Таны булан
bolooroo

Alexa-д итгэх үү, байх уу?

Блог хөтлөгч: Б.Болор, Ангилал: Ангилалгүй , Огноо:


Би саяхан болтол alexa-г тоож үздэггүй байлаа. (Хэрэв та анх удаагаа дуулж байгаа бол www.alexa.com гээд ороод үзээрэй.) Угаасаа вэбийн хандалтыг ямар ч ойлгомжгүй заадаг. Жагсаалт нь утгагүй санагддаг байв. Гэтэл Монголд байгаа хүмүүс, албан байгууллагууд зөвхөн alexa дээрх үзүүлэлтээс бусад сайтуудад дүгнэлт хийн шийдвэр гаргадаг нь илэрхий болж ирсэн юм.


За тэгээд судлаад байсан чинь тун чиг инээдтэй байдалд хүрэв.


1.  Alexa дээрх мэдээлэл нь зөвхөн Alexa түүлбар суулгасан хүмүүсийн л интернэт дээр ямар ямар вэб рүү орсоныг тооцож гаргадаг үзүүлэлт юм байна. Жишээ нь та одоо компьютер дээрээ ямар ч Alexa түүлбар суулгаагүй бол таны интернэт дээр хаагуур тэнэж явах нь Alexa дээр гарахгүй нь гэсэн үг байна. Тэр утгаараа Alexa дээрх мэдээлэл хэт өрөөсгөл юм. Тэгэхээр дан ганц Alexa дээрх мэдээлэлд дүгнэлт хийх аргагүй.
2.  Та өөрийн вэбийн рейтингээ өндөр болгохын тулд Alexa түүлбар компьютер дээрээ суулгачихаад вэб руугаа дахин дахин өдөр бүр ороод байхад тодорхой хэмжээний үр дүнтэй байдаг гэнэ. Энэ ч утгаар нь вэб админууд Alexa түүлбарыг маш их ашигладаг төдийгүй, тэдний вэб ч Alexa дээр өндөр рейтингтэй байх магадлал сайтай гэнэ.


За тэгээд би өөрийнхөө олж мэдсэн зүйлээс үндэслэн туршилт хийхээр шийдсэн юм. Юуны түрүүнд компьютер дээрээ Alexa түүлбар суулгалаа. Ойр дотныхоо хүмүүст ч Alexa түүлбар суулгахыг зөвлөсөн юм. Мэдээж тэгээд зогссонгүй.


Хамгийн Alexa түүлбартай байж болох бүлэг хүмүүс болох бусад вэбийн админуудад хандсан үйлчилгээ хийж эхэллээ. Вэбийн админууд бол Цахим.нэтийн хэрэглэгчдийн тодорхой нэг бүлэг хэрэглэгчид бол мөнөөс мөн. Тэд өөрсдийн вэбээ Цахим.нэт-д хамгийн түрүүнд байршуулахыг хүсэхээс гадна бусад өрсөлдөгч вэбүүдийг эндээс орж танддаг нь нууц биш юм. Харин тэднийг тогтмол оруулж байх ямар нэгэн шалтаг олох хэрэгтэй байлаа. Тэгээд бид вэб админуудад зориулсан web tools гэсэн категори гаргалаа. Түүндээ вэбээ хөгжүүлэхэд зориулсан бүхий л байж болох түүлүүд суулгаж өглөө. SEO tools, analytics tools, web tools, webmaster's tools, business tools гэх мэт. Би хийсэн ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан төдийгүй өөрөө ч өдөр бүр хэрэглэж чадахаар сайн resource болж чадсан юм. Тэгээд админууддаа имэйлээр мессенжерээр түүлбараа сурталчилж өгсөн юм.


Төдхөн би Цахим.нэтийн Alexa дээрх рейтинг мэдэгдэхүйцээр ахиж байгааг харсан юм. Эхлээд Монголоос хандалтаараа эхний #53-т байснаа аажмаар өгссөөр #29 хүртэл дээшилсэн юм. Гэхдээ хамгийн инээдтэй нь энэ хугацаанд манай сайтад орж байгаа зочдын тоо өсөөгүй харин буурч байсан юм. Мэдээж Монголд зуны улирал, хүн болгон хөдөө гадаа, зуслан дээрээ амарч байдаг цаг тул манай хэрэглэгчдийн хандалт тогтмол 16000 байснаас 10000 болтлоо буурсан үзүүлэлттэй байсан юм.
Тэгэхлээр эндээс ямар дүгнэлтэнд хүрч болох вэ гэвэл Alexa дээрх жагсаалт бол зүгээр л Alexa түүлбартай хүмүүсийн вэбийн хандалтыг үзүүлсэнээс нийт хүн амын вэбийн хандалтыг үзүүлж чаддаггүй. Тэрнээс гадна вэбийн админууд өөрсдийн сайтдаа өдөрт хэдэн зуун удаа тогтмол орж байдаг нь тоологддог тул яаж ч байсан өрөөсгөл тоо гардаг. Тиймээс та Alexa дээрх жагсаалт тодорхой хэмжээнд үнэнд дөхөх тоо гарахыг хүсвэл өнөөдөр өөрийнхөө компьютерт Alexa түүлбар суулгахыг зөвлөж байна.

 


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed9 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/10/18
202.72.244.126
Үнэлгээ: +0

ygad alexa-g suulag geid bgan gewel ene medeelel iig unshij bga xvn bolgonl tsahim lu baing ordog ulsuud bga tegeel suulga geid bga baih biil law bsan bol sanal gej bichnei tegeed ashigtai taliig ni sain helj ogno tegeid suulagwal terl biz vgvi gewel terl biz tanii songolt amjilt hvsie gene za za ene zowhon minii bodol shv buruugar oilgotson bj magadgvi bi uuchilaara

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/29
203.91.113.6
Үнэлгээ: +0

Oilgoloo. Alexa-g suuglalaa.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/26
202.72.245.35
Үнэлгээ: -1

hudlaa yum bichih hereggui shde nzaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/10
124.158.119.160
Үнэлгээ: +0

alex-aa ehleed oilgo daraa ni suulga za meden budliad yu yaraj bgaagaa oilgohgui bga yum uu

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/21
78.105.2.185
Үнэлгээ: +1

minii blogiig website da tavij ogooch bi naruto gedeg huuheldein kinonii buh anguid bdag blog zohioson yumj ner ni taiku.bblog.mn

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/21
203.169.49.12
Үнэлгээ: +0

Alexa tegehdee website iig uneleh bas tomoohon heregluur bolj ogdog gedegtei margashgui gej bodoj bna.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/19
202.170.84.10
Үнэлгээ: +0

Alexa sain bish ni oilgomjtoi l bna shuu dee. Harin unen zuv bodit bolgoyo gevel ali boloh olon hun Alexa toolbartai baih heregtei um baina.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/14
202.170.84.10
Үнэлгээ: +0

oilgosongui alexa sai yum yy ugui yum yy

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/14
202.55.191.22
Үнэлгээ: +0

za za, Alexa-g suulgaya daa suulgaya.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.