|
Зохиогч С.Очир
|
|
2008/09/01 - 16:37 |
|
Бид хэрэглэгчдэд тулгарч байдаг олон төрлийн асуудлуудын хариултыг олохоор Цахим шалгаруулалтын буланг шинээр нээж байна. Энэхүү булангийн тусламжтайгаар та цаг зав болон, эд материалаа хэмнэж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Булангийн зорилго нь үйлдвэрлэгч, компаниуд, хувь хүмүүсийн санал болгож байгаа үйлчилгээ, бараа, бүтээгдхүүнээс шалгаруулалт явуулж хамгийн зөв оновчтой сонголт хийхэд туслах юм.
Хичээлийн шинэ жил эхлээд, эцэг эхчүүдийн хувьд компьютер авах гэсэн том асуудал үүсдэг. Хөлөө эргэтэл явж үнэ үзүүлэлт цуглуулаад ч сонголтоо хийхэд хэцүүхэн байдгийг та бид мэднэ. Үүнтэй холбогдуулан бид анхны шалгаруулалтаа Компьютер дээр хийхээр боллоо.

Бидний гол зорилгоороо 5 зүйлийг чухалчиллаа.
- Хамгийн хямд үнэтэй
- Хамгийн өндөр үзүүлэлттэй
- Гэрийн хэрэгцээнд тохирсон
- Ажлын Оффис хэрэгцээнд тохирсон
- Тоглоом наадамд зориулсан
гэсэн 5 үзүүлэлтээр бид шалгаруулалтаа явуулах болно. Шалгаруулалтыг компьютер зарж борлуулдаг газруудаар бид өөрсдийн хүмүүсээ явуулж хийж байгаа бөгөөд хамгийн үнэн бодит зөв мэдээллийг хүргэхийг хичээн ажиллаж байна.
Шалгаруулалтын нэгдсэн дүн 9 сарын 15 нд гарах бөгөөд бид үр дүнг нь Цахим.нэт вэбсайтаас гадна хамтран ажилладаг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр олны хүртээл болгох болно.
Мөн бид энэхүү шалгаруулалттайгаа уялдуулан Компьютер хэрэглэгч, интернэт бизнес сонирхогчдын дунд судалгаа явуулж байгаа бөгөөд та хүсвэл энэхүү судалгаанд ЭНД ДАРАН оролцоно уу?
Харин та, таны албан байгууллага энэхүү шалгаруулалтанд оролцохыг хүсвэл энд даран хүсэлтээ илгээгээрэй. Мөн 99157762, 99185508, 99TSAHIM утсаар холбогдон лавлагаа авч, хүсэлт тавьж, хамтран ажиллаж болно.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/10/01 - 11:03 |