| Өртэй хvн өөдөлдөггvй гэж vv? |
|
|
|
| Санхүү |
|
Монголчууд бид эрт цагаас “Өртэй хvн өөдөлдөггvй” юм гэж аль болох өр тавихаас цээрлэж ирсэн билээ. Харин орчин vед энэ хандлага өөрчлөгдөж байна. Зээл авах нь буруу гээд зээл авахгvй бол харин ч цаг хугацаа, боломж бололцоогоо ашиглаж чадахгvй байна гэсэн vг. Tаны бизнест болон амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагад тохирсон өргөн хvрээтэй зээлийн сонголтууд гарч ирснээс хэрэглэгчдэд өнөөдөр өдөр тутам санхvvгийн зөв шийдвэр гаргах зайлшгvй шаардлага гардаг болжээ. Зах зээлд байгаа энэ олон зээлийн сонголтууд, янз бvрийн хvv шимтгэлийг сонгоход хувь хvн ялгаагvй бизнесvvдэд ч гэсэн ухаалаг шийдвэр гаргах, тvvнийгээ амьдрал ахуйдаа зөв хэрэглэх асуудал тулгарч эхэллээ. Зээл болгон өөр өөр ч, зээлийг ерөнхийд нь сайн муу гэж 2 ангилж болдог. Сайн зээлд юу орж болох вэ гэвэл орон сууцны зээл, сургалтын зээлvvд орж болно. Сайн зээлийг тодорхойлвол та мөнгөн хөрөнгөө бvгдийг зарцуулахгvйгээр шууд бэлнээр төлж дийлэхгvй тохиолдолд авч байгаа, танд чухал хэрэгтэй зээлийг хэлж болно. Ямар ч тохиолдолд зээл авсан сар бvрийн төлбөрөө төлж чадахаар байх ёстой. Муу зээл бол танд хэрэггvй, төлж дийлэхгvй зээлvvд багтана. Жишээ нь янз бvрийн vнэтэй газар луу аялал хийх ч юм уу. Хамгийн муу зээлийн төрөлд кредит картны зээлvvд ордог ба ихэнх нь их өндөр хvvтэй байдгаас тэр юм. Кредит картаараа хоол хvнсээ авах, аялалын зардлаа төлөх нь өр төлбөрт унах нэг шалтгаан болдог. Харин гэнэтийн тохиолдолд /машинаа засуулах гэх мэт/ болон цалин буух хараахан болоогvй бол кредит картаа дараа нь бvгдийг эргvvлж төлөхөөр тооцоолж хэрэглэвэл энэ нь ухаалаг алхам болно. Заримдаа зээл авах шийдвэр нь хичнээн төгрөг зээлэхдээ гол нь байдаггvй, энэ зээл танд хэр ашиг авчрахаас хамаарах тохиолдол бий. Зээлийн хvvд төлж байгаа мөнгөө, зээл авсанаар хийх хөрөнгө оруулалтаас олох ашигтайгаа харьцуулж vз. Хэрэв хөрөнгө оруулалтаасаа илvv их ашиг олох нь тодорхой байвал тохирсон хэмжээний, багахан хvvтэй зээл авах нь утга төгөлдөр болно. Зээл болгон муу байдаггvй. Зээл нь таныг ирээдvйд санхvvгийн илvv баталгаатай, хvчтэй байр суурьтай болоход чухал vvрэг гvйцэтгэж чадна. Тиймээс зээл авахаас эрс тvтгэлзэж, нөгөө л бахь байдгаараа байх юм бол таны ирээдvй ч мөн л бахь байдгаараа байх болно. Хамгийн гол нь зээл авахдаа та сайн муу зээлээ ялгаж таньдаг байх хэрэгтэй юм.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3769 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|