| Хэрхэн хүн ятгаж, шийдвэрт нь нөлөөлөх вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Та дараах зөвөлгөөг уншсанаар хүний зан төлөвийн талаар мэдээлэл авах бөгөөд энэ нь танд цаашдаа хүнд нөлөөлөхөд тань тус болно гэдэгт итгэж болно. 1. Хүн дуртай зүйлдээ амархан автдаг. Та ямар ч шалтгаанаар юманд дуртай болж болно. Гэхдээ нэг зүйл үнэхээр үр нөлөө үзүүлдэг нь адил төстэй байдал юм. Бид бидэнтэй төстэй зүйлд маш дуртай байдаг. Жишээ нь та хүнд итгэх болвол өөртэй чинь адил хүнд илүү итгэнэ шүү дээ. Тэгэхээр та хэн нэгэн хүнтэй харилцах эсвэл хамтран нийлж шийдвэр гаргах гэж буй бол тухайн хүн, та 2рт байгаа ижил төстэй зүйлийг нь олж харах хэрэгтэй. Энэ зүйл нь маш үнэмшилтэй байх хэрэгтэй бөгөөд тухайн этгээд үүнийг тань шууд олж харах боломжтой байх ёстой. Ижил төстэй байх нь зөвхөн танд бус харилцагч хүнд тань мөн сайхан санагдах болно. Мөн харилцаанд тань учрах саад бэрхшээлээс зайлсхийх сайн арга бол та тэдэнд дуртай байгаагаа мэдэгдүүлэх юм. Тэр танд дуртай байхаас илүү та түүнд дуртай байх нь чухал гэсэн үг юм.
2. Хэрвээ таны харилцах гэж оролдож буй хүн тань таны ар тал, таны талаар сайн мэдэж байх юм бол тантай харилцахаасаа эмээхгүй байх болно. Зарим хүмүүс өөрийгөө байнга магтаж байдаг. Гэтэл бодит байдал дээр хүмүүс түүнийг муу хүн хэмээн ярьдаг. Энэ нь таныг хүмүүстэй харилцахад маш их саад болдог гэж болно. Мөн ямар нэг асуудлын талаар ярилцахдаа та тухайн асуудлынхаа талаар мэдээлэл сайтай байх ёстой. Ингэх нь нөгөө хүндээ итгэл үнэмшил төрүүлдэг байна.
3. Бид авч чадахгүй байгаа зүйлээ ихээр хүсэж мөрөөддөг. Тэгвэл яаж хүнийг ямар нэг зүйлийг ихээр хүсүүлэх вэ? Тэгэхээр тэр зүйлийг нь ховор болго. Хүн ямар нэг зүйлийг авж чадахгүйгээ мэдэх үед боломж нь нарийссаар байдаг. Боломж багасаж, ховор болох тусам бүр илүү их хүсдэг. Өөрөөр хэлбэл боломж бага, ховор байх тусам тухайн зүйлийн үнэ цэнэ нь нэмэгддэг. Тэгэхээр та ямар нэг хэлэлцээр хийхийн өмнө өөрийн тухайн хүнд санал болгож чадах сайхан санал, боломжуудаа тодорхой болгох болно. Үгүй гээд хэлчихвэл юм алдах гээд байгаа мэт сэтгэгдэлийг тухайн хүндээ төрүүлэх ёстой гэсэн үг. 4. Хүмүүс тогтвортой, оновчтой зүйлд тааламжтай ханддаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийхээ тавьдаг шаардлага, зарчмыг нь мэдэх нь чухал. Үүнийг мэдсэн тохиолдолд та тэрхүү зарчим дээр нь үндэслэж харьцах ёстой. Үүнийг мэдэх хамгийн сайн арга бол тэдэнтэй аль болох их цагийг өнгөрөөх, тухайн хүнээ сайн танин мэдэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүний санаа бодол, үзэл баримтлалыг сайн мэдэх боломжтой. 5. Бид хүнд тусалж, дэмжсэний дараа эргээд тухайн хүнээс хариу хүсдэг. Тэгэхээр та тухайн хүнд туслах аваас тэр хүн танд туслах ёстой гэсэн бодол бий болно гэсэн үг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө та тухайн хүнд хэрхэн тусалж чадах вэ гэдгээ бодож олох хэрэгтэй.
Алхам1. Эхлээд юуны өмнө та найрсаг байх хэрэгтэй. 6. Хүн шийдвэр гаргах үед яахаа мэдэхгүй болсон тохиолдолд бусад хүмүүсийн үйлдэлийг ажиглаж, тэд ямар үйлдэл хийж байгааг хардаг. Тэгэхээр тухайн хүндээ өмнө нь ийм асуудлыг хэн нэгэн яаж, шийдээд, хэрхэн зөв шийдвэр гаргасан талаар баталгаа гарган ярих хэрэгтэй. Учир нь хүн бусдын гаргасан шийдвэртэй адил шийдвэр гаргах үе байдаг.
Амжилт хүсье! Сэтгэгдлүүд (2)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
louis vuitton outlet online