bolooroo

Интернэт Бизнесийн Хөгжил II

Блог хөтлөгч: Б.Болор, Ангилал: Интернэт, Огноо:

Интернэт бизнесийн хөгжлийг бичих гэж нилээд удчихлаа. Уг нь бол уг санаа нь анх бичихэд л толгойд байсан юм. Энд тэнд энэ талын мэдээлэл байдаг юм уу гэж судалж үзэхнээ зөвхөн Интернэт хэрхэн үүсэж хөгжсөн талаар байдаг болохоос одоохондоо интернэт бизнесийн хөгжлийн талаар товтой юм байдаггүй юм билээ. Тэгэхээр миний энэ задалж ангилсан нь бол яг таг ийм байдаггүй, зүгээр миний зүгээс хийсэн дүгнэлт юм шүү. Энэ талаар сонирхож судалдаг хүүхэд залууст сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс задалж тайлбарлахыг оролдлоо.

II. Хуулбарлагчид

Мэдээж анхдагчуудын араас тэдний амжилтыг давтахыг оролдсон хуулбарлагчид гарч эхэлсэн нь жирийн л түүхэн зарчим гэлтэй. Харин амжилтын оргилд яваа алдартануудыг үг үсэггүй дуурайлаа гээд амжилт авчрахгүй нь ойлгомжтой. Тиймээс хуулбарлагчид интернэт бизнесийн анхдагчуудын үндсэн гол чанарыг нь дуурайгаад жаахан мушгиж хэрэглэгчдэд арай дэвшилттэй өвөрмөц гэдгийг таниулахыг хичээж байв. Эсвэл анхдагчдын бодож олоогүй өөр өнцгийг гярхай ажиглан дутууг нь нөхөн гарч ирэхийг эрмэлзэж байлаа. Эдгээрээс дурдах юм бол:

Yahoo -тай өрсөлдөж Ask.com, Live.com, Google.com гээд search буюу хайлтаар дагнасан сайтууд байхад зөвхөн нэг төрлөөр хайлт хийдэг сайтууд ч бий. Тийм сайтууд сонирхож байгаа бол Цахимын линкний Вэб хөгжүүлэлт гэсэн категори дотор үзээрэй.

Google - тэй өрсөлдөж Google-ийн Adsense -ийг дуурайсан бид л тэр болгон мэдэхгүй болохоос маш олон хувилбарууд байдаг. Хамгийн наад зах нь л гэхэд Yahoo-гийн YPN, eBay-гийн Bidvertiser -ээс авахуулаад олон янз байгаа.

Communication VI-сарction - буюу бусдын рекламыг авч мөнгө олоход зуучилдаг сайтууд одоо их түгж байгаа. CJ-ийн эсрэг нь Аdbrite байдаг. Сайтууд өөрсдөө рекламынхаа үнийг санал болгож түүнээс нь маркетерууд худалдаж авна.

Amazon - тай өрсөлдөж маш олон интернэт дэлгүүрүүд гарч байна.

Ер нь бол хуулбарлагчид хүчирхжин гарч ирдэг гол шалтгаан бол тэд niche зах зээлийг барьж авдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийг бүхэлдээ биш хэсэг бүлэг хүний сонирхолыг татсанаар зах зээлд өөрийн байр суурийг олохыг хичээдэг.

Би энэ бүхнийг хичээнгүйлэн тайлбарлаад байгаагийн учир нь интернэтээр бизнес эрхлэхийг хүсдэг залуусдаа эдгээрээс санаа аваасай гэж бодсонд байгаа юм.

Манайд сүүлийн үеэс залуус маань бас дуурайх гээд оролдож эхлээд явж байна л даа. Заримаас нь дурдах юм бол

Digg - san.mn, bookmark.mn

Google - gogo.mn, haih.mn

Myspace - Naizuud.com, dursamj.mn

Youtube - Yadii.net

Adsense - Adnetwork.mn

Adbrite- Suljee.mn гэх мэт.

Гэхдээ эдгээр бизнесүүд дуурайж байгаа бизнесүүдийнхээ үндсэн чанарыг хадгалахын зэрэгцээ Монголын нөхцөл байдалд тохируулаасай гэж би боддог. Эсвэл шалгарсан сайнуудыг нь яг таг хуулаасай гэж хүсч байна. Жишээ нь сан.мн л гэхэд бусад сайтууд болон блогууд дээр өөрийн нэрийн товчлуур хийх юм бол маш олон блогчид маань сонирхох болно.

Гого.мн байна. Тэр яг Гоогл шиг ажиллаж чаддаггүй. Хайлт хийгээд 2 дахь хуудас руугаа орохоор л алдаа заагаад арзайчихдаг. Мөн гоогл шиг хайлтын браусер хийх ч юм уу цаашдаа хөгжих тал дээр анхаараасай.


III. Зөвхөн вэбд зориулсан бизнесүүд

Мэдээж интернэт өөрийн өнгө төрхөө олон хөгжих замд түүнийг даган зөвхөн интернэт вэбийн орчинд зориулагдсан бизнесүүд тэртээ тэргүй аяндаа гарч эхэлсэн юм. Эдгээр бизнесүүд анхандаа хэнд ч мэдэгдэхгүй нуугдмал мэт оршсоор саяханыг хүртэл нийтэд хүрээгүй ирсэн билээ. 2-3 жилийн өмнөөс л бага багаар энэ тухай ярьж эхэлсэн байна. Тэр үед нь тэдний анхдагчид нь аль хэдийн 6 гаас дээш оронтой тоогоор яригдах саятанууд болсон байлаа. Үүний нэг жишээ нь домайн нэр авч худалдах явдал юм. Хүмүүс бусад хүнд хэрэг болж болох ерөнхий нэрнүүдийг маш ихээр худалдаж авсаар яг хэрэгтэй хүнд нь үнэ хүргэн худалдаж байлаа. Ийм нэгэн саятан л гэхэд өөрийнх нь цуглуулганд 1 000 000 -аар тоологдох домайн нэрний цуглуулга байдаг гэж ярьж байжээ. Үүний нэг нь зарагдахад бусад домайн нэрнүүдийнхээ зардлыг нөхөж чадахаар байдаг байна. Одоо иймэрхүү бизнесүүд газар авч домайн зарж, худалдан авахад зуучилдаг хэдэн зуун бизнесүүд бий болжээ. Зөвхөн вэбийн бизнесүүдэд юу орж болох вэ?

Домайн нэр худалдах

Вэб хостинг хийх

Сервер ажиллуулах

Вэб хийх, вэбийн дизайн, флаш, баннер гээд вэбтэй холбоотой бүгд

Үүн дээр нэмэгдээд интернэт маркетингийн сайтууд болох

Аффилайт зуучлал,

Зар сурталчилгаа зуучилдаг

Гооглийн Гооглэ Адсенс


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Мягмар гариг, 01-сарын 06-ны өдөр @06:00 - 10:00
Болор Цом - Цирк
Лхагва гариг, 01-сарын 07-ны өдөр @06:00 - 10:00
Болор Цом - Цирк
Бямба гариг, 01-сарын 10-ны өдөр
Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
Бямба гариг, 01-сарын 10-ны өдөр @12:00 - 05:00
Шелкунчик жүжиг - ДБЭТ
Ням гариг, 01-сарын 11-ны өдөр @12:00 - 05:00
Шелкунчик жүжиг - ДБЭТ

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 1 сар 2009 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.