| Spam-аас хэрхэн сэргийлэх вэ? |
|
|
|
| Интернэт |
| Бичсэн Ундрал |
|
Тэгвэл та дараах зааврыг дагаад үзээрэй. 1. Та юуны өмнө мэйл хаягаа хамаагүй интернет сайтуудад бүртгүүлж болохгүй. 2. Мөн та өөрийн мэйл хаягаа интернетэд ил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Үүнийг та шалгахын тулд өөрийн мэйл хаягаа хайлтын ситемүүд буюу www.google.com зэрэг сайтуудруу орж хайж болно. Хэрэв таны мэйл хаяг хайлтаар гарч ирэх аваас таны мэйл spam-уудад ил тод байна гэсэн үг юм. Тиймээс та аль болох мэйл хаягаа өөрчилөх эсвэл арилгах арга хэмжээг авах хэрэгтэй.
3. Танд гэж зөвлөхөд 2 мэйл хаягтай байх нь хамгийн тохиромжтой байдаг. Нэгийг нь хувийн хэрэглээндээ, харин нөгөөг нь бусад хэрэглээ буюу зар сурталчилгаа олон нийтийн хэрэглээндээ ашиглах хэрэгтэй.
4. Зарим хайлтын системүүд spam ийн эсрэг хамгаалалттай байдаг. Хэрвээ боломжтой бол үүнийг ашиглах хэрэгтэй. 5. Хэрвээ та ямар нэг сайтад мэйл хаягаа өгөх гэж байгаа бол эхлээд тухайн сайтынхаа аюулгүй байдлын бодлогыг нь унших хэрэгтэй. Хэрвээ тухайн сайт тань баталгаатай бол таны мэйл хаягийг өөр этгээдүүдэд өгөхгүй талаар дурдсан байгаа. 6. Ямар нэг танихгүй мэйл хаягуудад хариу илгээж болохгүй. Хэрвээ ингэх аваас таны мэйл хаяг хэрэглэгддэг гэдэг нь тодорхой болох ба та өөрийн мэйл хаягаа тэдэнд хэлээд өгчихлөө гэсэн үг. 7. Боломжтой бол spam мэйлүүдийг бүү нээн уншиж бай. Яагаад гэвэл spam мэйлүүд хэдэн хүн тухайн мэйлийг уншсан хийгээд ямар ямар мэйл хаягууд тухайн мэйлийг уншсаныг мэдэх боломжтой байдаг. Тиймээс та тэдгээр мэйлийг нээхгүй байснаар өөрийгөө spam-үүдээс хамгаалж чадна. 8. Мөн та spam мэйлүүдэд байгаа линкүүдрүү орж болохгүй юм. Жишээ нь unsubscribe links үүд байдаг. Энэ нь таныг тухайн мэйлийг уншсан ба хариу илгээж буйг мэдэгдэх нэг зүйл болж өгдөг юм. 9. Мөн spam мэйлүүдээс бүү юм худалдаж авж бай. 10. Хэрвээ та маш их spam мэйлүүдийг хүлээн аваад байвал хамгийн зөв сонголт бол шинэ хаяг нээх юм. Яагаад гэвэл та их spam мэйл авах тусмаа цаашидаа бүр их spam мэйл хүлээн авна гэсэн үг юм. 11. Вирусны эсрэг программаа байнга шинэчилж байх хэрэгтэй. Олон вируснууд таны хард дискийг шалгаж мэйл хаягнуудыг чинь олдог байна. Сэтгэгдлүүд (3)
![]() бичсэн Carmela31Potts, Могой сарын 22, 2011
The loan seem to be important for people, which would like to organize their business. By the way, that is comfortable to receive a commercial loan.
бичсэн kazumo, Тахиа сарын 10, 2011
bayrldaa nadad
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
'>
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
gelvv baiz 1 ymnaas gantshan 1mail ireed bna lalariig yaj boliulah we
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
The World Leading sunglasses replica or maple story mesos