| Хөрөнгө оруулагч болгоны гаргадаг 6 алдаа |
|
|
|
| Санхүү |
| Бичсэн Ундрал |
|
1. Тодорхой зарчимгүйгээр ажиллах. Та ямар ч ажил, төсөл, хөрөнгөнд хөрөнгө оруулж байхдаа өөрийн гэсэн зарчим, дүрэмтэй байх ёстой. Жишээ нь: Би тохиромжтой хөрөнгө оруулах зүйл олохоосоо өмнө бэлэн мөнгөө хадгалах болно, Хэрвээ миний санал болгож буй зүйлд 60 өдрийн дотор хүмүүс сайн санал тавихгүй бол би үнээ 3% р буулгах болно гэх мэт. Хөрөнгө оруулагч хүн өөрийн гэсэн зарчимгүй байх үед хүмүүсийн ашиггүй саналд хурдан автдаг ба буруу шийдвэр гаргах нь их байдаг байна.
2. Татвар, төлбөрийг мартах. Хөрөнгө оруулагчид ихэнхдээ шууд орж ирэх ашгийг бодож тооцоолдг боловч түүнээс нь татвар, төлбөрүүд суутгагдана гэдгийг мартдаг. Тэгэхээр та олохыг хүсэж буй ашгаа эхлээд тооцоолсоныхоо дараа түүндээрээ суутгагдах, төлбөр, татвар зэргийг нэмэх хэрэгтэй. Ингэсний дараа та худалдах зүйлийнхээ үнэ, хийх гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй. 3. Хөрөнгө оруулагчидыг худалдаачидтай андуурах. Худалдаачид бараг ямар компани худалдаж авч байгаа, ямар компанитай хамтран ажиллаж байгаагаа ч мэддэггүй. Зөвхөн ашиг олж магадгүй гэсэн байдлаар л ханддаг байна. Тэд тодорхой байдлаас өөр байдалруу байн байн шилжиж байдаг байна. Харин хөрөнгө оруулагчидын хувьд ямар компанитай ажиллаж байгаагаа сайн мэддэг. Мөн хурдан, богино хугацаанд шийдвэр гаргадаггүй. Тэд алдагдалаас байнга бие биенээ хамгаалж байдаг. Тийм ч учраас хурдан шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчидыг зөвхөн хямдхан компани худалдан авдаг худалдаачдаас ялгах хэрэгтэй. 4. Мэдээний сургаар шийдвэр гаргах. Хувьцааны зах зээл тэр чигээрээ сэтгэл хөдлөл байдаг гэж болно. Бүгд л сэтгэл хөдлөлийн үндсэндээр хийгдэж байдаг. Зурагт тв-р маш олон эдийн засагчид өөр өөрийнхөөрөө зах зээлийн байдлыг дүгнэж хэлдэг. Гэтэл түүнд худал, буруу дүгнэлтүүд явж байдаг учир буруу шийдвэр гаргахад хүргэдэг юм. Тиймээс аль болох Тв, мэдээ сонсохгүй байсан нь дээр. 5. Хэт их эрсдэл хийх. Хөрөнгө оруулагчидын барих ёстой гол дүрэм байдаг нь “ Мөнгө алдахгүй байх. Харин 2дох дүрэм бол эхний дүрмийг мартахгүй байх” юм. Хөрөнгө оруулагчидын гол зорилго бол мөнгө олох. Тийм учраас тэд их эрсдэл хийдэг. Гэхдээ хэт их эрсдэл нь хэт их алдагдал авчирах тул эрсдэлээ сайн тооцоолох нь зөв. 6. Хөрөнгө оруулалтыг буруу үнэлэх. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл маш тогтворгүй байдаг билээ. Өнөөдөр өндөр үнэд хүрч, харин маргааш үнэ нь буурч байдаг. Гэтэл хөрөнгө өчигдөрийн үнээс буурсан байх нь тухайн хөрөнгийг шууд худалдаж авна гэсэн үг биш. Энэ зөв шийдвэр байж чаддаггүй. Мөн өнгөрсөн үед тохиолдсон зүйл маргааш бас давтагдана гэж байдаггүй. Тиймээс өнөөдрийн нөхцөлд шийдвэр гаргахдаа өнгөрсөн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн адил хэрэгжүүлэх нь буруу байдаг. Учир нь санхүүгийн зах зээл байнга тогтворгүй, мөн тодорхой бус байдаг. Хөрөнгө оруулагч хүмүүсийн хамгийн чухал анхаарах ёстой зарчим бол сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байх юм. Сэтгэгдлүүд (4)
![]() бичсэн Juicy Couture Handbags, Хонь сарын 10, 2011 You can find a number of different styles in our online Juicy Couture Outlet store and if you're looking for Cheap Juicy Couture then you'll probably be able to find something which suits you and your style. Cheap Juicy Couture welcome you! бичсэн Coach Bags, Хонь сарын 10, 2011
Buy discount coach handbags and Coach Purses sale from Coach Outlet store online,we offer elegant and fashion coach free shipping and fast delivery.Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than many other bags.
бичсэн tisa hats, Гахай сарын 13, 2011
The clock in the high church tower struck wholesale hats and the sound made him remember his parents' early love for him baseball cap
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
I think Designer sunGlasses or wedding gowns