| Мөнгө хадгалахын нууц |
|
|
|
| Санхүү |
| Бичсэн Ундрал |
|
Мөнгө хадгална гэдэг бол хувь хүний санхүүгээ төлөвлөж болох үндсэн арга хэмжээ юм. Ингэж төлөвлөснөөр санхүүгийн амжилтанд хүрч болно. Бид ихэнхдээ мөнгөө хадгалах талаар төлөвлөгөөгүй байдаг нь биднийг санхүүгийн хүндрэлд оруулдаг байна.
Мөнгө хадгалахын тулд нэмэлт мөнгөтэй байх ёстой гэдэг нийтлэл бодол хүмүүсийн дунд байдаг. Гэтэл үрэх мөнгөө төлөвлөснөөр мөнгө хадгалах боломж байдаг. Хэрвээ танд илүү мөнгө байхгүй учир мөнгөө хадгалах боломжгүй гэж бодож байвал одоо доорх зүйл танд мөнгө хадгалахын нууцыг хэлж өгнө.
Эхлээд та богино болон урт хугацааны санхүүгийн зорилтуудыг дэвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь машин эсвэл байшин худалдаж авах ч юм уу.
Хэрвээ танд ямар нэг санамсаргүй байдлаар мөнгө орж ирэх юм бол ихэнхийг нь шууд хадгаламжруугаа хийж бай. Бонусууд, цалингийн нэмэгдэл, татварын буцаалт, илүү цаг ажилласны төлбөр, хоббинуудаас чинь орж ирсэн орлого, талбайн худалдаа, болон бусад гэнэтийн орлогуудаа шууд дансандаа хийх нь танаас ямар нэг хэрэглээгээ хасахгүйгээр хадгаламжаа нэмэгдүүлэх боломжийг олгох болно. Сэтгэгдлүүд (6)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
яаг хэрэгтэй юм байна яаж татаж авахуу