БИБЛЭЭС УХААРСАН СУРГААЛЬ 2
Блог хөтлөгч: Chuluudai, Ангилал:
Сургааль үгс, Огноо:
Тах 30, 2008
Библийн сургаалиас би ингэж ойлгов
Бодлоггүй үгс хүнийг илдээр цавчих адил
Мэргэн хүний үгс хүнийг эдгээдэг
Худалч хүний яриа зуурдын настай
Үнэнч хүний яриа мөнх настай
Хөнгөн хуумгай хүн юм бүхэнд итгэдэг
Хянуур хүн бодож байж хөдөлдөг
Нөр их хөдөлмөр ашиг заавал авчирна
Харин хоосон яриа ядууралд хүргэнэ
Уураа баригч ухаантай болдог
Түргэн зантай нь мунхаг болдог
Сэтгэл амар бол
Бие эрүүл
Зөв шударга нь улс үндэстнийг бэхжүүлдэг
Нүгэл хилэнц нь ард түмнийг гутаана
Эелдэг хариулт уур хилэнг намдаана
Хүйтэн цэвдэг үгс уур уцаарыг дэвэргэдэг
Оновчтой үгс баяр баясал авчирдаг
Цагаа олсон үг үнэхээр сайхан байдаг
Даруу занг
Нэр алдар дагадаг
Мунхаг хүнийг зуун удаа цохисноос
Ухаантай хүнийг нэг удаа зэмлэсэн нь дээр
Тэнэг хүн ухаантнаас үл суралцана
Зөвхөн бодол санаагаа ил гаргаж баясана
http://ariungolomt.blogspot.com/ http://ariungolomt.blogmn.net/
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.