Хариулт
Блог хөтлөгч: mongolhun?, Ангилал:
Сэтгэгдэл, Огноо:
Бич 12, 2008
Mонголын халзангуудын тухай бичсэн блогт сэтгэгдэл үлдээсэн хүнд хариу болгож бичих нь:
Уучлаарай, хас тэмдэг Монголд үүсээгүй! Хамгийн эртний археологийн хас тэмдэг зурсан олдвор Энэтхэгээс МТӨ 3000 жилийн өмнө бичигдсэн хэлбэрээр олдсон гэнэ. Та тэгэхээр энэнээс өмнө Монгол дах овог аймгууд үнэхээр хас тэмдэгийг хэрэглэж байсан гэдэг баталгаа надад харуулчихвал би таны үгэнд итгэе дээ. Тэгээгүй цагт таны энэ үг чинь Монголд анх сармагчин хүн болов ч юм уу, эсвэл Монголын нутаг дээрх нүүдэлчид анх морийг гэрийн амьтан болгов гэх мэттэй адилхан тэнэг сонсогдох учраас ингээд орхие.
Тэгэхээр мэдээж үүгээрээ бол Энэтхэг-Европын хооронд нүүдэллэж явдаг байсан Ари хэмээх дайнч овгуудын угсаа гэгддэг Германчууд өөрсдийнхөө юмыг хэрэглэж байсан нь илт байгаа биз дээ. "Mein Kampf" дээр Хитлер яагаад баруунд бол swastica буюу манайханд бол хас гэдэг тэмдэгийг Үндэсний намийнхаа сүлд тэмдэг болгосон тухайгаа хачин сайн, дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм байна.
Азид бол энэ нь ихэнх тохиолдолд шашны тэмдэг болж хэрэглэгдэж байсан тул Монгол Улсын мандан бадрал, үндсэрхэг үзэлтэй үнэндээ огт хамаагүй! Мэдээж Монголчууд хэрэглэдэг байсан уу гэдэг дээр таньтай маргахгүй. Учир нь манайхнаас салаалсан Америкийн Индианчууд, манай өмнөд хөрш Хятадын Тан улсын үед бас хэрэглэж байсан зэрэг баримтууд байдаг болохоор манай Монголчууд бас хэрэглэж байсан байж болно шүү дээ. A гэхдээ, анх санаачилж гаргах, эсвэл "таньдаг гарууд нь" хэрэглэж байхыг хараад учиргүй таалагдаад аваад хэрэглэх, эсвэл бүр гадны шашинд орсон чинь тэнд нь хэрэглэдэг учраас хэрэглэдэг болох зэрэг нь хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай тул сайн бодож байж ярих хэрэгтэй юм шиг.
Тэгээд та нарт минь үнэхээр улс орноо хөгжүүлэх гэсэн чинь ямар нэгэн ийм зураг хөрөг, тэмдэг дутагдаад хэрэгтэй болоод байгаа юм бол, зүгээр л Монгол улсынхаа тугыг мандуулах гэхээр болж өгөхгүй байгаа юм бол соёмбо болох уу гэж асууя. Соёмбо уул нь болно гэхдээ нөгөө Манжид урвагч Занабазар хэмээх ламын зохиосон бас нэгэн шашны байж болох тэмдэг учраас зүгээр л нар сар гал гурвыг хэрэглэж болохгүй гэж үү? Эсвэл нэн эртний Монгол үндэсний сүлд болгож байсан, одоо нөгөө манай бууны гох дарж чаддаг гэдэг нь илт болчихсон цагдаа нар хэрэглээд байгаа Шонхор шувууг яагаад хэрэглэж болохгүй гэж? Бүр эртнийх гэвэл Хүн гүрний шүтээн байсан гэгддэг Буга байж болно л доо. Даанч нээрээ бид нар чинь бугануудаа хядаж дуусаад Хятадуудад эврийг нь өгчихсөн, бас шонхоруудаа Арабуудад худалдаад завгүй байгаа болохоор гадныхан юу ч гэх юм билээ. Ха ха ха. Нээрээ эдгээрийг шүтэж байхдаа манай өвөг дээдэс бужигнуулж байсан, одоо сүйрхийн муухайгаар сөнөж устгагдсан 3-р Рейхийн хас тэмдэг шүтээд эхлэхээр чухам ямар хувь заяа хүлээж байгаа болоо, бид нарыг?
Өнөөдрийн Монголд энэ тэнэг тэмдэгийг үндэсний гэсэн тэнэг тодотголтойгоор авч хэрэглэх нь үнэхээр ухаан муутай хүний явдал бөгөөд энэ тал дээр бид арай хоцорсон гэдгийг таньд дуулгаж байгаадаа би бас харамсаж байна. Учир нь аль гурван жилийн өмнө Тажикстаны Ерөнхийлөгч хас тэмдэгийг өөрийн үндэсний болгоод зарлачихсан. Тэгсэн чинь цаад Тажикууд чинь Ари гаралтай гэнэ ээ. Ха ха ха. Тэгэхээр манай халзангууд нэг бол өөрсдийгөө Тажикуудын үеэлүүд гэж мэдэгдэх, эсвэл өөрсдийгөө Азийн ямар нэг шашны байгууллага гэж зарлах л үлдээд байна. Шууд Германуудтай хамаатан гэчих гэхээр хонгор шаргал үс, өндөр монхор хамар, үсэрхэг бие гэх мэтчилэнгийн шинж тэмдэгүүд дутаад арай ондоо харагдаад байгаа тул ингэж арай болохгүй болоод байна л даа. Одоо Тажикуудад дүргүй чинь хүрч байвал тэднийг олон улсын шүүхэд өгөөрэй.
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.