ХУЛГАЙЧ
Блог хөтлөгч: Chuluudai, Ангилал:
Ангилалгүй , Огноо:
Нох 01, 2008
Хулгайч нарын хурууг нь тасдаасай
Манай нийгэмд нүүрлээд, цэцэглээд удаж байгаа хар явдлын нэг бол яах аргаггүй хулгай билээ. Баригдаад байгаа хэрнээ дарагдаж өгдөггүй энэ тахалыг яах вэ? Хэд хоноод л би утсаа алдлаа, түрүүвчээ суйлууллаа, машинаа ухуулчихлаа, гэрт хулгай ороод гэх. Ямар дэг журам, хууль хяналтынхан хаана байнаа. Үгээгүй ядуус өлсөхийн эрхэнд хулгай хийжээ гэж сонсдог байсан бол. Одоо бүр өмссөн зүүсэн, нас сүүдэр, эр эм нь бүр хамаагүй болж, энгийн нэгэн биднээс огт ялгарахгүй байна.
Араас нь сэм дагахыг мэдээд, загнаад цохиод авсан ч ална шүү гэчихээд яваад өгдөг гэнэ. Өөрийн гэсэн арга барил, бүлэг хэсэг, газар нутагтай болсон дуулдах юм. Олон хүний хөлийн газар онцгой их цуглардаг байх нь. Гэгээн цагаан өдөр гудамжинд яваа бүсгүйчүүлийн араас сүүдэр мэт дагаж яваад, цүнх байтугайг нь ухчихдаг гэнэ.
Төрийн цагдаа минь хаана явнаа. Түмэн олны чинь халаас айхтар ихээр хоосорч байна.
Энэ хулгайч нарыг яаж шийтгэдэг юм бол. Гар хурууг нь тасдаггүй юмаа гэхэд, ахиж хулгай хийхгүй болгохсон. 7 сарын үймээнээр хулгай хийсэн гээд шоронд хорьж чадаж байгаа юм чинь дадамгай сурамгай хулгайч нарыг бол цаазаар авсан ч багадна даа.
Төрийн цагдаа минь ажлаа сайн хий. Та нар чинь хамсаатан нь биш биз дээ.
Алдсан хүн арван тамтай гэдэг.
http://ariungolomt.blogspot.com/ http://ariungolomt.blogmn.net/
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.