|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Утасныхаа төлбөрийг хэрхэн багасгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Санхүү

Утасны төлбөр тань дэндүү өндөр гараад байна уу? хэрвээ та утасныхаа зардлыг багасгаж мөнгөө хэмнэхийг хүсвэл  доорхи зөвөлгөөг дагаад үзээрэй.   

freedom_cutphonecord

Гэрийн утаснаас илүү гар утас барих нь зардлаа хянах өргөн боломжтой байдаг. Мөн мөнгөө хэмнэхийг хүссэн хэн боловч дараа төлбөрт дугаарын оронд урьдчилсан төлбөрт дугаарыг сонгох нь зүйтэй.  Гэвч хяналтгүй байх юм бол аль ч нөхцөлд өндөр зардал гарах эрсдэлтэй. Ухаалгаар хэмнэсэн 10, 20, 50, 100..... төгрөг бүр таныг санхүүгийн амжилт уруу хөтлөх болно шүү. 

 

Утасныхаа зардлыг багасгах хялбархан аргууд:

 

 

• яаралтай чухал биш л бол залгахын оронд мессэж илгээ.
• Чат болон мессэнжэрийг түлхүү ашиглаж ажлаа амжуулж сур.
• Гар утасныхаа нэмэлт үйлчилгээнүүдийг дахин нэг бодоод үзээрэй. Дуут шуудан, Ring music зэрэг үйлчилгээ танд үнэхээр хэрэгтэй гэж үү?!
• Цаг агаарын мэдээлэл авахын тулд утсаа хэзээ ч бүү ашигла. Телевиз, радио, сонин гэх мэт олон эх сурвалж байна шүү дээ.
• Гадаадад байгаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ интернэтээр ярилцаж, бичилцэж, харилцаж болох болсон өнөө цагт утасныхаа зардлыг хэмнэхэд илүү дөхөм болжээ.
• Та хэн нэгэнтэй өдөр бүр утсаар ярьдаг бол хамгийн тохиромжтой цагийг нь сонго. Тэгвэл гэртээ байхгүй ч юмуу, завгүй байна гэх хариу сонсохгүй.
• Мэдээж гадны хүнийг гэрийнхээ утсаар бүү яриул. Мөн хүүхдүүддээ ч гэсэн чухал шаардлагатай үед л утсаар ярьж байхыг сануул.
• Гэр бүлийнхээ бүх гишүүдийг нэг сүлжээнд хамруул. Найз нөхдийгөө ч бас ятгаж болно шүү дээ. Ингэснээр нэг хүрээ үүсгэж өөр хооронд маш хямд зардлаар ярих зэрэг олон давуу талтай.
• Утсаар залгах юмуу ярьж байх үед ямар нэгэн саатал гарвал зүгээр болохыг нь хүлээхийн оронд шууд таслаад хэсэг хүлээсний дараа залга. Цаад хүн тань ч залгаж болох юм шүү дээ.
• Гадаад уруу ярих эрх бүхий өндөр үнэтэй үйлчилгээг сонгохын оронд олон улсын ярианы карт ашиглан гэрийн утаснаас ярь. Зарим тийм картаар гар утаснаасаа ярихад утасны нэгж давхар унадгийг анхаараарай!
• Мэдээ мэдээлэл авах, зар өгөх зэрэгт мөн л интернэт ашиглаж сурах нь хамгийн хямд байх болно. Өндөр төлбөртэй мэдээллийн дугаарууд уруу хэзээ ч бүү залга.
• Утасныхаа сарын зардлыг урьдчилан төлөвлө. Ингэхдээ хэтэрхий багаар төлөвлөж болохгүй. Харин бодитоор гаргасан хэмжээнээсээ бүү хэтрүүл. Нэгж дууссан ч дараагийн сарыг хүлээ.

Ухаалгаар хэмнэж сурцгаая.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 19, 2010

Our website are replica sunglasses the reliable or prom dresses

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд