|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Амьдралд хэрэгжүүлэх санхүүгийн чухал дүрмүүд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Хүн бүр өөр өөр нөхцөл байдалд амьдарч, шийдвэрлэх асуудлуудаар дүүрэн байдаг. Тэгвэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал зарчмууд байдаг.Эдгээр дүрмүүд танд амжилтыг амлахгүй ч, таныг зөв чиглэлд чинь оруулах болно.

Та хэдий хэмжээний өртэй байх ёстой вэ?
Мэдээж өр бол тийм сайн зүйл биш л дээ. Гэхдээ зарим үед танаас заавал зээл авахыг шаарддаг. Жишээ нь байшин худалдаж авах. Мэргэжилтнүүд сарын зарлага тань таны орлогын 36% аас илүү гарч болохгүй гэж үздэг. Та хэрвээ энэ тоог багасгаж чадах юм бол бүр сайн гэсэн үг.

Та ямар үнэтэй байшин худалдаж авах хэрэгтэй вэ?
Та сарынхаа өрийн нийт хэмжээг орлогыхоо нийт хэмжээтэй харьцуулах хэрэгтэй.
Мөн бусад өрүүдээ орлогоосоо хассаар сарын байж болох зарлагыхаа хэмжээг гаргаж ирж болно. Өөр санхүүгийн чухал дүрэм бол тогтмол орлогоосоо 2 ,3 дахин илүү үнээс илүү үнэтэй байшин худалдаж авахгүй байх юм. Жишээ нь: хэрвээ чи болон чиний гэр бүлийн хүн жилд 100000$ олдог бол 250000-300000$ оос илүү үнэтэй байшин худалдаж авж болохгүй гэсэн үг.

Та хэдий хэмжээний мөнгө хадгалах хэрэгтэй вэ?
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хадгалах дүрэм бол та орлогыхоо дор хаяж 10% ийг нь хадгалж байх явдал юм. Энэ нь та тэтгэвэрт гараад хэрэглэх нэмэлт мөнгөө хадгалж буй гэдгийг санаж яваарай. Энэ 10%ийн хадгалсан мөнгө тань ямар нэг төлөвлөгдөөгүй зардал болон коллежийн зардал, бусад зарлагуудад хэрэглэгдэх юм.
Хэрвээ та тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх мөнгө хадгалах гэж буй ба танай компани танд тэтгэврийн хадгаламжийн санал санал болгох юм бол түүнийг хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол үнэгүй мөнгө юм. Энэ программ нь таны нийт цалингийн 3-5 % байх ба гэхдээ ингээд таны тэтгэврийн хадгаламж зогсож болохгүй. Залуу хүмүүсийн хувьд мөнгө хадгалах цаг их боловч 10% аас бууж болохгүй юм. Хэрвээ тэтгэвэрт удахгүй гарах гэж буй бол 20-30% ч байж болно.

Таны яаралтай мөнгөний сан чинь хэдий хэмжээтэй байвал зүгээр вэ?
Яаралтай мөнгөний сан бол гэнэт гарч ирсэн зардал, алдагдлыг нөхөх, төлөх зориулалттай байдаг. Мэргэжилтнүүд гэр бүлүүдийг 3-6 сарыхаа зарлагатай тэнцэх хэмжээний мөнгийг хадгалвал сайн гэж үздэг. Таны сарын облигаци 2500$ бол 7500-15000$ ын хооронд яаралтай сангаа бүрдүүлнэ гэсэн үг юм.

Тэтгэвэрт гарахад танд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ?
Та тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэрт гарахаасаа өмнөх авж байсан мөнгөнөөсөө 75-80% ийг нь авч байх ёстой. Жишээ нь жилд 80000$ олдог байсан бол тэтгэвэрт гарсныхаа дараа 60000$ аас илүү төлбөр авч байх ёстой гэсэн үг.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
бичсэн enche, Нохой сарын 03, 2011
mongoliinhoo nuhtculd oirtuulj bichsen ni deer yum shigee!bid heden tugrugnii tcalin avdag bilee?

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд