bolooroo

Интернэт бизнесийн хөгжил

Блог хөтлөгч: Б.Болор, Ангилал: Интернэт, Огноо:

Интернэт анх 1969 онд үүсчээ гээд та хаанаас ч олж үзэж болно. Тухайн үедээ хэн ч үүнийг дэлхий дахиныг холбосон мэдээллийн зуун болгох гол үндэс юм гэдгийг төсөөлөө ч үгүй биз. Интернэт анх vvсэн бий болоход зєвхєн текстээс єєр мэдээлэл дамжуулдаггvй их уйтгартай эд байсан гэдэг. Анх Америкийн Конгресс номын сан, цэргийн зориулалтаар ашиглаж байсан ч тун удалгүй 1990 онд WWW зохиогдсоноор Интернэт янз бvрийн зураг, дvрс дамжуулдаг болж, 1993 оноос энэ технологио олон нийтэд vнэгvй тараах шийдвэр гарч, 1994 оноос Интернэт бизнесийн хєгжих эхлэл жинхэнэ утгаараа тавигдсан юм.

Хvмvvс Интернэтийг бизнес хийж, ашиг олж болох хэрэгсэл гэдгийг тєдхєн ухаарч асар олноороо Интернэт бизнесийг эхлvvлцгээж байлаа. 1994- 2000 оны үед интернэт бизнесийн хөгжлийг бүгд хэт хөөрөгдөж STOCK MARKET дээрх үнэ нь огцом өссөн нь internet bubble болж төдхөн үнийн хөөрөгдөл нь огцом буурснаас маш олон интернэт бизнесүүд дампуурцгаасан юм. Тэр үед тоотой хэдхэн бизнес үлдсэн нь одоо ч хүчтэй байгаа Yahoo, MSN, Dell зэрэг юм. Тэд хэдэн жилдээ алдагдалтай ажиллаж байсан ч зах зээлийн энэхэн үедээ тэсч гарч чадсанаар зах зээлд хүчтэй байр суурь эзэлж хэрэглэгчдийн хэрэглэх дуртай вэбүүд болж чадсан билээ.

Интернэт бизнес нь анх эхлэхэд ердийн бизнестэй харьцуулахад хамаагүй хялбар, үнэ өртөг багатай тул мөн үй олон бизнесүүд тун ч удалгүй гарч эхэлсэн юм. Ихэнх бизнес нь гарч ирсэнтэйгээ адил төдхөн унтарч байсан ч тэд нар дотроос жинхэнэ хөл дээрээ тогтож чадсан бизнесүүд бий болсон нь өнөөгийн eBay, Amazon, Google зэрэг юм. Тэд анхны интернэт бизнесийн өнгө төрхийг интернэтийн түүхэнд бичиж байлаа. Тэднийг хуулбарлан дуурайгсад ч гарч эхэлсэн юм.

Тэр vеийн Amazon, eBay, Dell зэрэг компаниуд нь ямар нэгэн шинэ санаа гаргаагvй, амьдралд байдаг бизнесийг л Интернэтээр дамжуулан хvргэж эхэлсэн бєгєєд энэ нь хэрэглэгчдэдийн гэртээ сууж байгаад хэрэгтэй vйлчилгээ, бараагаа авч болох шинэ боломж нээж єгсєнєєрєє амжилтанд хvрсэн билээ. Эндээс ургуулаад бодоход Интернэт бизнесvvдийг 4 том бvлэг болгон хувааж болно.

1. Анхдагчид

Анхдагчдад нь мэдээж миний тvрvvний хэлсэнчлэн урьд нь байсан бизнесийг онлайн болгож хvмvvс интернэтээр тухайн бараа vйлчилгээг авах боломжтой болгосон. Жишээ нь Amazon анх интернэтээр ном, сурах бичиг, Dell компьютер худалдаж эхэлсэн бол eBay хvмvvс нэг нэгэндээ Интернэтээр дамжуулан юм зарах, авах боломж олгосон байна. Энэ бизнесvvдийг дагаад ихэнх дэлгvvрvvд, зарим тєрлийн vйлчилгээний компаниуд бараа бvтээгдэхvvн, vйлчилгээгээ бас онлайнаар худалдаж эхэлсэн юм. Энэ нь хvмvvст гэрээсээ гаралгvйгээр аливаа сонирхсон зvйлийнхээ vнэ, єнгє, загвар гээд харьцуулсан судалгаа хйх єргєн боломж, сонголт бий болгосон тєдийгvй хэрэглэгчдийн цагийг хэмнэх, мэдээллийг хурдан хугацаанд олж авах маш олон ач холбогдолтой байлаа.

Мэдээж анх Интернэтээр бизнес эрхэлж байх үед хүмүүсийн итгэлийг олох гэдэг хамгийн хүндрэлтэй асуудлуудийн нэг байлаа. Яагаад заавал нэтээс юм худалдан авах ёстой гэж, хэрэгтэй зүйлүүд хажуугийн дэлгүүрт байхад гэж ихэнх хүн боддог үе байлаа. Гэтэл энэ сэтгэхүйг өөрчилж онлайн худалдааг энгийн жирийн хэрэгцээ болгож чадсанаараа эдгээр анхдагчууд маш их гавьяатай юм. Жишээ болгон тус бүрд нь дэлгэрэнгүй авч үзье л дээ.

Амазон л гэхэд анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирсэн бөгөөд тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо?

Дэлл гэхэд л хэрэглэгчдэд урьд нь хэзээ ч байгаагүй сонголт хийх боломжийг бий болгосон. Та урьд нь дэлгүүрт үйлдвэрлэгдээд угсрагдаад аль хэдийн бэлэн болчихсон компьютерээс шилж сонгох хэрэгтэй байсан бол Дэллийг гарснаар та компьютерынхаа бүх л эд ангийг өөрийн хэрэгцээнд зориулж шилж сонгох болсон байна.

eBay нь хүмүүсийн хоорондын хар захын наймааг илүү өндөр түвшинд, соёлтой орчинг бүрдүүлж бий болгож өгснөөрөө алдартай. Хэдийгээр эхний 5 жил дан алдагдалтай ажиллаж байсан ч төдөлгүй хөл дээрээ зогсож одоо онлайн худалдааны ихэнх солилцоог хийдэг алдартай компани болж чадсан юм.

Мөн Амазон, eBay нь хэрэглэгчдийн үнэлгээний системийг бий болгосноор онлайн дээрх бие биендее итгэлгүй байдлыг багасгаж хичнээн нүүр тулан наймаа хийгээгүй ч, рейтингийнхээ өндөрөөр хэр найдвартай итгэлтэй хүн болохоо баталж чадсанаар хүмүүсийн эргэлзээ арилж улам энэ талын наймаа өргөжих үндэс суурь болсон юм.

 


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed6 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/03
217.162.188.247
Үнэлгээ: +0

saihan bichleg baina end yaj blog needegiig helj ogooch bgaihshiral@yahoo.com

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/21
78.105.2.185
Үнэлгээ: +0

bi temuulen bna aa ta ih goe yum bichdeg yum bna yaj iim boloh ve?

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/21
78.105.2.185
Үнэлгээ: -1

minii blogiig web site deeree bairluulj ogno uu bi huuhed zaluuchuudiin durtai naruto huuheldein kinoni buh anguidiig tavisan bi 13 nastai namaig temuulen gedeg minii site-iin ner taiku.bblog.mn

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/07/17
222.145.176.37
Үнэлгээ: +0

www.sakura.mn deer buh shine bairnii delgerengui medeelel bainalee.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/24
78.105.2.185
Үнэлгээ: +1

Medlegd mini nemer bolloo. Thnx

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/04
165.228.239.115
Үнэлгээ: +3

sonirholtoi bailaa, tnx. www.gegeen.com

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Мягмар гариг, 01-сарын 06-ны өдөр @06:00 - 10:00
Болор Цом - Цирк
Лхагва гариг, 01-сарын 07-ны өдөр @06:00 - 10:00
Болор Цом - Цирк
Бямба гариг, 01-сарын 10-ны өдөр @12:00 - 05:00
Шелкунчик жүжиг - ДБЭТ
Ням гариг, 01-сарын 11-ны өдөр @12:00 - 05:00
Шелкунчик жүжиг - ДБЭТ
Бямба гариг, 01-сарын 17-ны өдөр @12:00 - 05:00
Шелкунчик жүжиг - ДБЭТ

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 1 сар 2009 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.