|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Картаар бус бэлэн мөнгөөр худалдаа хийх нь танд ашигтай PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Санхүү
Бичсэн Ундрал   

ist2_2986535-cash-or-card.jpgКартаар худалдаа хийснээр та илүү мөнгө төлж байгаа юм биш биз?

Одоо үед карт хүмүүсийн байнгын хэрэглээ болсон байна. Бараг банк болгон өөр өөрсдийн карттай болсон. Мэдээж карт нь авч явахад амархан, авсаархан, мөн бэлэн мөнгөний аюулаас хамгаалж чадна. Гэхдээ карт нь бусад талаараа танд ашиг тустай байж чадах эсэхийг та бодож байсан уу?

Тэгвэл бэлэн мөнгө танд ямар ашиг тустай талаар та доороос уншаарай.

Картууд

Картыг харахад бэлэн мөнгөнөөс гоё харагддаг. Тэр тусмаа одоо үед картнуудын өнгө үзэмж улам гоё болж байна. Энэ бол мэдээжийн хэрэг шүү дээ. Мөн картнууд аюулгүй байдлын тал дээр маш сайн.

Картнууд дэбит болон кредит гэж 2 янз байдаг. Дебит карт нь таны өөрийн PIN дугаараар хамгаалагдсан байдаг бол харин кредит карт нь таны гарын үсгээр хамгаалагдсан байдаг. Харин бэлэн мөнгийг та өөрөө л хадгална.

Гэсэн хэдий ч бэлэн мөнгө худалдаа хийхэд хамгийн оновчтой хэрэгсэл болдог. Яагаад вэ?

Бэлэн мөнгөний хамгийн гол давуу тал бол таныг илүү мөнгө төлөхөөс хамгаална.

Кредит болон дебит картнууд нь их мөнгө үрэх шалтгаан болдог байна. Яагаад гэвэл түүнийг хэрэглэхэд амар байдал нь таныг илүү их зүйл авахад хүргэх ба та их хэмжэээний мөнгө шаардсан зйүл авахын тулд заавал банк, эсвэл ATM машин явахгүй шаардлагагүй байдаг. Гэтэл та бэлэн мөнгөөр худалдаа хийх гэж буй бол нилээд их үйлдэл хийж байж тухайн зүйлийг авах хэрэгтэй болдог тул та тэр болгон үнэтэй зүйлийг аваад байх нь ховор байдаг байна.

Ер нь хүн бэлэн мөнгөтэй явж байгаа тохиолдолд зөвхөн авах гэсэн зүйлдээ тааруулж л мөнгө авч явах ба төлөвлөснөөсөө илүү зүйлийг авдаггүй гэж хэлж болно. Хэрвээ танд үнэхээр бэлэн мөнгө байхгүй байвал худалдаагаа кредит карт бус харин дебит картаар хийх хэрэгтэй. Яагаад гэвэл дебит карт ашиглаж байгаа үед та зөвхөн өөрт байгаа мөнгөө ашигладаг бол харин кредит картаар авж байгаа бол та өөрт байхгүй мөнгөөрөө юм авж байна гэсэн үг юм.

Яагаад гээвл дебит карт гэдэг бол та өөрөө картандаа мөнгө хийгээд тэрийгээ зарцуулж байгаа хэрэг. Харин кредит картаар худалдаа хийнэ гэдэг нь зээлээр худалдаа хйихтэй адил юм. Та зээлээр худалдаа хийж байгаад сүүлд нь тухайн мөнгөө төлөх ёстой гэсэн үг.
Судалгаагаар кредит картаар худалдаа хийх нь бэлэн мөнгөөр худалдаа хийснээс 12-18% аар илүү мөнгө зардаг гэдгийг гаргаж ирсэн байна.

Тэгэхээр та кредит картаар их хэмжээний худалдаа хийнэ гэдэг нь  өөрийгөө их өрөнд оруулахын тулд хийж буй үйлдэл юм.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
WoW GOLD
бичсэн cabal alz, Тахиа сарын 20, 2010

Your Best Choice! sunglasses replica or maple story mesos

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд