|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн хувцсан дахь толбыг аюулгүй арилгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

laundry_room1.jpg

Бидний амьдралд хөгжилтэй дурсамжтай зүйлсүүд зөндөө л тохиолддог. Арай тэр дурсамжийг сануулах мэт элдэв толбууд хувцсанд тань хадгалаатай байгаа юм биш биз? Эсвэл толбо, бохирдолоос нь болоод дуртай платье, цамцаа өмсөж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл анхаарлаа хандуулна уу?
Школадны толбыг хэрхэн арилгах талаар:
Юун түрүүнд хувцсан дээрх шошго дээр аюулгүйн хэрэглээн талаар заавар зөвлөгөө байгаа эсэхийг нягтлан шалга. Угаалгын нунтаг ашиглан эхлээд автомат угаалгын машин эсвэл гараараа толботой хувцасаа угаана. Үүний дараа нягтшил ихтэй нунтагаар үрэн угаана. Толбо байсаар л байвал цайруулагч бодис хэрэглэн болгоомжтойгоор дахин угаагаарай.
Ургамлын тосны толбыг хэрхэн арилгах талаар:
Тосны толбон дээрээ хүүхдийн цацлаганаас жигд шүршиж өгнө. Дараа нь хүйтэн усанд сайтар үрсэний дараа жирийн үед хэрхэн угаадгаараа угаахад тосны толбо арилсан байх ёстой.
Элдэв цавууг хэрхэн хувцаснаас арилгах талаар:
1. Халбага ч юмуу эсвэл юу ч байсан цавуун толбыг хусаж болохоор материал авч зөөлөн хус.
2. Угаахаасаа өмнө савандаж хүйтэн усаар зайлаарай. ХАЛУУН ус хэрэглэхээс зайлсхий энэ нь хувцасны тань материалыг өнгө алдуулж толбыг арилгахад улам хэцүү болгоно.
3. Хатахаас нь өмнө толбо байгаа эсэхийг дахин шалгаарай.Толбо байсаар л байвал хүйтэн усаар 30 мин савандаж угааж эсвэл угаалгын нунтаг хэрэглэсэн ч болно. Хэрэв толбо их удчихсан бол 1 цаг савандан хүйтэн усанд угааана.
4. Толбо байсаар л байвал бүлээн усанд халуун биш гэдгийг анхаараарай, дахин 30 минут савандан угааж хатааж болно. Гэхдээ хатаагч хэрэглэж болохгүй учир нь хатаагчаас гарах халуун уур нь толбыг дахин бий болгож болзошгүй.
Дарсны тобыг хэрхэн арилгах талаар:
Дээр дурьдсантай адил хувцсаны шошгон дахь аюулгүй заавартай танилцаж үзээрэй! Хувцасны материалд аюулгүйгээр халуувтар усанд угаалгын нунтагтай хийн угаана. Ямар  ч төрлийн саван хэрэглэх хэрэггүй магадгүй саван агуулсан угаалгын нунтаг хүртэл толбыг илүү бэхжүүлж арилгахад хэцүү болгодог.
Хуучирч удсан толбыг цайруулагч ашиглан угаах шаардлага гарна.Угаахдаа өнгөний ялгарлыг сайтар шалгаарай. Үгүй бол хувцас тань холилдсон өнгөтэй болчихно.

Цагаан хэрэглэлийн өнгийг хэрхэн удаан хадгалах вэ?
 Хөвөн даавуун материалтай ор хөнжлийн даавуу болон бусад цагаан материалын хувцасыг тусад нь халуун бүлээн усанд ердийн хэрэглэдэг хэмжээнээсээ бага хэмжээний угаалгын нунтагтай тогтмол угаах нь цагаан өнгийг нь хадгалж өгдөг.
1. Хатаахдаа хатаагчинд хийж болохоос гадна нарны гэрэлд хатаах нь өнгийг хадгалахад илүү тустай. Нарны гэрэл нэвт тусахаар тэгшхэн газарт байрлуулан хатаах нь зүйтэй.
2.Хөвөн даавуун материалд хлор агуулсан цайруулагчийн оронд хүчилтөрөлчтэй цайруулагч нь илүү тохиромжтой. Эсвэл байгалын гаралтай цайруулагч болох лемоны шүүүс укс усыг усандаа хийж хольж болно.
3.Бага зэрэг чийгтэй байхад нь цагаан хэрэглэлийг индүүдэх нь сайн үр дүнтэй байдаг. Хатгамал зэрэг зүйлсийг нь гэмтээхгүйн тулд индүүний улыг алчуураар индүүдэхээсээ өмнө арчаарай.Нугаларч үрчлээстсэн хэсэгт нь цацахуйц шүршигч ус болон бага хэмжээний укс усыг индүүдэхдээ хэрэглэж болно.
4.Хатаахдаа агаарт бүрэн дэлгэж хатаах нь чухал. Нугалж тавибал хатахад их цаг авахаас гадна материал үнгэгдэж хуучрах нөхцөлийг бий болдог.
Илгэн гутлыг хэрхэн цэвэрлэх талаар:
Илгэн гутлыг тосолж болдоггүй тэгэхээр хэрэв таны гутал шавартай тоостой байгаа бол түүнийг гөвж унагаан хуурай  болтол нь түр орхи. Түүний дараа  илгэнд зориулагдсан сойзоор тойрог маягаар зөөлөн арчиж, үрж өгвөл анхны байсан шиг өнгөлөг болох болно.
Соусны толбыг хэрхэн арилгах талаар:
           Хоолоо идэж байгаад санаандгүй соусаа асгачихсан бол сандарч тэвдэлгүй соусыг хатахаас нь өмнө аль болох алчууртаа шингээхээр арчаарай. Соус нь халуунд улам нягтарших учир хүйтэн усанд угаагаарай. Хэрэв толбо арилаагүй байвал шингээгч ашиглан дахин угааж болно. Хэрэв хуучны удсан толбо бол глицерин ашиглаж 20 минут байлгасны дараа дээр хэлсэнчлэн угаах нь үр дүнтэй.

Эдгээр зөвлөмжүүд таньд бага ч гэсэн ач тусаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Айл гэрийг гэрэлтүүлэгч эмэгтэй таньд зориуллаа. Wink

 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн Uga, Хулгана сарын 07, 2011
humsnii laknii tolbiig yaj arilgah ve? jeansen omdond tolbo boltson... yaj arilgahaa medku bn
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд