|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Амжилттай хөрөнгө оруулалтын арван алхам PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Санхүү

investment “Хэрхэн баян болох вэ?” нийтлэлээрээ баян болохын тулд хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй тухай бичиж байсан. Харин одоо та бүхэндээ амжилттай хөрөнгө оруулалт хийх алтан дүрмүүдийг хүргэе. Та жижиг том ямар ч хэмжээний хөрөнгө оруулагч бай хамаагүй эдгээр алхам тус болох болно.
 

Алхам 1. Үдэшлэгт хамгийн түрүүнд ирээд харин хамгийн сүүлд яв.
Өөрөөр хэлбэл аль болох түргэн хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэхийн тулд эцэст нь хүртэл тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа танд хайр хишгээ харамгүй өгөх болно.

Алхам 2. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээг байнга ихэсгэ.
Сар бүр хөрөнгө оруулалтынхаа мөнгөний дүнг бага ч болов нэмэгдүүл.

 

Алхам 3. Хөрөнгө оруулалтынхаа хүрээг тэл.
Мөнгөө аль болох хурдан эргүүлэн олж авах зүйлд хөрөнгө оруулах нь ашигтай. Гэвч урт удаан хугацаатай асар их өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг ч бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн ганцхан зүйлийг дагнах биш өргөн хүрээтэй байж сурах нь чухал юм.

Алхам 4. Төлөх ёстой бүхнээ төл.
Нийгмийн даатгал, татвар гээд төлөх ёстой бүхнээ хойш бүү тавь. Эдгээрийг алдалгүй төлж байх нь та ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Алхам 5. Модноос унавал баавгайд баригдана шүү!
Мөнгөө алдахаасаа айгаад хувьцаа эсвэл ямар нэгэн хөрөнгөө хямдхан зарж болохгүй. Зах зээлийн хямралд тодорхой цаг хугацаа байдгийг түүх бидэнд харуулдаг. Зах зээл бол таныг модноос унагахыг хүсч буй баавгайтай адил юм. Амархан бууж өгч хэзээ ч болохгүй.

Алхам 6. Тогтвортой байх.
Хөрөнгө оруулахаар шийдсэн мөнгөнийхөө хэмжээг үр дүнг нь үзтэлээ тогтвортой барих хэрэгтэй. Зах зээлийн ханшинд өөрчлөлт орох үед мэдээж хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бас уялдуулах нь зүйтэй. Гэхдээ зах зээл эргээд урьдныхаа хэвэнд ороход та ч бас анх тогтоосон хэмжээгээ барьж сурах хэрэгтэй.

Алхам 7. Гайхамшигт бүү найд.
Хөрөнгө оруулалт бүр тань сэтгэлчлэн бүтэх албагүй. Зарим нь бодсоноос бага ашиг өгч болох юм. Гэхдээ та тогтвортой байж чадвал жилийн эцэст үр дүнд хүрэх нь лавтай. Өөрөөр хэлбэл гэнэтийн гайхамшиг биш, тооцоотой, тогтвортой хөрөнгө оруулалтанд найд.

Алхам 8. Зарж үрэх биш харин худалдан авч хадгалах замыг сонгож байх.
Хувьцаагаа жил болгон зарж өөрчлөх хэрэггүй. Түрүү жилийн огцом үнэд хүрсэн хувьцааг худалдан авахын тулд танд тогтвортой ашиг өгч байсан хувьцаагаа зарах нь тийм ч ухаалаг алхам биш.

Алхам 9. Долоо хэмжиж нэг огтол.
Нарийн судалж тооцоолохгүйгээр ямар ч зүйлд хөрөнгө оруулж болохгүйг та ч сайн мэдэх бизээ. Ямар нэгэн гэнэтийн зүйлд хөрөнгө оруулмаар санагдаад болохгүй бол ядаж эргээд хохиролоо төлж барагдуулж чадахуйц хэмжээний мөнгө гаргах ёстойгоо мартаж болохгүй шүү.

Алхам 10. Мэргэжилтнүүдийн зөвөлгөөг ав.
Та өөртөө нэг л итгэлгүй байвал гадны зөвөлгөө авах нь зөв. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд багахан мөнгө зарцуулна. Харин ашиг тус нь асар их юм. Ер нь мэргэжлийн зөвөлгөө авах болон судалгааны тайлан тооцоог харж байж шийдвэр гаргадаг заншилтай болоход буруудах юу байна.

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
WoW GOLD
бичсэн cabal alz, Тахиа сарын 19, 2010

Your Best Choice! sunglasses replica or maple story mesos
0
Coach Bags
бичсэн Coach Bags, Морь сарын 28, 2011
Buy discount coach handbags and Coach Purses sale from Coach Outlet store online,we offer elegant and fashion coach free shipping and fast delivery.Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than many other bags.
0
Juicy Couture Handbags
бичсэн Juicy Couture Handbags, Морь сарын 28, 2011
You can find a number of different styles in our online Juicy Couture Outlet store and if you're looking for Cheap Juicy Couture then you'll probably be able to find something which suits you and your style. Cheap Juicy Couture welcome you!

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд