|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зээлээ хэрхэн төлж дуусгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Санхүү
Энэ удаа зээл хэрхэн авах талаар биш, харин нэгэнт авчихсан зээлээ хэрхэн хурдан төлж дуусгах талаар ярилцъя. Ихэнх хvмvvс зээл авч мөнгөтэй болмогцоо тvvнийгээ буцааж төлөхгvй юм шиг баруун солгойгvй vрэн таран хийдэг нь сvvлд зээлээ төлөх болоход хамгийн их дарамт болох нь бий Тиймээс зээлээ хэрхэн хурдан төлж дуусгах талаар доорхи зөвлөгөөг сонирхоно уу.

1. Юуны өмнө сар бvр төлөх ёстой төлбөрөөсөө ямагт ихийг төлж бай. Ихэнх хvмvvс банкнаас тогтоосон сар бvрийн төлбөрийг төлөөд байхад өр нь нэг мэдэхэд төлөгдөх юм шиг боддог. Гэтэл энэ нь зөвхөн хvvгийн төлбөрийг төлөхөөс цаашгvй, vндсэн зээлээс маш бага хувийг л төлдөг. Тиймээс таны зээл төлөх хугацаа тань сунаж, тэр тоолонгоор та банкинд их мөнгө төлж байна гэсэн vг.

Зөвлөгөө: Дараагийн сарын төлбөрөөс эхлэн сар бvр төлөх төлбөрөө 2 дахин өсгө. Чадвал 4 дахин өсгө. Ингэснээр таны зээлээ төлж дуусах хугацаа тань тэр хэмжээгээр хорогдоно гэсэн vг. Гэвч хvн болгон тэгж чадахгvй. Тиймээс чадах хэмжээгээрээ сарынхаа төсвийн зардлыг багасга. Зардлаа багасгаж, тvvнээс хэмнэсэн мөнгөө зээл рvvгээ төл. Ингэж бvсээ чангалан, зээлээ төлж дуусгах нь танд хэдэн зуун мянган төгрөг хэмнэж байгаа хэрэг.

2. Зээлийн төлбөрөө нэгтгэ. Хэрэв танд хэд хэдэн зээл, кредит карт байвал хамгийн бага зээлийн хvvтэй зээлийн нөхцлөө судал. Ихэнх кредит картууд өөр зээлийн төлбөр шилжvvлэхийг зөвшөөрдөг. Ингэж их хvvтэйгээс бага хvvтэй рvv шилжvvлснээр та их хэмжээний зардал мөнгө хэмнэж чадна гэсэн vг юм.

Зөвлөгөө: Зээлийн хvv хаа сайгvй буурсаар байгаа өнөө vед өндөр хvvтэй кредит картны зээлvvдээ бага хvvтэй нэг зээл болгосноор таны анхаарал ч нэг зvгт төвлөрч, зээлээ хурдан төлж дуусахад хялбар болдог.

3. Хадгаламжийн дансаа ашигла. Хэрвээ хадгаламжийн хvv чинь зээлийн хvvгээс бага бол хадгаламжаараа зээлээ төлж дуусгасан нь дээр. Миний “Эхлээд өрөө төлсөн нь дээр vv эсвэл мөнгөө хадгалуулсан нь дээр vv” зөвлөгөөг унш. Мөнгөө хадгалуулснаас зээлээ эхэлж төлж дуусгасан нь танд илvv мөнгө хэмнэх болно.

Зөвлөгөө: Өөр нэг арга нь хадгаламжийн дансаа барьцаалан бага хvvтэй зээл авч болно. Жишээ нь таны хадгаламжийн хvv чинь 1.25% бол 0.6% нэмээд зээлийн хvv чинь 1.85% болно. Гэвч та өрөө vvгээр төлж дуусгасан ч дахиад л зээлтэй хэвээрээ л байна гэсэн vг. Зээлээ л бага хvvтэй зээл рvv шилжvvлсэнтэй утга нэг юм. Тиймээс хадгаламжаасаа зээлээ төлж дуусгаад, дараагийн сараасаа зээлийн төлбөрөө хадгаламж руугаа хийсэн нь илvv хэрэгтэй байх болно.

4. Өндөр хvvтэй зээлээ эхэлж төлж дуусга. Ихэнх хvн бага vлдэгдэлтэй зээлээ эхэлж дуусгах гэж яардаг. Харин мэргэжилтнvvд зээлийнхээ хамгийн өндөр хvvтэй зээлээ эхэлж дуусгасан нь дээр гэж зөвлөж байна.

Зөвлөгөө: Монголд бол кредит картны хvv бусад зээлvvдээ бодвол өндөр хvvтэй байдаг. Тиймээс юуны тvрvvнд кредит картны өрөө төлөхөд бvх анхаарлаа хандуул. Яг хэрхэн амжилттай хийх талаар “Зээлээ хэзээ төлж дуусах нь таны мэдэлд...” зөвлөгөөнөөс уншина уу.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд