|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хуримын зардал, төсвийг хэрхэн ухаалгаар төлөвлөх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Хуримын үйл ажиллагааг тансаг, гэхдээ хэмнэлттэйгээр хийх хэзээ ч амар байдаггүй. Амьдралд нэг тохиох арга хэмжээг сэтгэл хангалуун хийхийг хүсэвч санхүүгийн асуудал томоохон саадыг бий болгодог билээ. Тиймээс хуримын үйл ажиллагааны зардал, төсвийг хэрхэн ухаалгаар зохицуулах талаар зөвлөгөөг өгье.

Мөнгө харамгүй зарах зүйлс

Зурагчин
Бүхэл өдрийн арга хэмжээнээс үлдэх зүйл нь ердөө зураг. Дараа нь хүүхэддээ, ач гучдаа та зураг л үзүүлэх болно шүү дээ. Тэгхээр зураг хамгийн сайхан байх ёстой. Аль болох олон, дурсамжтай зурагнуудыг авч үлдэх нь хамгийн чухал зүйл.

Даашинз
Даашинз бол хуримын үйл ажиллагааг чимэх нэг том чимэглэл гэж болно. Түүнчлэн та ирсэн зочдоос хамгийн сайхан нь байх ёстойгоос гадна та өөрийнхөө хувьд хамгийн сайхан даашинзыг өмсөөгүй бол сэтгэл тань хүртэл сайхан байж чадахгүйд хүрнэ.

 

Зочдын нүд зөвхөн тандээр л төвлөрөх болно. Тиймээс та өөрт 100% таалагдаагүй даашинзыг бүү өмс.

Гэрчүүд
Гэрчүүд бол таны хуримын гэрч болж байгаа тул маш чухал хүмүүс. Тийм ч учраас гэрчүүдээ хамгийн сайхнаар нь гоёх хэрэгтэй.

Хөтлөгч
Хөтлөгч бол жинхэнэ найрыг хөгжөөх хүн байх ёстой. Тиймээс сайн хөтлөгч авахдаа мөнгө харамлах хэрэггүй. Хуримын үйл ажиллагаа уйтгартай болж өнгөрөх шиг харамсалтай зүйл хаана байх вэ.

Хоол
Хуримын дайллаганы хоолонд мөнгө хэмнэх хэрэггүй. Учир нь хүмүүс ихэнхдээ хоолны амт чанарыг ихээр харгалзаж үздэг. Тэгээд дайллага цайллаганаас олон хүн хордсон зэрэг зүйлс сонсогддог шүү дээ. Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал, амтанд анхаарал сайн хандуулах нь зөв.

Мөнгө хямгадах зүйлс

Гутал
Ганц удаа өмсөхийн төлөө үнэтэй гутал авж мөнгө үрэх хэрэг байхгүй гэж зөвлөе. Угаасаа таны өмсөж байгаа гутлыг чинь хүмүүс олж харахгүй шүү дээ.

Архи эсвэл ундаа
Хуримын ажиллагааны дараах дайллайга цайллага нь хосуудад баяр хүргэх явц байдаг тул үүнийг зүгээр нэг найртай хольж хутгаж  болохгүй. Угаас хуримандээр хүмүүс архины төрлийн зүйлийг ихээр хэрэглээд байдаггүй. Харин ундаа жүүс, чихэр, жимс зэргийг ахиухан байлгах хэрэгтэй. Тиймээс нэг их үнэтэй архи дарсанд мөнгө үрэх хэрэггүй байдаг.

Урилга
Урилганд нилээд мөнгө зарагддаг. Заавал сүртэй олон хуудас, их сургуулийн диплом шиг том зүйл хийх хэрэггүй л дээ. Ер нь бол авсаархан л байвал зүгээр.

Машин
Limousine унаад явахаар л хурим гоё болчихно гэж үгүй. Мэдээж аятайхан машин байх хэрэгтэй л дээ. Гэхдээ тэгэж мөнгө үрэхийн оронд хуримын дайллагадаа илүү мөнгө зарсан нь дээр.

Хуримын үйл ажиллагаа болох газрын захиалга
Мэдээж хурим болох газар тансаг, аятайхан газар байвал зүгээр. Гэхдээ та эрт захиалга өгөх тусам үнэ нь бага байна гэдгийг санаарай.
 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
hurim
бичсэн zukoooo, Морь сарын 30, 2011
http://file.sanhuu.mn/index.ph...s1&mer=360 ene linkend hurimiin tusuv tuluvluguu hj bolohuits file bga
0
http://www.pergaminhobotas.com/
бичсэн mamaua, Тахиа сарын 10, 2011
uggs botas
Hello I am so glad I found your supra shoes page, nike zapatillas
I really found you by accident, nike sko
while I was researching supra shoes
on Bing for something else mbt sko
, Regardless I am here now and air max
would just like to air max
say thanks a lot for a incredible post and a all round MBT Mens Shuguli GTX
(I also love the theme/design), I don’t have time to read it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the Herve Leger Bandage Dress

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд