| Хэрхэн хувийн санхүүгээ оновчтой төлөвлөх вэ? |
|
|
|
| Санхүү |
| Бичсэн Халиун |
|
Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсөвөө төлөвлөж сурах ухаан нь бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөнө, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовохооргүй түвшинд хүрсэн байх болно.
Танд хэрэгтэй зүйлс
1. Өөрийн зарлага бүрээ тэмдэглэ. Магадгүй зарлагуудаа ангилж болох юм. Хоол хүнс, энтертаймент, тээвэр гэх мэтчилэн. 2. Зарлагын жагсаалтаа сарын эцэст харж хаана хэмнэлт гаргаж болох талаар бодож үзээрэй. Сарынхаа орлогыг зарлагын ангилал бүрт хуваан хувилж үзээрэй.
3. Өөрөө өөртөө шударга байж, хэрэггүй зардлуудаа багасга. Зарлага бүрээ тэмдэглэхээр таны илүү хэрэглээ нь юу байна гэдэг нь тодорхой гарч ирнэ.
4. Хадгаламжийн дансандаа мөнгө хий. Өөрийн сар бүрийн орлогын 10% бүрийг хадгаламжиндаа хийгээрэй. 5. Шаардлагагүй тохиолдолд хадгаламжин дахь мөнгөө бүү хэрэглээрэй. Хугацаатай хадгаламжийн данс нээснээр дэмий зарлага гаргахаас сэргийлж чадна. 6. Санхүүгийн төлөвлөгөө тооцоо нь танийг баригдмал чөлөөтэй байхад тань саад болж байгаа мэт эхэндээ санагдах боловч 2 сар та хэрэгжүүлээд үзээрэй үр дүнг гайхах болно. Хэрэглээгээ ангилж ангилсан хэрэглээндээ зориулан хадгаламж үүсгэх нь илүү ухаалаг зарцуулалт, хэмнэлтэнд хүргэнэ.
Та хэрэгжүүлж үзээрэй, хэрэгжүүлж үзсэнийхээ дараа л үр дүнг харах боломжтойг санаарай. Ингээд Амжилт хүсье.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 2451 Сэтгэгдлүүд (2)
![]() бичсэн Coach Outlet, Луу сарын 04, 2011
Our Coach Outlet Online store can steadily supply Coach handbags with high quality, various styles as well as dicount prices.Now kinds of Coach Bags Outlet are on sale.The Coach Outlet with Low Price and you will get the best service!
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|