Аливаа сайтад баннер байрлуулах эсэхээ хэрхэн шийдэх вэ?
Блог хөтлөгч: Б.Болор, Ангилал:
Ангилалгүй , Огноо:
Луу 31, 2008
Харж байхад вэб админууд, маркетэрүүд маань баннерыг нь дамжин хичнээн их хүн вэбсайтад нь орж ирснээр л тухайн маркетингийнхаа ажлыг дүгнээд байх шиг байдаг юм л даа. Тэгвэл дараагийн удаа аливаа сайтад баннер тавиулахдаа дараах дүрмийг гол болгоорой!
1. Юуны түрүүнд тухайн сайтад өдөрт хэд хичнээн хүн тогтмол ордог нь чухал. Цахим.нэт дээрээ жишээ болгон авъя л даа. Цахим.нэт-д өдөрт тогтмол 15,000 -аас дээш хүн ордог бөгөөд жишээ болгоход хялбар учир 10,000 гэж авъя. За манай сайт дээр өдрийн $10 төлөөд нүүр хуудасны хажуугийн баннер тавиулсан гэе. Тэгвэл та нэг хүний 1.1 төг төлж байна гэсэн үг.
2. Цахим дээр байрлуулсан баннераар дамжуулан эдгээр хүмүүсийн зөвхөн 20% нь танай сайт руу орно гэж үзье. Өөрөөр хэлвэл 2000 хүн орлоо. Тэгвэл та одоо нэг хүний 5.5 төг төлж байна гэсэн үг.
3. Эдгээр таны сайт руу орсон 2000 хүний маань дөнгөж 5% нь таны хэрэглэгч болж таны сайтаас юм худалдан авах ч юм уу, сайтад тань бүртгүүлж гишүүн болсон гэж үзье. Ер нь бол хэр сайн landing page-тэй байх нь энэ % их бага болоход нөлөөлнө. 2000 хүний 5% гэхээр 100 хэрэглэгчтэй болжээ. Одоо та нэг хүний 110 төг төлж байна гэсэн үг.
4. Хэрэв таны сайт, таны бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдвал нэг хэрэглэгч дахин 2 хүнд энэ тухай хэлнэ. Өөрөөр хэлвэл таны бизнес амнаас ам дамжин цааш сурталчлагдана аа гэж үзвэл та нэг хүний 36 төг төлж байна аа гэсэн үг.
5. Одоо төлөвлөлтөө жаахан өөрөөр авч үзье. Та энэ удаа энэхүү маркетингийн кампанит ажлаа нилээд сайн бэлджээ. Анх эхлэхээс авахуулаад дуустал нь нарийн сайн тооцоол. Ямар хэрэглэгчид хандахаас шалтгаалаад аль сайтад баннер байрлуулах, хүнд хүрсэн анхаарал татсан баннер хийлгүүлэх, landing page нь сонирхогчдыг action-д дуудсан, тэднийг хэрэглэгч болгоход чиглэгдсэн байх гэх зэрэг бүхэл процессийг сайн бодож төлөвлөснөөр та амжилтанд хүрч чадна. Бас мөнгөө ч хэмнэж чадна.
6. Энэ удаа өдрийн $10-ын хажуугийн баннер биш, өдрийн $20-ын сайтын хамгийн дээд, том баннерыг авъя. Хамгийн дээд баннер хамгийн их анхаарал татдаг тул Цахим.нэт-д орж байгаа хүмүүсийн 50% нь танай сайт руу орно. Өөрөөр хэлвэл өдөрт 5000 хүн орох бөгөөд та нэг хүний 4.4 төг төлж байна гэсэн үг.
7. Энэ удаа landing page тань сайн байсан тул эдгээр хүмүүсийн 10% нь таны үйлчлүүлэгч болсон гэж үзвэл 500 хүн болох бөгөөд та нэг хүний 44 төг төлж байна гэсэн үг.
8. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ маш их таалагдсан тул нэг худалдан авагч 2 биш 5 хүнд таны үйлчилгээг сурталчилжээ. Тэгэхээр та нэг хүнд 36 төг биш 11 төг төлж байна гэсэн үг.
Дүгнэлт:
Та баннертаа 2 дахин их мөнгө төлж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ 3 дахин бага үнэ төлж байна. Тиймээс дараагийн удаа баннер байрлуулахдаа зөв тооцоолон бодоорой!
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.