|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зээлээ хэзээ төлж дуусах нь таны мэдэлд... PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Санхүү

Сар бvр байр хоолны мөнгөнөөс гадна зээлийн төлбөрт дарагдсаар сарын орлогоос чинь илvvчлэх ч юм vлддэггvй бол танд яг одоо зээлийн төлбөрөө хурдан дуусгах нэгэн шилдэг арга зааж өгье.

1. Юуны тvрvvнд доорхи хvснэгтийн дагуу бvх зээлээ доош нь жагсааж бич. Жишээ болгон багахан 2 зээл дээр бодож vзье.

Зээлийн нэр Yлдэгдэл /төг/ Хvv /%/ Сарын төлбөр
Бизнесийн жижиг зээл 1,000,000 1.8% 51,042
Кредит карт 200,000 3.0% 11,458
Нийт 1,200,000 62,500

Жич: Та эдгээр сарын төлбөрийг тогтмол төлөөд байхад 2 зээлээ 24 сарын дотор төлж дуусгана.

2. Таны сарын нийт төлбөр одоогоор 62,500 төгрөг байна. Та сарын нийт төлбөр дээрээс нэмж болох багахан боловч мөнгийг сарын зарлагаасаа гарга. Манай тохиолдолд 37,500 төгрөг нэмээд сард нийтдээ 100,000 төгрөг зээлэндээ төлнө гэж бодъё.

3. Харин энэ нэмж төлж байгаа 37,500-гаа 2 зээл руугаа тэнцvv хувааж төлөлгvйгээр зөвхөн хамгийн их хvvтэй зээл руугаа хийе. Өөрөөр хэлвэл 3.0%-тай кредит картныхаа сарын төлбөрийг 48,958 төгрөг болтол өсгөе.

4. Ингэснээр та кредит картын өрөө 24 сарын дотор биш ердөө 5 сарын дотор л төлж дуусгаж чадна.

5. Ингээд кредит картаа нэгэнт төлөөд дуусгачихсан тул одоо vлдсэн бvх сарын төлбөрөө зөвхөн бизнесийн зээл төлөхөд зарцуулъя. Манай тохиолдолд сарын төлбөр нь 100,000 төгрөг байна.

6. Ингээд 6 дахь сараас эхлэн сар бvр 100,000 төгрөг төлснөөр бизнесийн зээлээ 24 сарын дотор биш ердөө 13 сарын дотор төлж дуусгана.

Зээлийн нэр Yлдэгдэл /төг/ Хvv /%/ Сарын төлбөр Төлж дуусах хугацаа
Бизнесийн жижиг зээл 1,000,000 1.8% 51,042 13 сар
Кредит карт 200,000 3.0% 48,958 5 сар
Нийт төлбөр 1,200,000 100,000

7. Ингээд та одоо хэр мөнгөө хэмнэж чадсанаа vзье. Та 2 зээлээ 24 сарын дотор төлснөөр нийтдээ 300,000 төгрөг зөвхөн хvvгийн төлбөрт өгөх байжээ. Тэгвэл сар бvр 37,500 төгрөг нэмж төлснөөр та 13 сарын дотор 2 зээлээ төлж дуусах төдийгvй хvvгийн төлбөрөө 2 дахин хэмнэж, дөнгөж 141,752 төгрөг төлнө. Yvгээр ч зогсохгvй та 24 сараас vлдсэн 11 сард нь 100,000 төгрөгөө хадгаламжинд хийх юм бол харин ч орлого олох боломжтой. Жилийн гэрээ хийгээд 1.4%-ийн хvvтэй хугацаатай хадгаламжинд хийлээ гэхэд 11 сарын дараа та 1,192,400 төгрөгтэй болсон байх нь. Ингэж та өөрийн санхvvдээ ухаалгаар хандвал та дандаа өртэй хvний зовлон эдлээд байхгvй шvv.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Баярлалаа
бичсэн Эрхэмээ, Могой сарын 04, 2011
Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалааа.smilies/wink.gif
0
together
бичсэн oakley men sunglasses, Туулай сарын 18, 2012
Polarized lenses of the most basic function is to filter out sunlight, more than 99% of the ultraviolet ray, can absorb the harmful rays of sunshine, filter light of international standard for performance, effectively stop light and filter out of the beam of light scattering function. Uv damage to human body, have "cumulative", that is exposed to sunlight over time,

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд