| Хуримын үед гаргаж болохгүй алдаанууд |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
1. Хүн бүр өөр өөр бодол санаатай байдаг учир зарим хүмүүс хуримын үйл ажиллагаанд ач холбогдол өгч байхад зарим нь бүр ер хурим хийхийг хүсдэггүй. Гэхдээ хуримын үйл ажиллагааг бид амьдралдаа олон удаа хийдэггүй бөгөөд энэ нь сүүлд дурсагдахад сайхан байдаг. Тиймээс ямар ч тохиолдолд заавал үнэтэй байдлаар хийдэггүй гэхэд ёс төдий хуримын үйл ажиллагааг заавал хийх нь зөв. 2. Хуримын даашинз. Сүйт бүсгүйчүүд сайхан харагдахыг хүсэх нь мэдээж. Гэхдээ сайхан харагдах гэж байна гээд өөрт таарсан таараагүй хувцас сонгох нь буруу. Та махлаг байлаа гээд заавал бие барьсан даашинз өмсөж, гоолиг болж харагдах гэсний хэрэггүй юм. Хамгийн гол нь танд өөр тань хамгийн их зохиж байгаа бөгөөд өөрт тань хамгийн гоё харагдаж байгаа хувцасыг л сонгох ёстой юм. 3. Сүйт бүсгүйчүүд үсээ янзлахдаа маш их алдаа гаргадаг. Эхний алдаа бол үсний хэлбэр. Үсээ жирийн үед засдаг шигээ засахгүй байх нь мэдээж. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Ихэнхдээ хурим хийж буй бүсгүйчүүдийг харж байхад өөрт зохиогүй байдлаар үсээ маш их зассан харагддаг ба байнга нэг улиг болсон байдлаар үсээ засдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Үсээ дээр нь баахан овоолж, баахан саа цацсан байдаг. Саа түрхэх нь зөв л дөө. Гэхдээ багт наадамд орох гэж байгаа юм шиг засаж болохгүй шүү дээ. Мөн хурим хийж буй бүсгүй заавал үсээ дээр нь овоолох ёстой гэсэн хууль дүрэм байхгүй. Тэрнээс өөрт таарсан засалтаар үсээ аятайхан засах хэрэгтэй. Мөн гаргадаг маш том алдаа байдаг нь титэм. Үсэндээрээ заавал нэг титэм зүүдэг. Гэтэл хурим хийж байгаа болохоос миссийн тэмцээнд орж байгаа биш шүүдээ. Диана гүнж хуриман дээрээ титэм зүүсэн байсан. Гэхдээ Диана гүнж өөрөө гүнж хүн учир титэм зүүх нь зүй ёсны хэрэг юм. 4. Мөн хувцасны хувьд олон янз боловч аль болох урт чирэгдсэн даашинз сонгохгүй байх нь зөв. Хэрэв урт, чигрэгдсэн даашинз сонгоё хэмээн бодож байгаа бол нилээд талбай ихтэй газар байх нь зөв. Гэтэл манай хуримын ордон хэр их зайтай билээ гэдгийг та мэдэж байгаа биз. 5. Мөн сүйт бүсгүй хэт их гоёл, үнэт эдлэл зүүх хэрэггүй байдаг. Хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. 6. Эрчүүдийн хувьд хамгийн сайхан костьюм өмсөх хэрэгтэй. Костьюм нь эмэгтэй хүний даашинзтай адил үнэ ихтэй, ганц удаа л өмсөгдөх зүйл биш учир паркатлах нь дэмий байдаг. Харин яг өөрт таарсан тансаг костьюм худалдан авах хэрэгтэй. Костьюмыг дараа нь ч өмсөх боломжтой шүү дээ. 7. Эрэгтэйчүүд хурим хийхийнхээ яг өмнөх өдөр нь үсээ засуулдаг. Гэтэл энэ буруу юм. Үс яг зассаны дараа өрвийгөөд зассан гэдэг нь мэдэгдэхүйц байдаг. Тиймээс та яг хуримынхаа өдрөөс ядаж долоо хоногийн өмнө үсээ засуулсан байх хэрэгтэй. Ингэх аваас үс яг өөрийн мэт, зохисон дажгүй харагдах болно. 8. Хуримын үеэр архи дарс уух хэрэгтэй болдог. Гэтэл сүйт бүсгүй согтуу байх нь хэнд таалагдах билээ. Тиймээс сүйт бүсгүй хуримандээр 2 оос дээш удаа архи уухаас татгалзах хэрэгтэй. 9. Хуримын үед мөн хуримандээр очиж буй хүмүүс хувцасаа сайн бодолцох хэрэгтэй. Жишээ нь цагаан хувцас ер өмсөж болохгүй. Учир нь хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй хамгийн сайхан нь байх ёстой байдаг. Хэрвээ цагаан хувцас өмсөж очих аваас сүйт бүсгүйтэй өрсөлдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Ер нь ямар ч тохоилдолд хуримын үйл ажиллагаанд очихдоо хүмүүсийг хэт их гангалж, гоёхыг хориглодог юм. Учир нь хэт их гоёж, хувцасаараа өрсөлдөх нь үйл ажиллагааны гол утга учрыг алдагдуулдаг байна. Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
louis vuitton outlet online