|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Word дээр документийг хэрхэн PDF форматаар хадгалах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Интернэт
Бичсэн Халиун   

compare-pdf-large-logoБид өдөр тутмын, ажил хэргийн бүхий л материалаа Word дээр үүсгэдэг ч түүнийг янз бүрийн форматад хувиргах шаардлага гардаг шүү дээ. Жишээ нь та материалаа интернэт дээр байрлуулах гэж байгаа бол Word-ийн өөрийнх нь .docx форматаар хүргэх гэж үү? Энэ нь тийм тохиромжтой арга биш юм.

Учир нь тухайн материалыг татаж авах хүнд Word байхгүй эсвэл таны илгээсэн .docx файл аюултай вирус бүхий macro-тай байж болно шүү дээ. Бас таны .docx файлыг өөрчлөж засах бүрэн боломжтой бөгөөд цааш нь дамжуулж түгээж ч болно.

Тиймээс хэрэглэгчид PDF форматыг ашигладаг. Гэхдээ хэрхэн хөрвүүлэлтийг хийх вэ?
Та хэдийгээр Adobe Acrobat Professional-ыг худалдан авч хүссэн форматанд хөрвүүлэлтийг хийж болох ч энэ нь үнэтэйгээс гадна  их нүсэр байдаг билээ. Хэрэв та зөвхөн Word-оос файл хөрвүүлэх бол энгийн зардалгүй арга байна. 
  PDF, XPS хөрвүүлэгч нэмэлт хэрэгслийг татах дээрх линкээр холбогдож нэмэлтийг үнэгүй татаж аваарай. Энэ бол Word болон бусад програмууд дээр бэлтгэсэн баримтаа PDF болон XPS формат руу хөрвүүлэх нэмэлт багаж юм.

1. Download хийх
2. Татаж авсан нэмэлтээ Install хийх
Үүний дараагаар PDF форматаар хөрвүүлэх файлаа нээж:
1. Зүүн дээд буланд байх бөөрөнхий товч Office-ийг дарна.
2.  Print дарна. 
3. Print харилцах цонхны дээд хэсэгт байгаа принтерийн сонголтоос PDF принтерийг сонгоно.
4. Ингээд Print ОК дарна.
Өөрөөр хэлбэл PDF принтер гэдэг нь бодит принтер биш PDF болгон хувиргах программ юм. Түүнчлэн Зүүн дээд буланд байх бөөрөнхий товч Office-ийг дарж Save as сонголтыг дарснаар PDF форматаар хадгалах сонголтыг дарах замаар хөрвүүлэлтийг хийж болно.

Жич: Анхан шатны хэрэглэгчдэд зориулав. Word 2007 дээр ажиллана.

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
WoW GOLD
бичсэн maple story mesos, Тахиа сарын 19, 2010
0
Thank's
бичсэн gegi, Бич сарын 26, 2011
Bayarlalaa, ajliin amjilt
0
...
бичсэн odnook, Тахиа сарын 07, 2011
bayrlalaa amjilt husiy

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд