| Уруулaa будаж сурцгаая |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Эмэгтэй хүний хувьд уруулын будаг нь өдөр тутмын хэрэглээ байдаг шүү дээ. Зарим хүмүүс ер уруулын будаг түрхэдэггүй ба уруул нь хатсан, шүд нь уруулын будаг болсон гээд гадаад үзэмжийг гутаах олон алдаанууд гарч ирдэг.
Эмэгтэй та хамгийн сайхнаараа харагдахыг хүсэх юм бол уруулаа зөв будаж сурах ёстой. Яагаад гэвэл эмэгтэй хүнийг чимдэг 2 гол зүйл нь нүд ба уруул байдаг. Тэгэхээр та уруулын будгаа зөв, сайхан будаж сурах юм бол гарцаагүй сайхан харагдах болно. Мэдээж цэвэрхэн уруулаас эхэлнэ. Уруулаа юуны өмнө цэвэрлэж, чийглэх хэрэгтэй. Чийглэхийн тулд шингэн лосион, эсвэл усаар ч чийглэж болно. Мөн уруулын будгаа турхэж эхлэхээсээ өмнө шүдээ угаачихсан байх хэрэгтэй. Хэрвээ та уруулын будгаа түрхэсний дараа шүдээ угаах юм бол уруулын будаг тань арилах болно. Уруулныхаа хэлбэрийг тодорхойл.
Эхлээд та уруулынхаа хэлбэрийг тодорхойлохын тулд хүрээлэгчийг хэрэглэнэ. Хүрээлэгчээ сонгохдоо уруулын будагтайгаа төстэй өнгийг сонговол зүгээр. Гэхдээ яг адил өнгөтэй байх ёсгүй шүү. Уруул хүрээлэгч нь яг уруулын хэлбэрийг тодорхойлдоггүй боловч уруулын будгийг тань хальж гарах, хэлбэргүй болохоос сэргийлж чаддаг байна. Уруулаа чийгшүүл Уруулын будаг түрхэх үед уруулаа зөөлөн болгохын тулд эхлээд уруулын тос түрхэх хэрэгтэй. Тос буюу уруулын чийгшүүлэгч тосоо түрхэхийн тулд эхлээд дээд, дараа нь доод урууландаа түрхэх хэрэгтэй. Энэ нь таны уруулыг уруулын будаг хүлээж авахад бэлтгэж байгаа хэрэг юм. Уруулаа чийгшүүлсэний дараа уруулын будаг түрхэх юм бол будаг ямар нэг торох зүйлгүйгээр түрхэгдэх болно. Өнгө Цагаан цайвар арьстай эмэгтэйчүүд гялалзсан ягаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй байдаг. Учир нь энэ нь тэднийг яг л нүүрээ угаачихсан мэт харагдуулдаг байна. Харин тод ягаан өнгөнүүд тохиромжтой юм. Мөн улбар шар, зэсэн өнгөнүүд эмэгтэйчүүдийг нэг хэвийн уйтгартай харагдуулах нь байдаг.
Мөн та нүдний тень, хувцастайгаа уруулын будгаа тааруулж болно. Эхлээд дээд уруулныхаа дунд хэсгээс будаж эхлээд дээд уруулаа будаж дуусгана. Харин дараа нь доод уруулаа будна. Дараа нь та дээд доод уруулныхаа өнгө нь ижил байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Уруул өнгөлөгчийг хэрэглэ Уруул өнгөлөгч түрхэхдээ яг уруулын будаг түрхэсэн байдлаараа түрхэх хэрэгтэй. Хэрвээ хэт гялалзсан болчихвол салфеткаар дарж багасгаж болно. Ер нь бол уруулын будагнууд 2-3 цаг будгаа хадгалдаг. Тэгэхээр та 2-3 цагийн дараа будгаа сэргээж байх хэрэгтэй. Нас ахиж буй эмэгтэйчүүд хэрхэн уруулаа будвал зохих вэ?
Хүн хөгширөх тусам арьс сулардаг ба үүнийг дагаад уруулын арьс мөн сулардаг. Тэгэхээр түүнийг дагаад уруулаа арчилах арчилгаа нэмэгддэг байна.
Эмэгтэй хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол олон нийтийн газар уруулын будаг түрхэх байдаг. Тиймээс та 00 өрөөнд орж уруулын будгаа түрхэх хэрэгтэй юм. Мөн юм уух үед аягандээр уруулын будаг үлдэх тохиолдол гардаг. Та үүнээс сэргийлэхийн тулд юм уухаасаа өмнө уруулаа бага зэрэг долоогоод чийгшүүлчих хэрэгтэй. Тэгэх юм бол аягандээр уруулын будаг тогтох нь бага байдаг байна.
Ингээд та дээрхи зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлэх аваас сайхан уруултай харагдах болно. Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
louis vuitton outlet online