Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас blogspot -руу орох нь
Блог хөтлөгч: Chuluudai, Ангилал:
Интернэт, Огноо:
Нох 07, 2008
Мэдээг http://www.dot.mn/2007/12/04/ аас авав.
Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт. Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг хүмүүсийг их баярлуулсан даа хөөрхий.. Удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо арга зааж өгөхөөр бэлдэв.
БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТ руу орж болохгүй ч БЛОГГЕР https://www.blogger.com/start -руу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй. https://www.blogger.com/start

2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.

3. Layout гэсэн дээр дараарай.

4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.

5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.

6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.

Скролоороо
сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд
үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй
адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..
http://ariungolomt.blogspot.com/ http://ariungolomt.blogmn.net/
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.