|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн мөнгөний менежментээ сайжруулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 9
МууСайн 
Санхүү
Бичсэн Халиун   

Хүмүүсийн сургуульд заадаггүй боловч эзэмших ёстой чадваруудын нэг бол мөнгөний менежмент гэж хэлж болох юм.
Дүрэм 1. money
Хүүхдүүдэдээ багаас нь мөнгөтэй хэрхэн харилцах талаар, кредит карт, хадгаламж, хөрөнгө   оруулалтын талаар зааж сургаж байх хэрэгтэй. Хүүхдүүддээ ойлгомжтой энгийн болгож заахын тулд та ч гэсэн суралцах шаардлага гарна. Хүүхэд тань өөрийн гэсэн зарцуулах их мөнгөгүй ч гэсэн мөнгөтэй холбоотой тоглоомуудаар тоглуул.  Хүүхдүүдэдээ их биш, өөрөө зарцуулах мөнгийг өгч байх нь чухал ач холбогдолтой.
* Хэрэв та одоогоор хүүхэдгүй байгаа бол дүүдээ, эсвэл өөр ойр дотны хүндээ зааж тусалж болно шүү дээ.

Дүрэм 2.
Өөрийн хувийн төсвийн хяналтыг бий болго. Хэдий хэмжээний мөнгө олж, хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулж байгаа нарийвчлан цаасан дээр буулгаж бич. Хэдийгээр ойролцоо тоо таны толгойд байгаа боловч цаасан дээр буулгасан тооноос дараагийн алхмаа та олж харах болно.

 
Хэрхэн хувийн санхүүгээ оновчтой төлөвлөх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Санхүү
Бичсэн Халиун   

Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсөвөө төлөвлөж сурах ухаан нь   бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөнө, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовохооргүй түвшинд хүрсэн байх болно. finance

 

Танд хэрэгтэй зүйлс


•    Хадгаламжийн данс
•    Тэмдэглэх цаас
•    Тооны машин

 

1.    Өөрийн зарлага бүрээ тэмдэглэ. Магадгүй зарлагуудаа ангилж болох юм. Хоол хүнс, энтертаймент, тээвэр гэх мэтчилэн.

2.    Зарлагын жагсаалтаа сарын эцэст харж хаана хэмнэлт гаргаж болох талаар бодож үзээрэй. Сарынхаа орлогыг зарлагын ангилал бүрт хуваан хувилж үзээрэй.

 
Хуримын зардал, төсвийг хэрхэн ухаалгаар төлөвлөх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Хуримын үйл ажиллагааг тансаг, гэхдээ хэмнэлттэйгээр хийх хэзээ ч амар байдаггүй. Амьдралд нэг тохиох арга хэмжээг сэтгэл хангалуун хийхийг хүсэвч санхүүгийн асуудал томоохон саадыг бий болгодог билээ. Тиймээс хуримын үйл ажиллагааны зардал, төсвийг хэрхэн ухаалгаар зохицуулах талаар зөвлөгөөг өгье.

Мөнгө харамгүй зарах зүйлс

Зурагчин
Бүхэл өдрийн арга хэмжээнээс үлдэх зүйл нь ердөө зураг. Дараа нь хүүхэддээ, ач гучдаа та зураг л үзүүлэх болно шүү дээ. Тэгхээр зураг хамгийн сайхан байх ёстой. Аль болох олон, дурсамжтай зурагнуудыг авч үлдэх нь хамгийн чухал зүйл.

Даашинз
Даашинз бол хуримын үйл ажиллагааг чимэх нэг том чимэглэл гэж болно. Түүнчлэн та ирсэн зочдоос хамгийн сайхан нь байх ёстойгоос гадна та өөрийнхөө хувьд хамгийн сайхан даашинзыг өмсөөгүй бол сэтгэл тань хүртэл сайхан байж чадахгүйд хүрнэ.

 
Орон сууц авах гэж байгаа хүмүүсийн заавал харгалзаж үзэх зүйлс PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Орон сууц худалдан авах нь маш төвэгтэй ажил. Хэрвээ та орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг нь харгалзаж үзэх хэрэгтэй.

Байршил, байршил, байршил
Орон сууц хайж байгаа бол шударга байгаарай.

Танд олон хүн холхилдсон, хэзээд хүмүүсээр дүүрэн байдаг, дуу шуугиантай газар таалагддаг уу эсвэл дуу чимээ багатай тайван газар таалагддаг уу? Та үе үе гадагш гарч цэцэрлэгээр зугаалахыг хүсдэг үү? Гэрийн тань цонхоор юу харагдаж байвал танд тааламжтай вэ? Гэр тань ажилтай ойрхон байвал зүгээр биз дээ? Энэ асуултуудад хариулчих. Авах орон сууц тань хаана байх ёстойг та төвөггүй мэднэ.

 
Зарлагаа хянах 7 арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Та дэлгүүр орохоороо авахаар төлөвлөөгүй зүйлсээ авмаар санагдаж, төсөвлөсөн мөнгөнөөсөө хэтрүүлэн арилжаа хийдэг үү.
Хэрвээ та хэрэггүй зүйлс худалдан авах, илүү мөнгө зарахгүй байхыг хүсэж байвал дараах 7 стратегийг хэрэгжүүлээд үз.

1.    Бэлэн мөнгө ашигла
Та бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 8 хуудас

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд