|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн шархалсан зүрхээ тайтгаруулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

 1114549311yhk5hq.jpgЗүрх шархална гэдэг ихэвчлэн тогтворгүй харилцаа эсвэл салалтаас үүүдэлтэй байдаг. Бидний зүрх сэтгэл тэсэхийн аргагүй шаналан гансарч амьдралд юу ч утгагүй мэт санагдаж уйтгар гуниг, ганцаардал таныг эзэмдэх тэр үед хэрхэн дахин бүхнийг эхлэх вэ? Энэ нь тийм ч амар биш ч доорх алхмууд таньд туслах болно.
Алхам 1. Завгүй бай. Таньд хэр их цаг сул гарна тэр болгонд өмнөх алдаа, тэнэглэл эсвэл бүр сайхан дурсамжууд таныг зовоох болно. Цагаа ухаалгаар зарцуул.
Алхам 2. Асуудлын шалтгаан таньд ч бай харилцагчид тань ч бай та өөрийгөө уучилж мэдрэмжээ хэн нэгэн итгэлтэй хүнтэйгээ хуваалц. Яг одоогоор тэдгээр хүмүүс тань танаас хол байвал тэмдэглэлийн дэвтэрт юу бодож санасан бүгдийг нь нуулгүй бичээрэй. Хэрэв та хэн нэгэн олоод уншчихна гэж айж байвал бичиж дуусаад шатаачихсан ч болно. Ингэснээр бага зэрэг ч гэсэн тайвширна.
Алхам 3. Аль болох улиг болсон таныг зовоох бодлуудаас салахыг оролдож, гэртээ цэвэрлэгээ хийж зарим зүйлсээ шинэчилж өөрчлөх, урьд өмнө нь хийж үзээгүй зүйлсээ найз нартайгаа туршиж ч болно шүү дээ. Энэ нь шинэ туршлага болж сэтгэлийг сэргээх болно.
Алхам 4.
Өөртэй итгэх итгэлээ нэмэгдүүл. Таныг урамшуулж сэтгэлийг тань сэргээх инээдмийн кино үзэх, зураг зурах/цаасан дээр уураа гартал сараачсан ч болно/ мэдлэгийнхээ санг өргөжүүлэх, усанд сэлэх гээд л юу дуртайгаа хий.
Алхам 5.
Эргээд бүх зүйлсэд дүгнэлт хийн ганцаараа байх цаг гаргаарай. Гэхдээ ганцаардлаа дахин мэдрэхийн тулд биш ирээдүйд бэлдэж гаргасан алдаагаа давтахгүйн тулд бүхнийг эргэн дүгнээрэй. Зарим тохиолдолд сэтгэлийн эм цаг хугацаа байдгийг санаарай.
Хэсэгхэн хугацааны дараа та юуны төлөө шаналж байснаа гайхан өөрийгөө шоолох ч юм бил үү? Юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг учраас хэт битгий сэтгэлээ хүчлээрэй.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд