|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Та өргүй амьдарч чадна!!! PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Санхүү

Цалингаа авангуутаа л өрөнд өгөөд дуусч байна уу? Өргүйсэн бол энэ мөнгөө хичнээн ашигтай зарцуулах байсан болоо гэж бодоод л... Өргүй бол баян гэдэг шүү дээ. Тэгвэл та яг одооноос өргүй амьдрахаар шийдэж болохгүй гэж үү. Тэгээд олсон мөнгөө өрөөр биш, өөрөө удирдаж амьдар.

Тэгвэл яаж өргүй амьдрах вэ?

Хариулт нь тун энгийн - “хэзээ ч битгий мөнгө зээл”. Гэхдээ л бид тэвчээргүйгээсээ болж олон удаа зээлдэг. Бас зээлэхээс өөр аргагүй олон үе тохиолддог.

Тэгвэл хэрхэн мөнгө зээлэхгүй амьдарч сурах вэ?

Өргүй амьдрах алхамууд:

1.  Хэзээ ч, ямар ч үед мөнгө зээлэхгүй гэж хатуу шийд. Үүнийг гэр бүлийнхээ хүнтэй ч бас тохир. Найз нөхөд, ойр дотныхондоо ч хэл.

2. Сарынхаа зарлагыг цаасан дээр тооцоолон бич. Энэ бол мөнгө чинь орж ирэхээс өмнө мөнгөө ухаалгаар зарцуулж эхлэх алхам юм. Та орлого, зарлагаа тооцоод, түүнийгээ хэрэгжүүлж чадвал хэзээ ч өрөнд орохгүй.

3. Онц шаардлага гарах үед зориулж мөнгөө хадгалж эхэл. Сарынхаа орлогоос дор хаяж 10 хувийг энэ хадгаламж уруугаа яг л өрөндөө өгч байгаа юм шиг хийх хэрэгтэй. Мэдээж энэ хадгаламж таны урт хугацаатай хадгаламжаас тусдаа байна шүү дээ. Та яг одоогоор өртэй байсан ч гэсэн энэ хадгаламжаа эхэлж болно. Орлогынхоо 5 хувийг ч юмуу хийгээрэй. Ингэснээр онц шаардлага гарах үед мөнгө зээлэх хэрэггүй болно гэсэн үг.

4. Бусдыг дуурайх хэрэггүй. Хүмүүс ихэнхдээ машины төлөө маш их өрөнд ордог. Өндөр хүүтэй лизингээр машин авах нь тийм ч ухаалаг алхам биш. Ер нь тэгээд өндөр үнэ бүхий зүйлсийг аль болох зээлээр авахгүй байхыг хичээ. Та хэзээ бэлэн мөнгөөр авах боломжтой болтолоо хүлээх нь хамгийн ухаалаг алхам.

5. Бусдын санал болгосон эд барааг хэзээ ч зээлээр бүү ав. Хүмүүс мөн л ийм зүйлээс болж өрөнд ордог. Танд хичнээн хэрэгтэй, авчихмаар санагдсан ч санхүүгийн боломжоо тооцол. Ядаж нэг хоног бодож үзэснийхээ дараа шийдвэр гарга.

6. Хэн нэгний өмнөөс хэзээ ч  бүү мөнгө зээл. Ингэснээр та өөрийгөө болон гэр бүлээ маш том эрсдэлээс хамгаалах болно. Та хүний амь насыг хариуцаж чадахгүй шүү дээ. Тиймээс өрийг ч бүү хариуц.

7. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гээд чухал шаардлагатай даатгалуудаа бүү орхигдуулаарай. Байгууллага чинь эдгээр даатгалыг хариуцдаггүй бол хувираа ч мөн даатгуулж болно. 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 20, 2010
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд