Таны булан
mongolhun?

Өгүүлэл уншаад ...

Блог хөтлөгч: mongolhun?, Ангилал: Улс төр, Огноо:

Баабар гуайн нийтлэлийг (http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=18222&catid=6) уншаад өөрийн төрсөн бодлоо хуваалцая гэж бодлоо.  Саяны 7 сарын 1-ний үймээн бол жинхэнэ найруулсан жүжиг байсан байж болно гэж би боддог.  Яагаад гээч.

1. Зүгээр далбагнаж яваад ид юм оволзох үеэр байхгүй байсан тэр Магнай болон Батзандан гэгч зүрхний хөөрөлтэй 2 нөхөрийг одоо болтол барьчихаад тавихгүй байгаа юм бэ?  Яг үнэндээ өмнөх сонгуулиас саяны сонгууль хүртэлх хугацаанд ямар хүмүүс үгээ хэлж 76 дурактай тэмцэж байв?  Нөгөө зартай Баасан гэдэг заваан авгайгаас гадна тэр хоёр л байсан байх.  Тулгаж буй ял нь хүртэл шал мангар нэртэй, зандалчилах гэж ямар юм байдаг юм бэ?  Ярьж байгаа шигээ тэр хоёрыг цаазалах нь ч юу л бол гэхдээ одоо бол тэр хоёрт сургамж өгөхөөр шийдээд л жаахан айлгаж байгааад явуулах биз гэж бодогдож байгаа.

2. Сонгуулиар булхай хийгээгүй нь үнэн л юм бол анх тэр жагсаж ирсэн новшийн Жагаа болон нөгөө 2 азгүй гаруудтай МАХН-ны боссууд яагаад уулзаагүй юм бол?  Ард нь л юм төлөвлөчихөөд хүлээж байсан байх, мэдээж АН-ын талд МАХН-ын туршуул нүд чих зөндөө бий нь ойлгомжтой.  Итгэхгүй байна уу?  Сонгууль болгоноор МАХН-ы мөрийн хөтөлбөр АН-ын хөтөлбөрийн дараа гарч ирдэг байсaн ба АН-ынхыг яг хуулчихсан байдаг байсан.  Сүүлдээ өмнө нь гарч байгаа нь ч гэсэн хүртэл яг хуулчихсан, ердөө тэдний хэлснээс л илүү гаргах гэж оролдсон маягтай.  Жишээ нь, МАХН ₮1,500,000 vs. АН ₮1,000,000? Тоглож байгаа байлгүй дээ.  АН тоондоо муу болоод л улс төрчдийн маниусдаа өгнө гэж хошгируулаад байгаа мөнгөнөөс ₮500,000-ийг тооцоолоогүй байж гэнэ дээ.  Ха ха ха.

3. Нэг том тод баримт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг Үндэсний Олон Нийтийн Телевиз гэгдэх сүржин нэртэй Засгийн газарт үйлчилдэг мангар ТВ-ээс бусдыг бүгдийг хаасан.  Тэгээд л монтажласан бичлэг ар араас нь үзүүлээд л.  Үнэн инээдтэй.  Үнэхээр л болж буй үйл явдлыг олон нийтэд тэр чигээр нь зөв танилцуулая гэж бодож байсан бол тэгэх хэрэг ер байгаагүй.  Одоо Монгол ТВ-ээр явсан бичлэгнүүдээс болоод нөгөө хөдөө орон нутгуудаар суудаг "билэг танхай" гарууд АН-ыг улам бүр зүхэж суугаа нь лавтай.  АН лав хөдөө нутагт дахин сонгууль явуулахад МАХН луйвардахгүй байсан ч сонгуульдахад нам л шаалгуулна. 

4. Үнэнгээсээ ардчилсан маягийн нийгэм төр байгуулж байгаа ухаантай юм бол бүхэл бүтэн 5-ын 5 хүн чад хийчихээд байхад хариуцлага тооцох албаны хүн одоо болтол гарахгүй байгааг нь юу гэж ойлгох вэ?  Ядаж байхад нөгөө 5 нь гартаа буу ч юм уу, хутга, эсвэл Молотовын коктел бариад манай цагдаа нарын урдаас гүйж явсан хүмүүс биш, зүгээр л тэр хавиар харьж явсан амьтад таарсан байх.  Миний сонссоноор лав 2 нь араасаа буудуулсан гэж байгаа.  Цагдаа нар эхэнд нь ямар ч идэвхигүйгээр байж байгаад өөрсдөө хохирсондоо шаралхаж дайрсан байж болно, гэхдээ л гэмгүй байсан хүнийг араас нь хуничихаад байхад буудах тушаал өгсөн офицер нь биш гэхэд буудсан цагдаа нь олдох л ёстой баймаар.  

5. Саяхан нэг газар цай уугаад сууж байсан чинь хажуугийн ширээнд суусан хүмүүс ярьж байна.   Нэг нь сонины газар ажилладаг гэж ярианаас нь ойлгогдсон ба түүний ярьснаас бол тэдний сонинд МАХН-ы захиалгатай өгүүллэг нэрээр баахан хогийн материал орж ирдэг гэнэ.   Нэгэнт захиалгатай учираас заавал тавьдаг гэнэ.  Намын нэр дээр ирж байгаа захиалгатай өгүүллэг юм чинь зүгээр бодоод үзэхэд л мэдээж энэ бол МАХН нөгөө эсрэг нам болон түүний тэргүүдийг магтааж сайшаагаагүй, бас өөрийн намыг үнэн ч байсан худал ч байсан өмөөрч хамгаалсан тийм л зүйл байгаа шүү дээ.  Хоёр найз хоорондоо зүгээр ярьж байгаа ярианаас олж сонссон болохоор, бас тэр сонинг нь би урьд нь харж байсан болохоор Баабарын тэр өгүүллэгтээ дурдаад байгааг үнэн гэж л ойлгож байна.   Захиалгат "аллага" гэж энийг хэлдэг болсон байх л даа.

6. Одоо манайд эрх чөлөө, ардчилал гэж ярих нь үнэндээ joke болоод байна.  7 сарын 1-ээс хойш Монголд гарч буй өөрчлөлтүүд та нарт мэдэгдэхгүй байна уу?  Жагсах байтугай сууж байхад чинь, үг хэлэх нь байтугай чимээгүй байхад чинь барьж хорьдог болоод байна шүү дээ.  Сая чимээгүй суулт хийсэн хэдэн хөгшидийг хүртэл баривчилж байгаа нь зурагтаар гарч байна.  Та нар өөрсдийгөө ямар нийгэмд амьдарч байна, тэгээд ойрын ирээдүйд амьдардаг болох гэж байна гэж бодож байна?


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed3 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/09/18
84.104.120.211
Үнэлгээ: +1

ch estoi hamgiin oigomjtoi heleer zahiin teneg ch oilgohoor yag uneniig ni bichsen bna

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/31
12.104.204.211
Үнэлгээ: +0

chi yag zagatnasan gazar maajaad bna.
goliig olood dugnechihsen l bna daa.
MGL-d suult jagsaal hiihed zovshoorol avah heregtei gesen huuli baidag gene. Tegeed ter zovshoorliig ni hen ogoh erhtei ni todorhoi shdee. Medeej nogoo tal unen shog heheheh

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/14
202.170.84.10
Үнэлгээ: +0

test tsegsetete

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.