгийнээс эхэлдэг.

2. Бусдад тустай зүйл хийх

Нэгэн сэтгэлзүйч хэлэхдээ: “Хэрэв та сэтгэл санаагаар унасан санагдаж байвал хэн нэгэнд тустай зүйл хийж байгаарай” гэж хэлсэн байдаг. Бусдад туслахын хамгийн сайхан нь танд эерэг сайхан сэтгэгдэл төрөх явдал юм.
Өнөөдөр та хэзээ ч хамаагүй нэг тустай үйлдэл хийгээрэй. Энэ нь заавал том эсвэл мөнгөтэй холбоотой байх албагүй. Магадгүй та хэн нэгэнд чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглэж болох шүү дээ. Туршаад үзээд танд ямар санагдахыг үзээрэй.

3. Өөрөө өөртөө зөөлөн хандах

Зөөлөн байх гэдэг нь их олон утгатай. Энэ нь та алдаж онох эрхтэй гэдгийг илэрхийлж байгаа юм өөрөөр хэлбэл хийсэн тэнэг зүйлээ шоолон инээж сурахыг хэлж байна. Магадгүй та алдсан байж болно гэхдээ яагаад өөртөө боломжийг олгож болохгүй гэж.
Өөгүй өндөг шиг хүн байдаггүй. Гайхамшигт Эйнштейн хүртэл тооны хичээл дээр унаж байсан шүү дээ.

4. Өөрийгөө шинэчилж байх

Өөрийгөө шинэчилж амрааж байх цаг хугацаа бидэнд зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол бид амьдралын сайхан амтыг амталж чадахгүй шүү дээ. Танд хийх дуртай хийхээрээ сэтгэл тань сэргэдэг тийм хобби, сонирхол байдаг уу? Энэ хоббигоо өөрийгөө цэнэглэж эрч хүч авахад зориулан ашигла.
Чимээгүй орчинд бүхнийг эргэцүүлэн бодох, хөгжмөө галзуу чанга тавиад бүжиглэх, сайхан кино үзэх, спортоор хичээллэх гээд юу ч байж болно шүү дээ. Энэ таны сонголт байх болно.

Анхааруулга: энэхүү зөвлөмж нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гэсэн өргөн хүрээний өчүүхэн хэсгийг танд шинэ санаа өгөх хүсэлтэйгээр бичигдсэн. Ингээд танд АМЖИЛТ!
Эерэг үзэл бидний сайныг гаргаж ирдэг. 

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
...
бичсэн saikhanaa, Гахай сарын 01, 2010
tun saikhan zuvluguu bn. bayarlalaa.
0
солонгос, австралийн шилдэг их сургуулиудад бүх төрлийн мэргэжлээр суралцуулна. EDU-LINE center
бичсэн гэрэлээ , Бар сарын 04, 2011
EDULINE олон улсын сургалтын төв . утас : 7011-0503, 9516-1006
0
okey
бичсэн хишгээ, Үхэр сарын 09, 2012
бүгдээрээ бусдад туслья ссайхан болж

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд