| Google –с хэрхэн мэдээлэл хайж сурах вэ? |
|
|
|
| Интернэт |
| Бичсэн Ундрал |
|
1. Сонголт хийх. Google таны хайх хайрцганд бичсэн үг болгоныг оролцуулсан хуудсуудыг гаргаж ирдэг. Хэрвээ та бичсэн өгүүлбэр үгнийхээ аль нэг үг эсвэл бүгдэнг нь оролцуулсан байдлаар хайлт хийхийг хүсвэл Or эсвэл “ | “ тэмдгийг хэрэглэх хэрэгтэй.
2. Иш татах. Хэрвээ та яг тодорхой үг хэллэгийг хайхыг хүсвэл жишээ ашиглах хэрэгтэй. Жишээ нь та[ dumb little man] гэж хайх юм бол яг л ийм хэллэгийг хайх болно. Харин та [dumb "little man"] гэж хайх юм бол dumb гэсэн үг орсон ба “яг little man" гэсэн хэллэгтэй хуудсыг танд гаргаж ирэх болно. 3. Хайлтаас хасах. Та хэрвээ хайлт хийдээ ямар нэг үг оролцсон хайлтыг гаргаж ирэхийг хүсэхгүй байвал “-“ тэмдгийг хэрэглэх хэрэгтэй. Та гаргаж ирмээргүй байгаа үгнийхээ өмнө “–“ тэмдгийг бичих хэрэгтэй. Жишээ нь та [-dumb little man] гэж бичээд хайх юм бол "little", "man" гэсэн үгнүүдтэй хуудсууд гарч ирэх боловч”dumb” гэсэн үгтэй хуудас гарч ирэхгүй гэсэн үг. 4. Ижил үгнүүдийг хайх. Ижил, төстэй үгнүүдийг хайхын тулд та “~ “ тэмдэгийг ашиглах хэрэгтэй. [~dumb little man -dumb] байдлаар хайлтаа хийх юм бол "funny little man", "stupid little man" гэх зэрэг хайлтууд гарч ирэх ба харин "dumb little man" гэсэн хайлт гарч ирэхгүй гэсэн үг юм. 5. "*" тэмдэг. "*" тэмдгийг дууны үг хайхад ашигладаг ба дууны үгээ яг сайн мэдэхгүй тохиолдолд хайхад тохиромжтой байдаг. Жишээ нь: [can't * me love lyrics] гэж хайх юм бол таны хайгаад байгаа Beatles –ийн дууг чинь гаргаж ирнэ. Эсвэл та боловсролтой холбоотой мэдээлэл авмаар байгаа бол ["dumb little man" research *.edu] гэж хайхад болно. 6. Мөн та advanced search буюу илүү нарийн хайлтыг хийж болно. 7. Тодорхойлолт. Та хэрвээ ямар нэг зүйлийн тодорхойлолтыг хаймаар байгаа бол [define:dumb] гэж бичихэд л хангалттай. 8. Тооны машин. Google ийн нэг гол давуу тал нь тооны машин юм. Та компьютерынхаа тооны машиныг гаргаж ирэх гэж удаж байхын оронд Google дээр +, -, *, / тэмдгүүдийг ашиглаад тоо бодох боломжтой байдаг. 9. Хүмүүсийн хэрэглэж мэддэггүй нэг арга бол тоон дарааллын мэдээлэл олох арга юм. Та ["best books 2002..2007] гэж хайх аваас 2002-2007 он хүртэлх хамгийн сайн номнуудын жагсаалтыг олж чадах болно. 10. "site:" гэдэг үгийг та ямар нэг тодорхой сайтыг олохын тулд ашиглаж болно. Жишээ нь: [site:dumblittleman.com] гэж хайж болно.
11. Google нь өөрөө дотроо олон ангилалтай байдаг учир та дараах линкүүдрүү шууд орж хайх гэсэн зүйлээ хайж болно. 12. Та Google ийг хэмжигдэхүүнүүийн хооронд шилжүүлэг хийхдээ ашиглаж болно. Жишээ нь : [12 meters in yards] 13. Google нь мөн олон янзын тооонуудыг хайж олдог. Жишээ нь утасны кодууд 14. Файлын хэлбэрүүдээр нь хайж болдог. Хэрвээ та зөвхөн PDF files, Word, Excel дээрх файлуудыг олмоор байгаа бол filetype: гэж бичиж хайх хэрэгтэй. Сэтгэгдлүүд (4)
![]() бичсэн botgo, Гахай сарын 14, 2011
Mongoliin anhnii online zah neegdlee.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
Your Best Choice! sunglasses replica or maple story mesos