Амаа ангайгаад жив жив жив...
Блог хөтлөгч: С.Очир, Ангилал:
Ангилалгүй , Огноо:
Мог 17, 2008
Ойрдоо сонгуулийн сурталчилгаа халз яриа сонссоор сүүлдээ бүүр уур ч хүрэх шиг. Бодоод байхнээ Монголчууд амаа л ангайхаа мэддэг улс бололтой тэрэнд ч тааруулаад улс төрчид нь тоглоод сурчиж. Ямар ч ирээдүйгүй хэдэн сая төгрөгөөр яах гээд байгаа Монголчууд вэ? Нэг сайхан дэлгүүр хэсээд хоол идээд л дуусаа 4 жил лав л тэр мөнгийг идэхгүй дэг.
Нэг улс төрч хэлж байнаа бодвол Монголчуудаа магтаж байгаа бололтой. Монгол хүн хичээлээ хийхгүй явж байгаад ганц шөнө бэлдээд онц гарчихдаг лайтай тархи толгойтой гэж байх юм. Хэний хэнбугай ч ганц шөнө хэдэн тоо үсэг цээжилж аваад шалгалт шүүлэг өгчихнө. Харин яах гэж сурдаг юм бэ гэдгээ ойлгохгүй хүний яриа байгаад байгаам. Сургуулиас уул нь амьдралдаа хэрэгтэй юмаа сураад дараа нь амьдралдаа сэтгэл хангалуун байх гэж яс махандаа шингээх гэж сурдаг баймаар. Ганц шөнө цээжилсэн ном насаар нь хэрэг болох нь юу л бол. Сурах гэж сурдаггүй юм бол залуусаа, цаана чинь сурах хэрэггүй мэргэжил гэж байна. Жишээ нь шалны хоккейчин.
За тэгээд өөр бухимдах юм их байнаа. Жишээлбэл нэг нөхөр агаар бохирдоод байнаа гэсэн чинь судалгаа нь буруу хийгдсэн байна агаар бохирдоогүй ухааны юм ярьж байна. Эгээтэй л цус харвачихсангүй. Утсаа барьж аваад студи руу залгах гэж байхдаа тайвширлаа. Тэр нэг бол хамар нь их нустай нэг бол Монголд байдаггүй хүн байх.
Зарим нэг нь бүр сонгуулийн сурталчилгаагаар гэр хорооллоор орсон чинь энд хүн амьдардаг юм уу? гэж дуу алдаж байсан гэх юм. Арай ч дээ Улаанбаатар гээд Мертополитан гээд байгаа хотын чинь 80 - 90 хувь нь гэр хороолол байхад тэр улс хаана нь амьдраад харахгүй байгаа юм бол?
За за тэгээд сонгуулиа өгвөл өгнө биз би хувьдаа хэнд ч өгөхөө мэдэх нь бүү хэл бодох ч юм алга. Боломж гарвал л гадагшаа гарахын хүслэн. Би Монголдоо, эх орондоо хайртай. Гэхдээ л би нэг л өдөр утаа, эсвэл ундны уснаасаа хордож үхэж байгаа гэр бүлийнхнийгээ хармааргүй байгаа болохоор би Монголоос зугтмаар байна.
Энэ сонгуулийг хараад байхнээ дахиад хэдэн төгрөг илүү амласан нь гарах нь тодорхой боллоо. Угаасаа бид нар чинь хэдэн төгрөг л өгч байвал бусад нь түй ч хамааагүй улс хойно. Тэр намын бодлого, мөрийн хөтөлбөр нилэнхүйдээ ходоод руу чиглэсэн байгааг та анзаарвал анзаарчих байх.
Монгол хүн гэж угаасаа өөрөө ч болдоггүй юмаа даа. Би Монголдоо хайртай гээд л байдаг хүмүүс чинь хогоо ядахнаа хогийн саванд нь хаяж чадахгүй хайр нь дутаад байгаам. Үндэсний үйлдвэрлэлээ архийг нь ууж дэмжинэ. Дэмжүүлсэн хэд нь дэмжсэн хэдээ чад хийлгэчинэ.
Сонгуулийн дараа амьдрахад улам л хэцүү болох байх даа. Яадаг юм байгаам. Юмны үнэний гэнэтийн өсөлтийг байдаг чадлаараа тогтоож байгаа засгийн газар сонгууль дуусангуут тросс нь тасрахыг жоохон хүүхэд ч мэднэ. Тэр үед энэ олон сая төгрөгөөр нэг талх ч авч хүрэхгүй болчих вий дээ.
За миний Монголчууд амаа ангайгаад жиргээд л байж дээ. Магадгүй, зөвхөн магадгүй хэн нэг нь таны аманд ирээд хоол хийх байх.
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.