|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зургандээр хэрхэн гоё гарах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

210px-are-you-ready-4174Зураг болсон үйл явдлыг бидэнд байнга сануулж, бид сайхан мөчүүдээ дурсан санадаг шүү дээ. Мөн таны авахуулсан зураг гоё байх юм бол бүр их сайхан байдаг. Зургандээр гоё гардаг хүн, гоё гардаггүй хүн гэж байдаг буюу фотогеничный хүн гэж бид үүнийг ярьдаг.

Мэдээж хэдэн үеэр дурсан санагдах тэрхүү зурагнууддээр хэрхэн гоё гарах вэ гэж та боддог байх. Магадгүй танаас царай муутай нэгэн зургандээр танаас царайлаг гарсан байгаад та нэг бус удаа эмзэглэж байсан биз. Тэгвэл одоо бид таныг тэрхүү хүндрэлт байдлаас авч гарах аргыг зааж өгье. Та хэдий зургандээр гоё гардаггүй байлаа ч дараах аргыг ашиглах аваас зургандээр хүссэнээрээ сайхан гарч чадах болно.

1. Юуны өмнө та өөрт тохирдог өнгийн хувцасаа өмс. Танд зохидог өнгөнууд, зохидоггүй өнгөнүүд гэж байгаа. Мөн үснийхээ өнгөнд анхаарахад илүүдэхгүй.

2. Зөв хувцасаа сонго. Гэхдээ та хувцасаа тохируулж байна гээд цэнхэр өмд, цэнхэр цамц өмсөх нь буруу. Энэ нь таныг хачин харагдуулна.

3. Та өөрийнхөө нүүрийг толинд хар. Тэгээд хажуу тийш, урагш, нөгөө тийш гээд олон янзаар харж үз. Ингэх үед танд аль нэг байрлал нь илүү харагдаж байгааг та мэдрэх болно. Энэ нь таны авахуулах ёстой байрлал юм. Үүнийг та digital camera ашиглан шалгаж болно. Яагаад гэвэл та шууд үр дүнг нь харах боломжтой. Ер нь камерны өмнө зогсоход тааламжтай байрлал гэж байдаг нь нэг хөл тань нөгөө хөлнийхөө өмнө, харин нэг мөр тань нөгөө мөрнөөсөө илүү камертай ойр байх ёстой юм. Мэдээж энэ хүн бүрт тохирохгүй. Тэгэхээр та өөрөө өөрийн  тааламжит байрлалаа олох ёстой юм.

4. Хүмүүс камерны өмнө гарахаараа биеэ барьдаг. Гэтэл энэ нь таныг бүр хачин харагдуулдаг юм. Та аль болох биеэ сул тавих хэрэгтэй.

5. Зураг авахуулах үед cheese гэж хэлэх нь таныг нилээд хачин хуурмаг харагдуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэрнээс та жинхэнэ байдлаар инээх хэрэгтэй. Харин жинхэнэ байдлаар инээхийг хүсвэл та ямар нэг сайхан зүйлийг бодох хэрэгтэй.

6. Ямар ч тохиолдолд нүдээрээ инээмсэглэх нь таныг сайхан харагдуулна.

7. Нүүрний будалтандаа анхаарах хэрэгтэй. Жишээ нь өө дарагчийг зураг авахуулж байх үедээ заавал хэрэглэх ёстой байдаг. Яагаад гэвэл digital camera-нууд ялгац маш сайтай байдаг учир таны нүүрний өө сэвийг маш тод томруун гаргах болно. Мөн зургандээр хүний нүүрний будаг бодит  байдлаас маш бага болж харагддаг учир жирийн зураг байсан ч нүүрээ будаж байх хэрэгтэй.

8. Нүүрээ гэрэл тусаж буй хэсэгрүү харуулах хэрэгтэй. Нүүрэнд тань сүүдэр тусах, эсвэл харанхуй байх нь таныг онцгүй харагдуулах болно. Та мэргэжлийн зурагчингуудыг харсан байх. Тэд нарны гэрэлд маш их ач холбогдол өгдөг шүү дээ. 

9. Хүмүүсийн гаргадаг нэг том алдаа бол камернаас нуугдах. Олон хүмүүс буюу хамт олноороо зогсож авахуулах үед хүмүүс ар талруу зогсож, аль болох камернаас нуугдддаг. Энэ нь таныг онцгүй харагдуулах тул өөртөө итгэлтэй байж аль болох камерны өмнө ил зогсох хэрэгтэй.

10. Зураг авахуулахдаа гараа аль болох биенээсээ хол байлгах хэрэгтэй. Эс тэгвээс таны гар бүдүүн болж харагдана.

11. Зураг авахуулах үедээ өөрөөсөө элдэв янзын зүйлүүдийг холдуулах хэрэгтэй. Цүнх, хувцас хунар гээд олон юм нэг дор байгаа газар зураг авахуулах нь таныг зурагны гол дүр болгож чаддаггүй. Та цэвэрхэн газар зургаа авахуулах тусам та зургандаа илүү тодорч харагдах болно.

12. Хэрвээ та давхар эрүүтэй бол түүнийгээ нуух нь зайлшгүй. Давхар эрүүтэй зургандээр гарах нь таны зургийг гутаах болно.

13. Мэдээж та нүдээ анихгүй байх ёстой. Зургандээр нүдээ анисан гарах ямар харамсалтай вэ. Тиймээс та нүдээ анихгүйн тул зураг авах гэж буй хүндээ 1,2,3 гэж тоолохыг санал болгоорой. Тэгээд 1,2 гэж тоолж дуусах үед та нүдээ нээхэд болно.
Танд амжилт хүсье.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
гайхалтай
бичсэн Intelligent, Тахиа сарын 23, 2011
Сайхан зөвлөгөө байна
БаярЛалаа Найзаа

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд