БИБЛЭЭС УХААРСАН СУРГААЛЬ 3
Блог хөтлөгч: Chuluudai, Ангилал:
Сургааль үгс, Огноо:
Нох 06, 2008
Библийн сургаалиас би ингэж ойлгов
Сайн сонсолгүй хариу хэлэх нь
Тэнэг хэрэг бөгөөд ичгүүрт байдалд орно
Мунхаг нэг нь түргэн хэрүүл гаргадаг
Хэрүүл маргаанаас зайлсхийх нь хүндэтгэл юм
Хүүхдийг явах ёстой замаар нь зөв хүмүүжүүл
Тэгвэл том болсон ч түүнийгээ орхихгүй
Мэргэн ухаантан чадалтай хүнээс ч хүчтэй
Уян зөөлөн үгс
Ясыг ч хугалж чадна
Чамаас залхаж тээршаах вий хэмээн
Нөхрийн гэрт байнга бүү оч
Мунхагт мунхагаар бүү хариул
Чи түүнтэй адилхан харагдах вий
Нохой бөөлжисөө долоодог шиг
Тэнэг хүн мунхаглалаа давтана
Өөрт хамаагүй хэрүүлд хошуу дүрвэл
Өнгөрч яваа нохойны чихнээс зуурахтай адил
Өөрийгөө бүү магт
Түүнийг бусдад даатга
Хүний уур хилэн нь хэрцгий бөгөөд
Уур уцаар нь үерийн ус адил
Нөхөртөө үглэж янших эм болвоос
Бороошсон өдрүүдийн хур борооны дусал адил
Ганг гангаараа ирлэнэ
Хүн найзаараа залагдана
Алт мөнгийг галаар шалгадаг бол
Хүмүүнийг магтаалаар сорино
Хичнээн зэмлүүлэвч зөрүүдлэх хүн
Нэг л өдөр хаягдаж тусламж авч чадахгүй
Их зантай хүн дорд үзэгдэнэ
Даруу зантай хүн магтаалыг сонсоно
Олон эрчилсэн олс тасрахгүй
http://ariungolomt.blogspot.com/ http://ariungolomt.blogmn.net/
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.