|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Байгаль эхийн гайхамшигт “коктейль”- Цэвэр усны ид шид! PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол

imagesТа хангалттай ус ууж чаддаг уу? Таны бие махбод шингэний дутагдалд орчихсон яваа юм биш биз? Саяхан Америкт хийсэн нэгэн судалгаагаар хүн амынх нь 80 орчим хувь нь өдөр бүр шингэний дутагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Монголд судалгаа хийвэл үүнээс их хувь гарах нь эргэлзээгүй. Бидний ихэнх нь цай, кофе  болон хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэдэг. Үүнийгээ шингэн зүйл сайн ууж байна гэж буруу ойлгох явдал байдаг. Цай, кофе зэрэг кафейн ихтэй зүйлс нь харин ч эсрэгээрээ шингэний дутагдалд оруулдаг ажээ. Тэгвэл юу уух хэрэгтэй юм бэ?

Хариулт нь тун энгийн – Цэвэр ус.
Ус бол байгалийн гайхамшигт шингэн юм. Та бидний биеийн 40-50 хувь нь ус байдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл бид уснаас бүтдэг.
• Цусны 83% нь ус
• Булчингийн 75% нь ус
• Тархины 74% нь ус
• Ясны 22% нь ус

Эрүүл энх, залуу насыг бэлэглэгч рашаан!
Хүний бие махбод хоол боловсруулж, хэрэгцээт витамин, эрдэс бодисуудыг шингээн авахын тулд ус зайлшгүй хэрэгтэй. Мөн ус нь элэг, бөөрийг цэвэршүүлж, биеийг хоргүйжүүлдэг. Усгүйгээр ходоодонд хоол боловсрох боломжгүй юм. Хоол боловсруулахад чухал үүрэгтэй хүнсний ислэг нь устай нийлж байж л бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг байна. Хангалттай ус уухгүй бол хүнсний сайн ислэг хүртэл өтгөн хатааж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.
Шингэний дутагдалд орох үед цус өтгөрснөөс болж цусыг эргэлтэд оруулахын тулд бие махбод маш их энерги зарцуулах хэрэгтэй болдог. Үүнээс болж зүрхний ачаалал ихсэж, тархины цусан хангамж муудна. Мөн амархан ядарч сульдан, анхаарал, ойлгоц удаашрах зэрэг олон үр дагавартай.

Цэвэр ус бол жинхэнэ гайхамшигт рашаан юм. Ямарч химийн хольцгүй цэвэр тунгалаг усыг өдөрт доод тал нь 2 литрийг ууснаар:
• Бие махбодын эрч хүч нэмэгдэнэ.
• Тархины цусан хангамж сайжирч оюун ухаан хурц болно
• Биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж цэвэршүүлнэ.
• Арьс эрүүл толигор болно
• Илүүдэл жинг бууруулна
• Толгой өвдөлт, толгой эргэх зэрэг зовиур арилна.
• Хоолны шингэц сайжирна
• Биеийн дархлаа сайжирна

Ус сайн уух нь зүрхэнд тустай!
Америкт нэгэн судалгааг 6 жил гаруй хийсний эцэст 2002 оны 5 сард хариу нь гарчээ. Энэ судалгаанд 30-аас дээш насны нийт 30000 хүн оролцсон байна. Судалгааны үр дүнгээс харахад өдөрт 5-аас илүү аяга ус уудаг хүмүүс өдөрт 2 аяга ус уудаг хүмүүсийг бодвол зүрхний өвчнөөр өвчлөх явдал 41 хувиар бага байжээ.

Ус ууж илүүдэл жингээ хасах нь хамгийн эрүүл арга!
Усыг өдөр бүр хангалттай хэмжээгээр ууж хэвших нь тохиромжтой жингээ барихад тустай. Анагаах ухааны доктор Ф.Батмангэлижийн “Таны эд эс бүхэн усны төлөө хашгирч байна”  хэмээх номд хүн өлсөх үед заримдаа хоол биш, ус хэрэгтэй байдаг гэж бичсэн байдаг.
Шингэний дутагдалд орох үед тосны эсүүд нягтарч улмаар задрахад хэцүү болдог байна. Та хэрвээ ус сайн уудаггүй бол турах тухай бодохын ч хэрэггүй.

Ус хэнд хэрэгтэй вэ...хүн бүрт...танд ч бас!
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хангалттай ус уух шаардлагатай. Ургийн ус 3 цаг тутамд шинэчлэгддэг. Хөхүүл эх хэр их сүү ялгаруулна төдий чинээ шингэн зарцуулна гээд бодохоор усгүй бол... Мөн тамирчин болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүст ус их хэрэгтэй. Ус нь биеийн халууныг бууруулдаг тул бие махбодыг сэрүүцүүлэн дасгал хөдөлгөөнийг илүү аюулгүй, үр дүнтэй болгодог.

Бөөрний чулуутай хүмүүст ус бол эмчилгээний үр дүнтэй арга юм. Ус нь шээсэнд дэхь кальцийг уусгадаг. Өдөрт 8 аяга ус уудаг бол бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Мөн хангалттай их ус уух нь шээсний замын халдвараас найдвартай хамгаалдаг.

Хэр их шингэний дутагдалд орно вирусын халдварт өртөх магадлал төдий чинээ өснө. Ханиад томуу туссан үед хангалттай ус ууснаар бие махбодын дархлаа сайжирч вирустэй хурдан тэмцэж чадна.

Өдөр бүр хангалттай ус уух аргууд:
Бид заримдаа хэр их ус байгаагаа анзаарах ч сөхөөгүй ажилладаг бизээ. Ус уух гэдэг таны хувьд хэцүү зүйл ч байж болох юм. Гэхдээ шингэний дутагдалаас гарах нь илүү хэцүү гэдгийг сайн санаарай. Өдөр бүр хангалттай ус ууж хэвшихэд хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Та доорхи аргуудыг дагаж шингэний дутагдалаас өөрийгөө хамгаалаарай:
• Өглөө бүр хамгийн түрүүнд 1 аяга ус ууж занш. Ингэснээр шөнийн туршид ялгарсан хорт бодисуудыг хөөх болно.
• Гаднаас орж ирээд эсвэл даарсан үедээ цай биш, харин халуун ус, сүү, хярам ууж бай.
• Хаа ч явсан савтай ус авч яв. Ус уух цагуудаа утсан дээрээ юмуу, тэмдэглэлийн дэвтэр дээрээ сануулж бич.
• Хэрвээ та цай, кофе болон кафейнтэй хийжүүлсэн ундаа уусан бол дараа нь тэр хэмжээгээр ус ууж байх хэрэгтэй.
• ус уухаас гадна сүү, жимсний шүүсийг байнга уу. Сүүний 70% нь ус байдаг бөгөөд кальци, уурагаар баялаг юм. Жимсний шүүс нь шингэнийг нөхөхөөс гадна олон төрлийн витамин, эрдэс бодисыг давхар өгнө. Гэхдээ  ямар ч нэмэлт чихэргүй 100% жимсний шүүс уух хэрэгтэй. Дэлгүүрээс худалдаж авахдаа найрлагыг нь сайн хараарай.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Change your water- Change your life
бичсэн KANGENMGL, Хулгана сарын 06, 2011
Хэрэв та болон таны хайралдаг хэн нэгэн чихэрийн өвчин, ходоодны шарх болон ходоодны хүчил ихтэй, нуруу болон хөл байнга өвддөг,цусны даралт өндөртэй мөн холострол ихтэй бол,үe мөч байнга өвддөг, өтгөн байнга хатдаг, ямар нэгэн алeргитэй , хорт хавдартай мөн арьсны ямар нэг өвчинөөр шаналж байгаа бол та бүхэн kangenmgl.com
хаягаар орж маш чухал хэрэгтэй мэдээлэл аван бидэнтэй холбогдоно уу !!!!! Та бухэнд эруул энхийг хүсe!
0
Kangen water
бичсэн Saikhanaa, Хулгана сарын 23, 2012
Сайн байна уу?
Энэхүү байгаль Kangen water гэх бүтээгдэхүүнийг нь УБ-т хаанаас авч болох вэ? гэх мэт мэдээллийг өгнө үү?

Баярлалаа

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд