| Facebook – г хэрхэн бизнесийнхээ мэдээллийн хуудас болгох вэ? |
|
|
|
| Интернэт |
| Бичсэн Ундрал |
|
Одоо үед онлайнаар бизнесийнхээ мэдээ, мэдээллийг тараах нь хамгийн хүртээмжтэй арга хэрэгсэл гэж үздэг болжээ. Интернетийг хэрэглэх хэрэглэгчидийн тоо хурдтай өсөж буй ийм үед зөв арга хэрэгсэлээ сонгож чадвал мэдээллийг хурдан хугацаанд олон хүмүүст хүртээх боломжтой юм. Гэсэн ч ихэнх компани, албан байгууллагууд өөрсдийн сайттай болсон хэдий ч сайтууддах мэдээллүүд нь хуучирсан, уйтгартай, төдийлөн хэрэгтэй мэдээлийг хүргэж чадахгүйгээс гадна хүмүүст хүрэх нь бага байна. Тэгвэл Facebook нь бизнесийнхээ мэдээ мэдээллийг сурталчилж болох оновчтой арга юм. Тэр дундаа бизнесийг сурталчилж байгаа тохиолдолд Facebook Fan Pages хамгийн тохиромжтой. Учир нь нэвтэрч ороход элдэв янзын хаалт багатай, бусдад хүртэх хүртээмж өндөр байдаг. Түүнчлэн бусад мэдээллийн түгээгч сайтуудаас илүү мэдээлэл түгээх чадвартай, олон мэдээлэл агуулж чаддагаараа давуу талтай юм.
Дараах зөвлөгөө танд хэрхэн бизнесийнхээ Fan Pages – г нээж, мөн зохион байгуулж болохыг товчхон зааж өгнө. Ерөнхий тохируулга
Та юуны өмнө Facebook руу өөрийн дансаараа орох хэрэгтэй. Харин дараа нь facebook.com/pages/create.php линкрүү орсоноор шинэ Fan Page нээх боломжтой болно. Та гарч ирэх зааврын дагуу бүх нүхнүүдийг бөглөснөөр таны компаны мэдээлэл бүрэн гүйцэд бусдад харагдах юм. Та бөглөх боломжтой бүх нүхнүүдийг бөглөх тусам таны компаны талаарх мэдээлэл бусдад илүү сайн хүрнэ гэдгийг санах хэрэгтэй. Fan Page-дээ мэдээ, мэдээлэл оруулах
Өөрийн компаны сайтаасаа, эсвэл блог, Twitter зэрэг мэдээллийн сайтуудыг ашигладаг тохиолдолд тэдгээр сайтуудаасаа шууд Fan Page рүүгээ мэдээллээ оруулах боломжтой байдаг. Жишээ нь та Twitter , Facebook –г хооронд нь холбохыг хүсвэл http://www.facebook.com/twitter/ байдлаар орж болно. Зураг, линк, видео оруулах Зураг, линк, видео оруулсанаар та өөрийн бизнес, компани, бүтээгдэхүүний танилцуулга, брошур, реклам, сайтын хаяг зэргийг оруулж болно. Ингэснээр та үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ бүрэн танилцуулж чадах юм.
Видео оруулахад танд 2 сонголт гарч ирнэ.
Эсвэл та видеогоо Youtube руу хуулсаны дараа Youtube VideoBox ашиглан видеогоо Fan Page рүүгээ хуулж болно. Найзуудаа урь Ингээд та Fan Page –ээ бүрэн болгосон гэж үзвэл найзуудаа урьж, найзын тоогоо олон болгох хэрэгтэй. Таны фенүүд нэгэнт 25 хүрсэн бол та өөрийн нүүрэндээ нэр өгөх эрхтэй болдог. Нэр өгөхийн тулд http://www.facebook.com/username/ руу ороод “Set a username for your Pages” дарахад л болоо.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 2664 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|