|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Цахилгааныхаа зардлыг хэмнэхэд зөвхөн гэрлээ унтраагаад л болоо гэж үү? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Санхүү

Тиймээ, цахилгааныхаа зардлыг хэмнэх  энгийн хэрнээ гайхалтай аргуудыг та бүхэндээ хүргэж байна.Эдгээр алхам бүр 10-100...200...төгрөг хэмнэнэ. Тэгснээр сардаа дор хаяж 8000-15000 төгрөг хэмнэж чадна. Үүнийг жилээр тооцвол чамлахааргүй мөнгийг зөвхөн цахилгааныхаа зардлаас хэмнэж болох юм. Энэ нь та зөвхөн өөрийнхөө мөнгийг хэмнээд зогсохгүй улс орондоо ашигтай зүйл хийж байна гэсэн үг.

 

Эрчим хүчээ хэмнэе:

• Хүнгүй өрөөний гэрлийг унтрааж байхаа хэзээ ч бүү март.
• Хүүхдүүд болон гэр бүлийнхээ гишүүн бүрт өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж байхыг сануул.
• Өдрийн цагт болж өгвөл агааржуулагчаар биш салхивчаар өрөөгөө агааржуул.
• Гэрт хүнгүй тохиолдолд агааржуулагчаа унтрааж бай.
• Агааржуулагчаа нарны гэрэл буюу цонхноос хол тавь.
• Зурагт, хөгжим, радиогоо хэрэглээгүй тохиолдолд байнга унтрааж бай. Хэдхэн минут холдсон ч бай хамаагүй.
• Олон жижиг ханийн гэрлийн оронд нэг том гэрэл асаасан нь цахилгаанд хэмнэлттэй байдаг.
• Цагаан өнгөтэй гэрлийн бүрхүүл хэрэглэвэл өрөөг илүү гэгээлэг болгодог.
• Угаалгын машинд хувцасаа цөөхнөөр биш, хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд л угаа.
• Заримдаа угаалгын машины хатаагчаар биш, өлгүүрт хувцасаа хатааж бай.
• Хөргөгчний хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалга. Жийргэвч нь хөндийрсөн, эсвэл сайн хаагдахаа больсон тохиолдолд хүйтэн алдаж цахилгаан их хэрэглэх болно.
• Хөргөгч болон хөлдөөгчний ар талын моторын хэсгийн тоосыг соруул.
• Хөлдөөгч дүүрэн байх тусмаа цахилгаан бага хэрэглэдэг, ууттай мөсөөр хөлдөөгчөө дүүргэж болно.
• Хөлдөөгчөө тогтмол хугацаанд цэвэрлэж, мөсгүй байлгах хэрэгтэй.
• Өөрөө автоматаар гэсдэг хөргөгч болон хөлдөөгч илүү их цахилгаан хэрэглэдэг. Хөргөгчөө цэвэрлэхдээ цахилгаанаас нь салгаад, дотрохийг нь суллаад өөрөөр нь гэсгээ.
• Хоолоо хөрсний дараа хөргөгчинд хийж байх нь зөв.
• Хөргөгчөө гал тогооны паар болон цонхноос хол тавь.
• Хөргөгчөө ямарч зорилгогүй бүү онгойлго. Онгойлгохыноо өмнө юу авахаа сайн бод.
• Гэртээ урт хугацаагаар байхгүй тохиолдолд хөргөгчөө хамгийн бага хэм дээр тавь.
• Хувцасаа чийгтэй байхад нь индүүд.
• Хэрэглээгүй үедээ зурагтаа цахилгаанаас нь салгаж бай. Удирдлагаар асдаг зурагт асаагүй байсан ч улаан гэрэл асаж буй тохиолдолд цахилгаан хэрэглэдэг.
• Гэртээ байхгүй тохиолдолд өөрөө халдаг ус буцалгагчаа салгаж бай.
• Ханийн цаас сонгохдоо илүү гэгээлэг, цайвар өнгөтэйг нь сонго.
• Цахилгаан хэрэгслүүдээ сайн ажиллаж байгаа эсэхийг нь байнга шалга. Доголдолтой ажиллаж буй цахилгаан хэрэгсэл илүү их цахилгаан хэрэглэдэг.
•  Гэрлийн бүрхүүл болон чийдэнгийн тоосыг байнга арчиж бай.  Тоос шороо нь гэрлийг бууруулдаг.
• Цахилгаан хэрэгсэл худалдаж авахдаа цахилгаан хэр хэрэглэдэгийг нь сайн судал. Зарим хэрэгсэл үнэ хямд ч цахилгаан их иддэг байх нь бий.
• Аль болох индүүдлэг шаарддаггүй хувцас худалдаж ав.
• Орны хэрэглэл худалдан авахдаа ч мөн индүүдлэг хэрэггүй материалтайг нь сонго
• Зурагтаа үзэхдээ бүдэгхэн гэрэл асаа.
• Хэт богино долгионы шарах шүүгээнд хоол хийх нь цахилгааныг 10-20%-р хэмнэдэг
• 1000 ваттаас дээш хүчдэл хэрэглэдэг цахилгаан хэрэгсэл бүү худалдаж ав.
• Цахилгааныхаа мөнгийг төлөхдөө зөв бичсэн эсэхийг нь сайн шалгах нь зүйтэй.

Сэтгэгдлүүд (5)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 19, 2010
0
Coach Outlet
бичсэн Coach Purses Outlet, Морь сарын 26, 2011
Latest Coach Purses Outlet and Coach tote bags can be purchased at discounted rates from a Coach Handbags online store.We Offering a ambit of comfortable coach purse accessories, it showcases adulthood in a different way.The fine materials and trendy designs of coach sale, they normally are somewhat expensive.
0
Juicy Couture Outlet
бичсэн Juicy Couture Outlet, Морь сарын 26, 2011
Our online Juicy Couture Sale is consistent quality to customers as the first professional production, with professional technical staff and QC.2011 new style Juicy Couture Bags for latest fashion women for cheap on our juicy couture outlet,cheap for sale online store,pay by visa.
0
Ralph Lauren Outlet
бичсэн Ralph Lauren Outlet, Хонь сарын 30, 2011
Fashion Designer Ralph Lauren Polo Outlet has become the epitome of classic fashion.Our Ralph Lauren Polo Outlet Online Online offers a world of luxury and comfortable polo shirts for anyone.Buy more and get more discount.
0
tsahilgaanihaa zardliig hemnehed zuvhun gerlee untraagaad l boloo gejuu?
бичсэн enche, Гахай сарын 27, 2011
ih bayarallaa!shine ond ajlin amjilt husie1

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд