|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Мөнгөө хадгалж сурах нь PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Санхүү

Мөнгөө хадгаламжинд хийж занших нь хувь хvнээс нэг ёсны тэвчээр, сахилга бат шаарддаг, ярвигтай зvйл билээ. Гадны орнуудын жишгээс харахад эцэг эх нь хvvхдийг багаас нь ийм дадалд сургадагаас өсвөр залуу насанд хvрэхдээ ингэж мөнгөө хадгалах ёстой гэсэн ойлголт аль хэдийн оюун ухаанд нь төлөвшсөн байдаг байна.

Тэгвэл бидний тохиолдолд мөнгөө хадгалж сурахыг юунаас эхлэх ёстой вэ?

1. Ихэнх хvмvvс “Надад хадгаламжинд хийх мөнгө гардаггvй. Миний цалин амьдралд минь арай ядан хvрдэг” гэсэн гол шалтаг тавьж мөнгөө хадгалахаас татгалздаг. Тэр хvмvvст их цалин өгсөн ч бас л бахь байдгаараа байх болно. Яагаад гэвэл хvн гэдэг амьтан олсоныхоо хирээр vрж зарцуулах дуртай амьтан юм. Тиймээс “Бусдад төлөхөөсөө өмнө өөртөө төл” гэдэг алтан дvрмийг баримтлавал vр дvнтэй байдаг. Та авсан цалингаасаа байр, хоол, цахилгаан дулаан, утасны мөнгө гээд л байх ёстой зардлуудаа хасаад vлдсэн мөнгөө хадгаламжиндаа хийнэ гэж төлөвлөвөл танд хэзээ ч илvv мөнгө гарахгvй. Харин та гарах ёстой зардлуудаасаа өмнө өөрөөр хэлбэл хэн нэгэнд төлбөр төлөхөөсөө өмнө өөртөө, өөрийнхөө хадгаламжинд мөнгө төл. Ингэснээр та хадгаламжиндаа ч мөнгө байршуулж, амьдралдаа ч мөнгөө хvргэх боломжтой болно.

2. Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө vзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бvхэн сар бvр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар таны хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно.

3. Сар болгон төлөх 10.000, 20.000, 50.000-аа хэрхэн тогтоох вэ? Юуны тvрvvнд юунд зориулж мөнгө хадгалж байгаа зорилгоо бодох хэрэгтэй. Байрны ч юм уу, автомашин авах урьдчилгаа төлбөр байж болно, хvvхдийн сургалтын төлбөр байж болно. Ямар нэгэн зорилго өмнөө тавьснаар мөнгөө хадгалах нь учир утгатай болж, илvv хариуцлагатай байдаг. Тэгээд хэзээ, хэдэн төгрөг хэрэг болохыг тооцоолж vзсэний дараа сар болгон хэдэн төгрөг хадгаламжиндаа хийх хэрэгтэй нь хялбархан гарч ирнэ.

4. Сар болгон 10.000 ч юм уу, 20.000 төгрөг төлөхөөс хэтрэхгvй байна уу? Энэ нь хичнээн таны хувьд сар болгон илvvчлэхэд их мөнгө боловч та сард зарцуулж байгаа зардлаа хэмнэхэд энэ нь хангалттай төдийгvй илvv мөнгө ч хэмнэгдэх боломжтой. Та дараах зөвлөгөөг даган мөнгөө хэмнэж vзээрэй.

* Өдөр бvр ажилдаа таксигаар явдаг уу? Нэг талдаа л 1000 төгрөг гэж барагцаалвал та сард зөвхөн таксинд гэхэд 40.000 төгрөг зарцуулдаг юм байна. Харин автобус унаа хэрэглэвэл энэ зардлаа 28.000 төгрөгөөр хэмнэх боломжтой.
* Өдөр бvр хажуугийн хvнсний дэлгvvр явсанаас долоо хоногтоо нэг удаа супермаркет орсон нь хамаагvй хямд тусна.
* Өлсгөлөн байхдаа хэзээ ч битгий хvнсний дэлгvvр лvv явж бай. Өлссөн хvн заавал төлөвлөснөөсөө ихийг авдаг.
* Өөрийн vйлдвэрийн хvнсний бvтээгдэхvvнийг худалдаж авахыг хичээ. Энэ нь өрсөлдөгч бvтээгдэхvvнээс арай хямд, бас илvv чанартай, найдвартай байх болно.
* Онлайн дэлгvvрээр худалдаа хийх нь таны цаг мөнгийг илvv хэмнэнэ. Ийм vйлчилгээнvvд манай томоохон супермаркетуудад байгааг судалж vзээрэй.
* Гэрт хэрэглэж байгаа цахилгаан, усаа аль болох хэмнэж сард зарцуулах зардлаа багасга.
* Гар утасны урьдчилсан төлбөрт vйлчилгээг сонго. Тэгвэл та ядаж сард хэдэн төгрөг зарцуулахаа өөрөө хянах боломжтой.

5. Та сар болгон хадгаламжиндаа мөнгө хийснээр таны ажил дуусах уу? Бараг л. Гэхдээ та урьд нь хэрэглэж байсан хадгаламжийн дансаа ашигласаар байх уу? Нэгэнт хэвшил болсон дансандаа мөнгөө хадгалах нь амар ч, таны санхvvгийн хувьд ямар хадгаламжийн данс танд илvv ашигтай талаар судалж, эргэн тойрны банкууд болон хадгаламжийн дансны олон хэлбэрvvдээс өөрт тохирохыг сонгоорой.

6. Та нэгэнт өөрийн санхvvгийн хэрэгцээнд тохирсон хадгаламжийн дансанд мөнгөө хуримтлуулснаар мөнгө тань өөрөө хvvгийн хvvгээс орлого олон өсөх болно.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 19, 2010

Our website are replica sunglasses the reliable or prom dresses

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд