|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Машиныхаа шатахууныг хэрхэн хэмнэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа одоо үед шатахуунаа хэмнэх нь хамгийн чухал болоод байна.
Та суудлын машин, ачааны тэрэг, спорт загварын машин унадаг байсан ч  дараах зөвлөгөө танд тус болно.


1. Хурдаа зөв тааруулах хэрэгтэй ба зөв араандаа хийж явах нь чухал. Жишээ нь шулуун замдээр хүнд араанд хийж явах аваас мэдээж хэрэггүй шатахуун үрнэ гэсэн үг.

2. Машинаа байнга засварт оруулж, техникийг нь сольж байх шаардлагатай. Машиндаа ямар нэг эвдрэл гэмтэл гарсан эсэхийг та машинаа чагнах замаар сонсож болдог. Замд ямах үед ямар нэг дуу чимээ гарч байгааг сонсоорой. Хэрвээ ямар нэг эд анги нь ажиллахаа больсон бол таны машин илүү шатахуун зарцуулж явах хэрэгтэй болдог.

3. Агаар шүүгч тань цэвэрхэн эсэхийг шалгаарай. Шатахууны зарцуулалтад агаар шүүгч их нөлөөлдөг тул аль болох агаар шүүгчээ цэвэрхэн байлгах шаардлагатай юм.Агаар шүүгч бохирдож, саадтай болох аваас агаар чөлөөтэй орох боломжгүй болж, их энерги зарцуулах хэрэгтэй болдог байна.

4. Хаймар дугуйгаа шалгаж байх хэрэгтэй ба шатахуун авах үедээ дандаа хаймарныхаа даралтыг шалгуулж байх хэрэгтэй.

5. Замд явж байхдаа бензиний зарцуулалтын ихсэлт багасалтыг хянаж, хурдаа тааруулж явах хэрэгтэй.

6. Машинаа аль болох унтрааж асаахгүй байх хэрэгтэй. Хэдхэн минутын төлөө машинаа унтраах нь ашиггүй байдаг гэдгийг зөвлөмөөр байна. Унтраагаад  асаах үед илүү их шатахуун зарцуулдаг. Машиныг унтраагаад асаах үед шатахуун зарцуулалт 20% ба түүнээс дээш хувиар ихэсдэг байна.

7. Мөн агааржуулагчаа хэрэглэхдээ тооцоотой бай. Машин бага хурдаар явж байгаа үед агааржуулагчийг асаах юм бол шатахуун их иддэг. Ер нь аль болох агааржуулагчийг ашиглахгүй байсан нь дээр байдаг.

8. Та хэрвээ хол замд явж байгаа бол өргөн хаймар дугуй хэрэглэхгүй байсан нь дээр. Өргөн хаймар илүү шатахуун иддэг.

9. Та хэрвээ машин авах гэж буй бол гадаад үзэмжинд нь анхаарлаа хандуулалгүй, шатахууны зарцуулалт зэрэгт нь анхаарах хэрэгтэй  байдаг.

10. Та шатахуунаа авахдаа өглөө эрт, газар халаагүй байхад авах хэрэгтэй. Шатахуун түгээх станцуудын шатахуун газар доор байдаг. Тэгэхээр газар халахаар шатахууны хэмжээ нэмэгдэж  таны авах ёстой хэмжээнд шатахууны жинхэнэ хэмжээ хүрдэггүй байна. Тиймээс аль болох өглөө сэрүүнд шатахуунаа авж байх хэрэгтэй.

11. Та шатахуунаа талаас догуур орохоос нь өмнө дахиж нэмэх хэрэгтэй. Яагаад гэвэл машины шатахууны саван дотор агаар их байх аваас шатахуун ууршиж хэмжээ нь багасдаг байна. Тиймээс агаар бага байлгахын тулд та шатахууны саваа аль болох дүүрэн, бага зайтай байлгах хэрэгтэй. Мөн агаар орохоос хамгаалж шатахууны таг тань чанга байгааг шалгаад үзээрэй.

12. Аль болох машиндаа бага ачаа авч явах хэрэгтэй. Машинд нэмэгдэх 45 кг бүрт шатахууны зарцуулалт 1-2 % аар нэмэгддэг байна. Тиймээс машиндаа байгаа хэрэггүй зүйлсийг гаргаарай.

13. Моторны тосоо зөв сонго. Буруу тос ашиглах нь машины шатахуун зарцуулалтыг мөн ихэсгэдэг байна.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 19, 2010
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд