| Цаг заваа хэрхэн зөв зохицуулах вэ? |
|
|
|
| Боловсрол | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Бичсэн Ундрал | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хэрэгжүүлж байвал зохих зарчимууд: 1. Цаг, минут, секунд тутмыг үнэ цэнэтэй хэмээн бодож, цаг хором бүрээс таашаал авахыг оролдож байх. 2. Аль болох хийхийг хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Ингэсэн цагт та өөрийгөө цагийг дэмий үрээгүй гэдгээ мэдэх болно. 3. Амьдралыг аль болох өөдрөгөөр харж, сайн сайхан зүйлийг нь харж байх хэрэгтэй. 4. Алдсан алдаандаа байнга битгий харамс. Харин алдаанаасаа суралцаж амьдрах хэрэгтэй байдаг. 5. Өөртөө ажлаас гадна заавал чөлөөт цаг зав гаргаж байх хэрэгтэй. Та хэрвээ өөртөө ажлаасаа гадуур цаг зав гаргаж чадахгүй байх аваас цагаа зөв зарцуулж чадахгүй байна гэсэн үг. 6. Өөрийн байнга хийдэг зуршуулуудаа жагсааж бичээд, аль ямар зуршилд илүү их цаг зарцуулж байгаа, алийг нь багасгах ёстойгоо шийдээд түүнд зарцуулж буй цагаа өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. 7. Байнга тэмдэглэл хөтөлж, маргааш юу хийх, нөгөөдөр юу хийх, дараа сард юу хийх зэргээ бичиж, тэдний биелэл хэдэн хувьтай явж байгаа гээд тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй. 8. Байнга өөртөө зорилгоо сануулж бай. Жишээ нь өдөрт 3 удаа өөртөө зорилгоо таницлуулж байх хэрэгтэй. 9. Өдөр бүр өөртөө юу хийж дуусгасан байх ёстой талаар тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй. 10. Хэрвээ та ямар нэг зүйлийг амжилттай хийж дууссан бол түүнийгээ тэмдэглэж байх хэрэгтэй. 11. Эхний зүйлүүдийг эхэнд нь хийх хэрэгтэй. Хойш тавих нь ямар ч тохиолдолд буруу байдаг тул эхний ажлыг эхэнд нь хийгээд шууд дараагийн ажилдаа орох хэрэгтэй. 12. Ямар нэг ажлыг хийж эхлэхдээ та хамгийн хэцүү хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Хэцүү хэсгийг хийж дууссаны дараа жижиг ажлуудыг та төвөггүй хийх болно.
13. Нэг цаг үед нэг зүйлд л төвлөрөх хэрэгтэй.
Tа өөрийгөө цагаа зөв,сайн зохицуулж чаддаг гэж боддог уу?
Үүний дараа та оноогоо нэмэх хэрэгтэй. Ингээд доорх тайлбар танд таныг цагаа зөв зарцуулдаг эсэхийг тань хэлээд өгөх болно. 6-10 оноо: Та ердөө цагаа зөв төлөвлөж% зохицуулж чаддаггүй юм байна. Та цагаа төлөвлөх шинэ арга барилыг сурах хэрэгтэй. 11-15 оноо: Та дунд төлөвлөгчөөс арай муу төлөвлөгч. Тэгэхээр та цагаа илүү сайн төлөвлөх хэрэгтэй. 16-20 оноо: Та дундаж төлөвлөгч. Та өдөр бүр хийх зүйлүүдээ төлөвлөж бичиж байх хэрэгтэй. 21-25 оноо: Та ер нь бол сайн төлөвлөгч хүн. 26-30 оноо: Та маш сайн төлөвлөгч юм байна.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3958 Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|