Архи 10 нас байтугай зүйлийг авч одно
Блог хөтлөгч: mongolhun?, Ангилал:
Сэтгэгдэл, Огноо:
Хон 13, 2008
Хийх юм гайгүй болоод “Зууны шуудан” гэдэг сониний нэг дугаарыг (2008.07.24) харж суулаа. Үнэндээ бол улс төрийн нэг талыг хэт барьсан унших ч юмгүй тэнэг сонин санагдсан. Нэг сонинд ер нь нэг талыг ингэж хэт барьсан баахан сэтгүүлчид цуглаж нийлсэн байна гэдэг бол яаж ч бодсон олигтой эд биш гэж л бодож суулаа. “Зоос хоёр талтай!”
Тэгсэн чинь тэнд манай наадмаар Монголд ирээд буцаж буй Халимаг багш эмэгтэйн ярилцлага гарсан байна. Миний анхаарлыг татсан зүйлийн нэг бол түүний хэлсэн “Цай шингэн ч идээний дээж, цаас нимгэн ч эрдэм номын эх” гэсэн Халимаг түмний зүйр үг байлаа. Өөрөөр хэлвэл манайхны архи идээний дээж гэдэгийн эсрэгээр.
Би нилээн гайхлаа. Бодоод үзэхээр мэдээж анхандаа эртний нүүдэлчдийн анхны ундаа аягүй л бол цай байсан байж таараа. Мэдээж Монголчууд анx үүсэж бий болох явцдаа цайг эхэлж хэрэглэж сурахаас өмнө архийг “нээж илрүүлэн” хэрэглэж байгаагүй нь ойлгомжтой. Үүгээр ядаж л Халимагууд 400 орчим жилийн өмнө Алтай орчмоос нүүх үед цай Монголчууд бидний идээний дээж байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч болж байна.
Монголчуудаа гэж. Архи гэдэг хогийн усанд идээний дээж гэж ирээд л толгойгоо мэдүүлээд л. Нөгөө Монголчууд бидний гайхуулах дуртай Монгол хуний ноён нуруу, зочломтгой нөхөрсөг чанар, гүндүүгүй сайхан авир, энэ тэр нь “идээнийхээ дээж”-ийг хүртэнгүүт будаа. Юун тэр гудамжинд, эсвэл бааранд муудалцсан танихгүй хүн, эсвэл тааралдсан цагдаа нартай зодолдох, энэ бол юу ч биш. Хамгийн сайн найз, эсвэл хүүхдүүдийнхээ эх, тэр ч байтугай өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхийгээ зодож танхайрах, тэднийхээ аминд хүртэл хүрч байна шүү дээ.
За за тэгээд “Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ” гэдэг үг бас бий болохоор Монголчууд бид мянга хэлээд ч нэмэргүй үмбүүнүүд л дээ. Сайхан нөгөө бидний хачин хайртай Далай лам архиа бага уу гэж хэлсэн. Тэгээд түүнийг шүтдэг Буддын шашинтай Монголчүүдын яг хэд нь архинаас гарсан бэ? За больё. Зарим Монголчууд маань түүнийг нэг мүү цагаач Түвд гээд дургүй байдаг юм байна лээ. Тэгвэл Нацаг гуайн бага хүү манай сахалтай ерөнхийлөгчийн айл бүр гэрийн хоймортоо тахь гэснээс болоод сүүлийн үед айл бүрт байдаг болсон нөгөө алдарт Монголын Нууц Товчоон дээр Чингис хааны хэлсэн “Эр хүн сард 3 хундага архи уухад л болно” гэснийг дагасан “жинхэнэ цэвэр цусны” Монгол хэд байна вэ? Би тэр архийг чинь ууж үзсэн, ямар ч дурак 3 хундага архинд тэгтлээ нам согтохгүй юм билээ. Мэдээж Чингис хаан ухаантай хүн үүнийг мэдээд л бидэнд тэгж захиж байсан байж таараа.
Та нартаа одоо юу ч хэлэх вэ дээ. Ингэж маргааш үхэх гэж буй амьтад шиг эргүү балай болтлоо уугаад байхаар манай хэдэн хүүхнүүд гадаадынхантай суухгүй гээд ч яахав дээ. Мэдээж л эмэгтэй хүн болсон хойно өөрийгөө болоод үр хүүхдүүдээ нэг муу архичин новшын гарын шүүс болгохгүйг л бодно шүү дээ.
Архи бол нийгмийг цэвэрлэгч гэж манай нэг алдартай хүн хэлсэн ч гэсэн дөнгөж 3 сая хүрч байгаа Монголчуудынхаа хэдийг нь тэр цэвэрлэгээнд алдана гэж харж суух вэ? Архинаасаа гар л даа. Тэгээд хэдүүлээ нилээн олуулаа болж аваад муусайн Хятад Орос 2-ийг эзлэнэ гэж айлгах нь ч юу юм бэ, (хи хи хи), тэгэхдээ хэдүүлээ нэг хүн шиг амьдарцгаая л даа. Монголчуудын оюуны потенциал ямар овоог би өөрөө харсан. Бидэнд чадахгүй юм байхгүй. Ийм байж дэлхийн хамгийн ядуу дуракуудтай нэг зиндаанд амьдарч байгаа маань даанч дургүй хүрмээр бөгөөд энэний хамгийн томоохон нөлөөллүүдийн нөг нь энэ муу архи тамхи хоёр! Бид чинь 3-хан сая шүү дээ.
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.