| Худалдан авах гэж буй байраа хэрхэн шинжих вэ? |
|
|
|
| Санхүү |
|
Гадаад орчинг шинжих 1. Тухайн байрны эргэн тойрноор алхаж, эсвэл машинтайгаа явж үз. 2. Ойрхон дэлгүүр, үйлчилгээний газрууд байна уу. Тэдгээр нь таны санаанд нийцэж байна уу. 3. Сонирхож буй байрны тань харалдаа ойрхон байрнууд хэр бат бөх вэ? Газар хөдлөлтөөс хамгаалах системтэй юу? Барилгын стандарт нормд нийцсэн үү? 4. Мөн харалдаа байр хэтэрхий ойрхон баригдсан юм шиг санагдвал сайн судлах хэрэгтэй. Барилгын баригдах хоорондын зайн тусгай норм байдаг. Энэ нормоос хэтэрсэн байвал барилгын сууринд нөлөөлж даац муудаж улмаар хана цуурах аюултай байдаг. Энэ нь тухайн үедээ мэдэгдэхгүй байсан ч хэдэн жилийн дараа үр дагавар нь гарах эрсдэлтэй. 5. Байрны тань гадаад өнгө үзэмж хэр байна? Таны санаанд нийцэж байна уу? 6. Гаднаа зүлэг, мод, хүүхдийн тоглоомын талбайтай юу? Машины зогсоолтой юу? Энэ бүгд амьдрах орчинд тун чухал. Байраа шинжих Тухайн байранд хэр хэмжээний засвар нөхөн сэргээлт хийгдэхийг нарийн тооцсоноор үнээ зөв тохиролцож, илүү зардал гарахаас хамгаална. 1. Ялангуяа хуучин байрыг сайн үнэрлэж үзэх хэрэгтэй. Эвгүй, чийгний үнэр байгаа эсэхийг сайн нягтал. Хөгц, мөөгөнцөртэй байранд дахин засвар хийхээс өөр аргагүй байдаг. Мөн тухайн байр хэтэрхий их чийгтэй байна гэдэг нь сантехник муутай, эсвэл өвөлдөө их хүйтэн гэсэн үг. 2. Хаалга, түгжээ, цонхны бүрэн бүтэн байдлыг нягталж үз. 3. Мөн цонхыг нээж үзэх хэрэгтэй. Гадаад үзэгдэх орчин хэр байна, дуу чимээ хэр их байна гэх мэт. Яг танай цонхны доор хогийн цэг байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Энэ бол тухайн байрны үнэнд нөлөөлөх ёстой зүйлүүдийн нэг. 4. Хананд цууралт байна уу? Ханийн цаас нь хөндийрсөн, сайн наалдаагүй байвал хананд ямар нэгэн асуудал байна гэж үзэж болно. 5. Байрны тань шал мөн чухал. Шаланд ав цав байна уу? Хулдаасан доороо хөгцтэй юм биш биз? 6. Доторхи хаалга, хаалганы түгжээг дахин солих шаардлага байна уу? 7. Байрны өрөөнүүдийн хэмжээ таны хүсэл болон тавилгын хэмжээнд тохирч байна уу? 8. Угаалга болон 00-н өрөөг тун нарийн шалгаж үзэх хэрэгтэй. Муу сантехниктэй байр авбал та дараа нь багагүй мөнгөөр засвар хийх хэрэгтэй болно. Халуу хүйтэн усыг хэдэн минутын турш гоожуулж үзэх хэрэгтэй. Зарим байрны ус нь байнгын зэвтэй байх тал бий. Үүнийг засахад тун хэцүү. Мөн ямар нэгэн бөглөрөл байгаа эсэхийг сайн нягтлаарай. 9. Гал тогооны өрөөний крант, агааржуулалтыг мөн сайн шалгаж үзэх хэрэгтэй. 10. Бүх цахилгааны залгуур, монтажуудыг шалгаж үз. Манай саяхан орсон байрны угаалгын өрөөний гэрэл асахгүй байсан нь ханан дотрохи дотоод монтажиндаа эвдрэлтэй байсныг бид бүр сүүлд мэдсэн юм. Түүнийг засуулах гэж нилээн хэмжээний зардал гарсан шүү. 11. Өрөөнд тусаж байгаа нарны тусгал хэр байгааг бас сайн ажиглах хэрэгтэй. Гэрэл гэгээ сайн орж байна уу? Сонирхож буй байрандаа өглөө, орой аль алинд нь ирж үзэх хэрэгтэй. Ерөнхий зүйлс: 1. Цахилгаан шат, аюулгүйн систем нь бүрэн ажиллаж байна уу? 2. Орц нь хир цэвэрхэн, дулаахан байна? Их хүйтэн орцтой бол өвөл танай гэр ч мөн хүйтэн байх болно. 3. Тухайн байранд галын аюулаас хамгаалах систем байна уу? 4. Тухайн орц болон байранд ерөнхийдөө ямаршуухан хүмүүс амьдардаг вэ? Сайн ажиглах юм бол нэг байранд ямар нэгэн талаараа адилхан хүмүүс амьдардаг шүү дээ. Жишээ нь, ихэвчлэн баян чинээлэг хүмүүс амьдардаг, ихэвчлэн гадаадынхан амьдардаг гэх мэт... Бусад Сонирхож буй байрнуудынхаа зургийг авч, эсвэл бичлэг хийгээд гэртээ авчраад харьцуулж үзэх нь тун үр дүнтэй байдаг. Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
we offer replica sunglasses and prom dresses