|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Эхлээд өрөө төлсөн нь дээр vv эсвэл мөнгөө хадгалуулсан нь дээр vv? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Санхүү
Өөрийнхөө санхvvгийн байдлыг тогтвортой байлгахын тулд та одооноос ямар нэг юм хийх хэрэгтэй. Гэвч vvний тулд та эхлээд өрөө барагдуулсан нь дээр vv, эсвэл хуримтлал бий болгосон нь дээр vv?

Өр төлбөрөө хурдан хугацаанд төлж дуусгах арга бол маш энгийн. Энэ нь олсон орлогоосоо ямагт бага хэмжээгээр зарцуулах явдал юм. Ингэхийн тулд эхний алхам бол зарцуулалтын төлөвлөгөө хийж, зардлаа аль болох хэмнэн, одоо байгаа өр төлбөрөө бvрэн хяналтанд оруулж, төлбөрөө барагдуулж дуустал нэмж өр тавихаас татгалзах хэрэгтэй. Өр төлбөрөө барагдуулахад мөнгөнийхөө ихэнхийг зарцуулахын давуу тал юу вэ? Та ингэж нэг зvйлийн төлөө буюу өрөө барагдуулахын төлөө зорьсноор илvv хурдан хугацаанд өргvй болох боломжтой.

Жишээ нь, Хэрвээ та сарын 2.5%-ийн хvvтэй, 500 000 төгрөгийн зээлийн эрх бvхий кредит карттай бол сар бvр ойролцоогоор 35 000 төгрөгийг төлбөрт хийснээр 1,5 жилийн дараа өргvй болно.

Тооцоололт нь: (Голомт банкны зээлийн тооцоолох машинаар бодлоо)
Картын vлдэгдэл – 500 000 төгрөг
Зээлийн хvv (сараар) – 2.5%
Төлж дуусах хугацаа: 18 сар
Таны сар бvр хийвэл зохих төлбөр: 35 000 төгрөг (ойролцоогоор)

Харин vvний эсрэгээр та 10 000 төгрөгийг сар бvр тогтмол хадгаламжинд хийн, vлдсэн 25 000 төгрөгийг сар бvр кредит картын өрөндөө өгвөл мэдээж өрөө барагдуулж дуусахад нэмэлт хугацаа хэрэгтэй болно.

Хадгаламж бий болгохоос өмнө өрөө барагдуулах нь бас таны мөнгийг хэмнэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, таны зээлийн хvv хадгаламжийн хvvнээс илvv өндөр гэдгийг тооцох хэрэгтэй. Дээрх жишээг vргэлжлvvлбэл, та өрөө 2,5 жилийн дараа барагдуулъя гэвэл 1,5 жилийн дараа барагдуулах байсантай харьцуулахад сар бvрийн төлбөрийн хэмжээ багасах боловч нийт дvнгээрээ 66440 төгрөгийг илvv төлөх болно. Yvнийг тайлбарлая л даа.

Тооцоололт нь:
Картын vлдэгдэл – 500 000 төгрөг
Зээлийн хvv (сараар) – 2.5%
Таны сар бvр хийвэл зохих төлбөр: 25 000 төгрөг
Төлж дуусах хугацаа: 29 сар=2.5 жил

Хадгаламжийн хvvг сарын 1.4% гэж vзвэл, таны сар бvр хийсэн 10 000 төгрөгийн хадгаламжийн орлого 2,5 жил болоход 350 900 төгрөг болж өснө.

Тооцоололт нь: (Голомт банкны хадгаламжийн тооцоолох машинаар бодлоо)
Хадгаламжийн сарын хvv – 1.4%
Хадгаламжийн хугацаа 29 сар
Сар бvр хийх орлого – 10 000 төгрөг
Хадгаламжийн орлого – 350 900 төгрөг

Тvvний оронд та кредит картны өрөө 1,5 жилийн дотор төлж дуусаад vлдсэн хугацаанд буюу 11 сарын дотор зээлийн сар бvрийн төлбөр болох 35 000 төгрөгөө хадгаламжинд хийгээд байсан бол 417 340 төгрөг болон өсч та 66 440 төгрөгийн ашигтай байж чадах нь байна.

Тооцоололт нь:
Хадгаламжийн сарын хvv – 1.4%
Хадгаламжийн хугацаа 11 сар
Сар бvр хийх орлого – 35 000 төгрөг
Хадгаламжийн орлого – 417 340 төгрөг

Та vvнээс аль тохиолдол нь танд ашигтай болох талаар өөрөө дvгнэлт хийнэ vv.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
WoW GOLD
бичсэн maple story mesos, Тахиа сарын 20, 2010

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд