| Ухаалгаар хэмнэе! |
|
|
|
| Санхүү |
|
Сар бvрийн 50 мянган төгрөгийн хvч. Кредит картныхаа болон бусад өрөө төлж дуусах нь танд маш их хэмнэлт болно. Гэхдээ та зээлийнхээ сард төлөх төлбөрийг л төлөөд яваа бол энэ нь та өөрийгөө хуурч байна гэсэн vг юм. Сарынхаа төлбөрөөс илvvг төлвөл ямар vр дvнтэй байх бол? 50 мянган төгрөгөөр юу хийж болохыг дараах жишээгээр vзье. Та хамгийн багаар бодоход 3 сая төгрөгийн зээл аван машин авчээ гэж бодъё л доо. Сарын хvv нь 2.2% бөгөөд та хамгийн багадаа сардаа 80 мянган төгрөгийг зээлийн хvvд төлдөг гэж бодвол та зээлээ 7 жилийн дараа төлж дуусгах болно. Тэгээд 3 саяар авсан машин тань 7 жилийн дараа 3 сая төгрөг биш, 6,480,000 төгрөг болж , та 2 дахин их мөнгө төлж байна гэсэн vг. Тэгвэл энэ тохиолдолд мөнгөө хэрхэн хэмнэх вэ? Та сард төлөх төлбөр дээрээ 50 мянган төгрөг нэмээд сардаа 80 мянга биш, 130 мянгыг төлдөг боллоо гэж бодъё. Тэгвэл та 3 сая төгрөгийн зээлээ ердөө 3 жилийн дотор төлөөд зогсохгvй, 2,190,000 төгрөг хvvдээ өгөх байсныг хэмнэж чадаж байна. Эндээс харахад сард 50 мянган төгрөг гэдэг бас л их ялгаа гаргаж байгаа биз. Та тэгвэл сард 100 мянган төгрөг нэмж төлбөл юу болохыг бодоод vз дээ?
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3002 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|