|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зорилгодоо хурдан хүрэх 7 арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 13
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

create-a-goalТа зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэж болно.

Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно.

1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “ тэгмээр байна, тэгнэ ингэнэ гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу яг ямар байхыг нь нарийн тодорхойлон бичсэн байх ёстой байдаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихтэй адил гэж боддог юм.

Жишээ нь :
“  Би шинэ байшин худалдаж авмаар байна “гэдэг зорилго биш. Харин “Би 2 давхар, орчин үеийн стильтэй, 4 унтлагын өрөөтэй, тансаг зочны өрөөтэй, ил зуухтай, усан сантай байшин худалдаж авахыг хүсэж байна” гэдэг бол зорилго юм.
“ Би их мөнгөтэй болохыг хүсэж байна” гэдэг зорилго биш. Харин “Би 7 сар гэхэд өөрийн бизнесээр 1 сая төгрөг олно” гэдэг бол жинхэнэ зорилго юм.

2. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг  асуух ёстой. Гэхдээ та маш зөв, бөгөөд үнэн хариулах ёстой юм. Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань  буруу болох болно. Энэ асуулт бол :
“ Та яагаад энэ зорилгыг сонгосон юм бэ? “
Үүнд та “би зөвхөн хүссэн учраас” гэж хариулах нь хариулт болж чадахгүй.
Та яагаад тухайн зорилгыг сонгосоноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсоноо  тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Таны гаргасан шалтгаануудын жагсаалт урт, олон байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.

3. Та зорилгоо том тавьж, харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар хийх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг юм.

4. Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 мин гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юу хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт та итгээрэй. Энэ алхамыг хийдэг хүмүүс маш бага байдаг гэдгийг та мэдэх байх. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Явцдаа та өөрийгөө зорилгодоо алхам алхамаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.

5. Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх.
Тэгвэл тэр мөч нь “ Яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Та хэзээ ч зорилгодоо хүрэх үйлдэлийг хийж болно. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.
“Амьдралаас сайхан мөч, сайхан боломжийг хүлээх хэрэггүй . Учир нь тийм мөч байдаггүй” гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг.

6. Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг занг хаях хэрэгтэй. Хэрвээ танд ийм зан байгаа бол дараах аргаар засаж болно.
Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгтэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал :

Өнөөдөр хагассайн өдөр. Би гал тогоонд суугаад цай ууж байна. Би хувцасны шүүгээгээ янзалмаар байна. Түүнийг янзлахад зөвхөн 1 цаг л хэрэгтэй. Янзалж дууссаны дараа надад маш амар байх болно.
Ингэж бичих үед танд өөрийн эрхгүй гялс шүүгээгээ янзлах бодол төрнө. Учир нь та янзалж дууссаны дараа танд сайхан байхыг мэдэж байгаа бөгөөд та өөрийгөө аль хэдийн хувцасаа янзлаж байгаагаар төсөөлсөн байгаа. Энэ арга энгийн мэт санагдаж байж болох ч үр дүн нь гайхалтай байдаг юм.

7. Таны үр бүтээмжийг 125%-р дээшлүүлэх арга.
Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой. Өөртөө сонирхолтой байдлыг бий болго. Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж, өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Та үр дүнг нь хараарай. Та одоо хийж байгаагаасаа 125% аар илүү зүйлийг хийж чадна. Энэ таны амьдралыг бүхлээр нь өөрчилөх болно. Тэгэхээр та хамгийн гол нь аливаа ажлыг сонирхолтой болгох хэрэгтэй.

Ингээд та зорилгодоо хүрэх, зорилгоо зөв тодорхойлох 7 аргаас суралцлаа. Энэ аргуудыг хүмүүс мэддэггүй. Энэ 7 аргыг та ашиглаж сурах аваас зорилгодоо заавал хүрэх болно.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдлүүд (6)Add Comment
0
Coach Outlet Online Store
бичсэн Coach Outlet Online Store, Луу сарын 04, 2011
Coach Tote Bags are great discounts and affordable.Coach Bags just like what you can find in trendy counterfeit Coach Stores that you can find in the market. Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than others.Coach Online Store are famous for the discounts they offer.
0
http://www.jacket-monclers.org
бичсэн cheap coach outlet, Бич сарын 19, 2011
evesen vagytok a csapatban és segítség kéne,Moncler Jackets Outlet Shop,Moncler Coats,Moncler Sale Online hogy motiválj másokat is a csatlakozásra, vagy éppen ha fordítva túl sokan vagytok ésMoncler Jackets Outlet Shop,Moncler Coats,Moncler Sale Online a munkát nem tudjátok jól elosztani, lebontani. Abban is tudok segíteni, hogy ha úgy érzed, hogy szerinted körülötted nem tud senki sem
0
http://www.pergaminhobotas.com/
бичсэн UGGAdi, Тахиа сарын 10, 2011
http://www.besthowdy.com
< MBT Men TupuCat
MBT Mens Shuguli GTX
MBT Womens Tembea
uggs botas
Hello I am so glad I found your supra shoes page, nike zapatillas
I really found you by accident, nike sko
while I was researching supra shoes
on Bing for something else mbt sko
, Regardless I am here now and air max
would just like to air max
say thanks a lot for a incredible post and a all round MBT Mens Shuguli GTX
(I also love the theme/design), I don’t have time to read it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the Herve Leger Bandage Dress
0
Coach Outlet
бичсэн Coach Outlet, Хулгана сарын 04, 2012
Wedding Coach Outlet Stores Online will be an exceptional accessory to your wedding couture. Coach Outlet Online
0
Michael Kors Purses
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд